HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүндийг өсгөх COP17

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 10 сарын 15

COP17: Зарлага биш орлого олж, хөрөнгө оруулалт татах манлайлал

Монгол Улс дэлхий нийтийн өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээлээ. Тэр хэрээр манай улс олон улсын анхаарлын төвд орж бэлчээр, ус, газрын доройтол, ган гачиг гээд байгаль орчны асуудлаа багцаар нь дэлхийн “чихэнд” хүргэх боломж нээгдлээ. Мөн эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтаас эхлээд олон ч боломж, үүд хаалга бидний өмнө цэлийтэл нээгдэх юм. Тиймээс ийм эгзэгтэй үед цаг үед төрийн бодлого дэмжлэг, ард иргэдийн нэгдсэн ойлголцол, нэг зорилго туйлын чухал байна.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулах товыг аль хэдийнэ тогтоосон. Тэр дагуу албан ёсны логог Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас баталж, хурал эхлэхээс яг нэг жилийн өмнө танилцуулахдаа эв нэгдэл, харилцан итгэлцлийн үрийг хамтдаа тарьж, доройтсон газрыг дахин сэргээхэд хамтран ажиллах уриалгыг гаргав. Энэхүү лого нь Монгол Улсын соёл, уламжлалыг агуулахын сацуу дэлхий нийтийн хамтын ажиллагааны уриалгыг хослуулсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх шийдлийг улс орнууд хамтдаа эрэлхийлэх НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн эрхэм зорилгыг илэрхийлж байна.

Үндсэндээ улс орнуудын төрийн тэргүүн, ханхүү, сайд дарга нараас эхлээд өндөр хэмжээний зочид төлөөлөгч бүхий 10 гаруй мянган хүн бүтэн 14 хоногийн турш Монголд саатна. Ингэхдээ гадаадын төлөөлөгчид Монголд байх бүхий л зардлаа өөрсдөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 150 орны Засгийн газрын төлөөллийг нэгэн зэрэг авчрах боломж өөр хаана ч олдохгүй.

Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүндийг өсгөх COP17

Харин Монголд үлдэх үр өгөөж их. Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татсанаар хоёр болон олон талт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, үндэсний болон орон нутгийн санаачилгуудыг дэмжиж, төсөл хөтөлбөр эхлүүлэх боломжтой. Түүнчлэн байгаль орчин болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулахаас гадна Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж үзэж байгаа.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна. Монгол Улс 2026 оны наймдугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой.

COP17 хурлаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлнэ. Тухайлбал, өмнө нь энэхүү хурлыг зохион байгуулж байсан Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан.

Харин 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ.

Тиймээс Монгол Улс НҮБ-ын конвенцын талуудын бага хурлаар тодорхой санаачилгуудыг танилцуулахаар “Газар-Ус-Мод” томьёоллын хүрээнд боловсруулж эхэлсэн. Ер нь COP17 бага хурлыг зохион байгуулснаар байгаль орчны болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ. Учир нь хурлыг хөгжингүй бус хөгжиж байгаа улс оронд түлхүү зохион байгуулдгаараа онцлогтой. Үүний гол шалтгаан нь тухайн оронд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх явдал юм” гэдгийг онцолсон.

COP17 хурлаас Монголд юу үлдэх вэ?

COP17-ыг зохион байгуулах Үндэсний хороо хурлыг бизнес аялал жуулчлалын хэлбэрт тооцож Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийг дэмжинэ.

Бага хуралд хамгийн багадаа 6000 орчим зочин, төлөөлөгч оролцоно гэж үзэж дотоодын эдийн засагт оруулах хувь нэмрийг тооцоолбол, зочид буудал, байр, хоол, катерингийн үйлчилгээ эрхлэгчид, бэлэг дурсгалын худалдан авалт, үндэсний агаарын тээвэрлэгч компани зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээнээс 118.3 тэрбум төгрөг. Хөдөө орон нутагт хийх аяллын маршрут, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, хоол хүнс болон автомашин үйлчилээний байгууллагуудтай контент ихтэй, баялаг хөтөлбөрүүдийг бий болгох замаар дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнест өгөөжтэй байлгах нь бэлтгэл ажилд гаргасан зардлын 50 хувиас илүүг эх орондоо үлдээх боломжийг бүрдүүлнэ гэж төлөвлөжээ.

Бага хурлыг зохион байгуулахдаа албан ёсны цэнхэр бүс болон олон нийтэд нээлттэй ногоон бүс ажиллуулах ба эдгээр бүсүүдэд улс орнууд, олон улсын байгууллагууд, дотоод, гадаадын хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудад оффис болон павильоны талбайг түрээслүүлэх, тухайн павильоны тохижилтыг дотоодын компаниудад гэрээлэн гүйцэтгүүлэхтэй холбоотой нэмэлт орлого олох боломжтой.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал тавьсан Азербайжаны “Orientation events” компанийн тооцоолсноор үзэсгэлэнгийн талбай түрээсэлснээр цэнхэр бүсээс 4.2 сая ам.доллар буюу 15.1 тэрбум төгрөгийн, ногоон бүсээс болон ивээн тэтгэгч нараас 13.6 сая ам.доллар буюу 48.9 тэрбум төгрөгийн, нийтдээ 64.1 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой.

Үүнээс гадна НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг салбарт 3000-8000 түр ажлын байр бий болдог гэж үздэг.

Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой болдог.Энэ мэтээр COP17 өнгөцхөн харвал зарлага гаргах мэт боловч харин Монголд үлдэх үр өгөөж, эдийн засгийн потенциал талаасаа өндөр өгөөжтэй. Товчхондоо, COP17 зарлага гаргахаас илүү орлого олох, хөрөнгө оруулалт татах юм.

‍Эх сурвалж: Mongolia press С.Уянга

G-Dragon, Lee Joo Yeon нарын харилцааны цуурхалд хариу өглөө
Парисын олимпод манай улсын хоёр дугуйчин оролцоно
УДБЭТ: “Щелкунчик” балетыг дөрвөн удаа толилуулна
УИХ-ын ээлжит бус чуулганыг хамгийн их ТАСАЛСАН, ХОЦОРСОН гишүүд
НЭМҮТ | Хүүхэд хахаж байгааг хэрхэн мэдэх вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
 Дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
ТАНИЛЦ | Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?