HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Илон Маск: 20-30 жилийн дотор Ангараг гарагийг “колоничилно”

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 03 сарын 24

SpaceX компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск Fox News сувагт Шон Хэннититэй хийсэн ярилцлагадаа “Ойрын 20-30 жилийн дотор хүн төрөлхтөн Ангараг гараг руу аялах боломжтой болно. SpaceX Ангараг гараг руу явахыг хүссэн хэнийг ч авч явах болно. Энэ бол компанийн урт хугацааны зорилго” гэж мэдэгджээ.

Компани үүнийг хэрэгжүүлэхэд хэр хугацаа шаардагдахыг асуухад тэрбээр “Бид үүнийг 20-30 жилийн дотор хийж чадна гэж бодож байна” гэж хариулсан. Мөн “Starship” асар том пуужингаа 2026 оны сүүлээр Теслагийн хүн дүрст робот Optimus-ийн хамт Ангараг гараг руу хөдөлнө гэж мэдэгдээд “2029 онд л хүн буух боломжтой” гэж нэмж хэлэв.

Сансарт гацсан сансрын нисэгчид SpaceX-ийн Dragon онгоцоор эх дэлхийдээ буцаж ирсэн.

НАСА-гийн сансрын нисэгч Сунита Уильямс, Батч Вилмор нарыг Олон улсын сансрын станцад (ОУСС) есөн сар гацсаны дараа өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт эх дэлхийдээ буцаан авчирсан нь SpaceX-ийн Dragon онгоц байв. Илон Маск X дээр хуваалцсан нийтлэлдээ багийнханд баяр хүргэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад энэхүү эрхэм зорилгоо чухалчилж байгаад талархал илэрхийлэв.

Бач Вилмор, Сунита Уильямс нар өнгөрсөн зургаадугаар сард ОУСС-д Боинг сансрын хөлгөөр сансарт долоо хоног орчим байхаар төлөвлөжээ. Гэсэн хэдий ч НАСА наймдугаар сард Боинг тээврийн хэрэгслийн техникийн асуудлаас болж нисгэгчид өрсөлдөгч SpaceX капсулаар гэртээ ирэхээр шийдсэний дараа энэ богино аялал ойролцоогоор есөн сар болж хувирав.

Дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг пуужин болох Starship бол Ангараг гарагийг колоничлох тухай Илон Маскийн урт хугацааны алсын харааны түлхүүр юм.

Эх сурвалж: livemint.com

Jisoo болон Zayn Malik хамтарсан шинэ уран бүтээл гаргах уу
OPOZIT | Энэ зуны хамгийн том тоглолт “БОЛОР ЦОМ”
Алдарт “Friends” цуврал энэ сарын 31-нээс Филиппин, Монгол зэрэг улсуудад гарахгүй
Сонгинохайрхан дүүрэгт анхны тусгай хэрэгцээт цэцэрлэг үүд хаалгаа нээлээ
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?