HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 12

Улсын Их Хурлын даргын ивээл дор  “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг угтаж уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2026.01.11) аваргуудаа тодрууллаа. 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулдаг тус тэмцээнийг сум, дүүргийн хүрээнд анхан шат, аймаг, нийслэлийн хэмжээнд хагас шигшээ, улсын хэмжээнд шигшээ гэсэн гурван үе шаттай явуулдаг. Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4922 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 108, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв.

Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгарсан оролцогч Б.Гантулга 7.5 оноогоор тэргүүлж, удаах байрт Сэлэнгэ аймгийн оролцогч Ж.Пүрэвдорж /7.0/, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Баттүвшин /7.0/ тус тус шалгарсан юм.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд Говь-Сүмбэр аймгаас шалгарсан оролцогч А.Энхдэлгэр 8.0 оноогоор нэгдүгээр байр, Орхон аймгаас шалгарсан оролцогч Д.Жаргалсайхан 6.0 оноогоор хоёрдугаар байр, нийслэлээс шалгарсан оролцогч Д.Булгантамир 6.0 оноогоор  гуравдугаар байрыг эзлэв.

Тэмцээний V-VI байрын шагналыг эрэгтэйчүүдээс нийслэлийн оролцогч Г.Цолмон-Осор /6.5 оноо/, Хэнтий аймгийн оролцогч Э.Банзрагч /6.0 оноо/, нийслэлийн Баянгол дүүргийн оролцогч Ш.Энхбат /6.0 оноо/ нар, эмэгтэйчүүдээс нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Т.Ариунзаяа /5.5 оноо/, нийслэлийн Баянзүрх дүүргийн оролцогч Г.Маралгуа /5.5 оноо/, мөн дүүргийн оролцогч  Б.Энхдэлгэр /5.5 оноо/ хүртэв.

Түүнчлэн тэмцээний эрэгтэйчүүдийн 70-аас дээш насны ангилалд Г.Оюунбаяр, 60-аас дээш насны ангилалд Ш.Ганболд, 55-аас дээш насны ангилалд А.Зоригтбаатар, чансаа нь 1700 хүртэлх онооны ангилалд Б.Оргил, чансаагүй оролцогчдын ангилалд Б.Амарзаяа, эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны ангилалд Г.Оюунжаргал, чансаагүй оролцогчдын ангилалд Э.Болор-Эрдэнэ, Ц.Нармандах нар  тус тус тусгай шагнал хүртлээ.

Монголын шатрын холбооноос олгодог “Оюунлаг түшээ” батламжийг Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунбаатар /4.5 оноо/, Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар /4.0 оноо/ нарт гардуулсан юм.

Энэ удаагийн шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Улсын Их Хурлын Тамгын Тэргүүн дэд дарга П.Батбаатар, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэг нар гардууллаа.

Ийнхүү Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хааж, Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг эл тэмцээнийг шатар сонирхогч хэн бүхэн хүсэн хүлээдэг болсныг онцлоод цаашид монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг оюуны спортоор хичээллэх сонирхол, хандлагыг нэмэгдүүлэхэд шатрын уралдаан тэмцээнийг ивээн тэтгэж, бай шагналыг нь нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардан авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Тоон гарын үсгийн салангид олон программуудыг нэгтгэж, иргэдэд ойлгомжтой хэрэглээг бий болгоно
ТАНИЛЦ: Улаанбаатарт ус зайлуулах шугам хийгдэж буй байршлууд
Газрын тос асгарснаас үүдэн далайн эргүүдийг цэвэрлэж байна
Өмнөд Солонгост сургуулийн анги танхимд гар утас ашиглахыг хориглоно
“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэв
Цаг үе
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
Цаг үе
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?