HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Тоног төхөөрөмжийн асуудлаас болж 14 мянга гаруй хүүхэд хичээлдээ явах боломжгүйд хүрээд байна

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 15

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж буй. Тодруулбал, энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс өнөөдрийн байдлаар 15 барилгыг ашиглалтад оруулсан. Гэвч Боловсролын яамнаас ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо зэрэг тоног төхөөрөмжийг шийдэж өгөх боломжгүй гэсэн тул сургуулийн насны 10,500 гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 3740 хүүхэд гэрийнхээ ойролцоо, шинэ сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд ийм нөхцөл байдалтай 20 цэцэрлэг, 13 сургууль байгаа юм.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 179 дүгээр бага сургууль, цэцэрлэгт ажиллалаа. Тэрбээр “Уг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд ашиглалтад оруулсан. Гэвч Боловсролын яамнаас ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо зэрэг тоног төхөөрөмжийг шийдэж өгөх боломжгүй гэсний улмаас сурагчдаа хүлээн авах боломжгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл ирэх хичээлийн шинэ жилд Баруун салаа орчмын 350 гаруй хүүхэд гэрээсээ зургаан буудлын зайд орших сургууль, цэцэрлэгт явах нөхцөл байдал үүссэн” гэв.

Мөн нийслэлийн зүгээс шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг шийдэж өгөхийг хүссэн албан бичгийг удаа дараа явуулсаар байгааг тодотголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЦАГ АГААР | Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна
Төвөдийн өөртөө засах орны Шигацэ хотод 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Дэвид Бекхимд хаан III Чарльз Виндзор “Хүлэг баатар” цол хүртээжээ
“Монос” болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон түвшний уулзвар болгох зураг төсөл боловсруулж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?