HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монголын хөрсөнд ургасан луувангийн шүүс бүтээгдэхүүн пусаны олон улсын хүнсний үзэсгэлэнд оролцоно.

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 24

2025 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотын “BEXCO” Олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах 32 дахь удаагийн Пусаны Олон Улсын Хоол Хүнсний Үзэсгэлэнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч “Витафит Инвест” ХХК оролцохоор бэлтгэл ханган ажиллаж байна.

Тус үзэсгэлэнг БНСУ-ын Аж үйлдвэрийн маркетинг судалгааны хүрээлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил хоол хүнс, ширээ чимэглэл, органик бүтээгдэхүүн зэрэг өргөн сэдвийг хамарсан олон арга хэмжээг нэг дор нэгтгэсэн томоохон олон улсын арга хэмжээ болон зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд дэлхийн 400 гаруй албан байгууллага, 800 орчим павильон оролцдог өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.

“Витафит Инвест” ХХК нь 28 жилийн турш шүүс, ундааны үйлдвэрлэл эрхэлж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч бөгөөд 2025 оноос эхлэн Монгол улсад үйлдвэрлэсэн “Монгол лууван” брэндийн “Луувангийн нухаш” бүтээгдэхүүнээ БНСУ-ын зах зээлд нэвтрүүлж, худалдааны хамгийн том цахим платформ болох “COUPANG” сайтаар дамжуулан албан ёсоор борлуулж эхлээд байна.

Тус компани нь уг үзэсгэлэнд эрдэс бодисоор баялаг Монголын хөрсөнд ургасан түүхий эдээр боловсруулсан “Монгол Лууван” төслийн луувангийн нухаш болон “Натура” нэрийн 100% жимс, ногооны шүүс зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцох юм.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Embassy of Mongolia in Seoul

Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн байгуулалт дуусч, тавдугаар сард нээгдэхээр төлөвлөж байна
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
Өнөөдөр Баянбүрд төв, 100 айл зэрэг найман байршилд халуун ус хязгаарлана
ОРОН НУТАГТ ЭМЧ ДУТАГДАЛТАЙ БАЙГАА УЧИР 318 РЕЗИДЕНТ ЭМЧИЙГ ТОМИЛОН АЖИЛЛУУЛНА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?