HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFESTYLE

Зургаагаас бага цаг унтдаг хүмүүс жирийн нойртой хүмүүсээс дөрөв дахин бага насалдаг

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 01 сарын 15

Орчин үеийн өндөр хурдтай хэмнэлд унтаж нойр авах нь зүгээр нэг залхуурч хэвтэхийн нэр биш, ажлын хүнд өдрийн дараа хүч чадлаа нөхөн сэргээх гарцаагүй шаардлага болон хувирчээ. Цаг хугацаа гэгч зүйлийг аль болох ашигтай зарцуулахыг хүн бүр эрмэлздэг болж. Боломжоороо их унтаж, сайн амрах нь зүйтэй гэдгийг онолын хувьд бүгд мэддэг ч, хэрэгтэй болон заримдаа онцын хэрэггүй зүйл оролдсоор нойрсох цагаа хасч багасгах явдал улам бүр нэмэгдсээр байна. Ийм бодлогогүй явдлын үр дагавар санаанд оромгүй муу байж болохыг анхааралдаа аваарай.

Мансуурлын байдал

Зохих “порцийн” нойр авч чадаагүй тохиолдолд оюун санаа маань үнэхээр “согтуу” юм шиг болдог байна. Судалгаанаас үзвэл, 17 цаг унтаагүй хүний биеэ авч явах байдал нь цусанд 0,05 хувь алкоголь орсон үетэй адил болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, нойрмог байдал нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй адилаар анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлж, хариу үйлдлийг удаашруулдаг ажээ.

Цусны даралт ихэснэ

Энэ талаар хийсэн маш олон янзын судалгаа байдаг. Нойр муудахад хамгийн түрүүнд цусны даралт ихэсдэг бөгөөд энэ нь цаашдаа биеийн ерөнхий төлөв муудахад нөлөөлнө. Иймээс эмч нар даралт ихэсдэг өвчтэй хүмүүст сайн унтаж амрахыг нэн тэргүүнд зөвлөдөг ажээ.

Оюуны чадавх буурна

Түүгээр ч зогсохгүй, ой тогтоолт муудаж эхэлнэ. Энэ нь цаашдаа хувийн амьдрал болон мэргэжлийн холбогдолтой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Өвчлөх эрсдэл ихэснэ

Унтаж байх үед хүний дархлааны систем төрөл бүрийн вирустэй “байлддаг” цитокин гэх уургийг ялгаруулж байдаг. Бактераас хамгаалах шаардлага бий болмогц бие организм маань цитокиний тоо хэмжээг нэмэгдүүлж байдаг гэнэ. Нойроо багасгаснаар бид цитокиний түвшинг доошлуулж, төрөл бүрийн өвчин үүсгэгч бактерийн дайралтанд өртөмхий болдог ажээ.

Даарах

Нойр дутуугаас организм дахь бодисын солилцоо алдагдахад хүрдэг. Үүнээс болж биеийн ерөнхий температур багасаж, хүн даардаг.

Илүүдэл жин

Хоногт дөрвөөс бага цаг унтдаг хүмүүсийн 73 хувь нь таргалах хандлагатай байдаг. Энэ бүхний буруутан өнөөх л даавар. Өлсөх мэдрэмжийг грелин, лептин гэдэг дааврууд зохицуулж байдаг. Грелин нь организмыг “цэнэглэх”- хоол идэх болсныг тархинд дамжуулна. Харин өөхөн эсүүдэд үүсдэг лептин нь хооллох дур хүслийг бууруулж, цатгалан байгаа дохиог өгдөг аж. Хүн ядрах үед цусан дахь грелиний хэмжээ нэмэгдэж, лептиний түвшин буурдаг гэнэ.

Эрт хөгширнө

Бие организмд зүй ёсоор явагддаг хөгшрөлтийн шинж тэмдгийг зогсоох гэж хичнээн их мөнгө зарцуулллаа ч, та хэвийн унтаж амардаггүй л бол ямар ч нэмэргүй. Нойр дутуугаас хүн заавал стресст орж, энэ нь кортизол гэх дааврын хэмжээг нэмэгдүүлдэг. Кортизол нь арьсны тослог булчирхайн шүүрлийг ихэсгэж, арьс хөгшрөхөд нөлөөлнө. Харин таныг унтаж байх хооронд кортизолын хэмжээ хэвийн байдал орж, арьсны эд эсүүд нөхөн төлжих боломжтой болно. Хангалттай сайн унтаж чаддаггүй 30-49 настай хүмүүс үе тэнгийнхнээсээ хоёр дахин хурдан хөгширдөг нь батлагджээ.

Сэтгэцийн өвчин

Статистик мэдээнээс үзвэл, нойрны дутагдалтай хүмүүс төрөл бүрийн сэтгэл мэдрэлийн өвчтэй болох эрсдэл жирийн унтаж амардаг хүмүүсээс дөрөв дахин их байдаг ажээ. Хэрэв нойргүйдэл хэт удаан үргэлжилвэл амиа хорлох хүртэл үзэгдэл гарч болзошгүй гэнэ.

Ясны гэмтэл

Нойр дутуугаас үүсэх ясны гэмтлийн онол одоогоор бүрэн батлагдаагүй байгаа ч, 2012-2013 онд хархан дээр хийсэн цуврал туршилтын үр дүн ингэж үзэх үндэслэлийг өгч байгаа аж. Тэднийг 72 цаг нойргүй байлгасны дараа ясны эс, чөмөг зэрэгт байх эрдсийн нягтшилт (жишээ нь, кальци) ихээр өөрчлөгдөж байжээ. Бүх сээр нуруутан болон хүнд ч нойргүйдэл ийм таагүй өөрчлөлтийг авчирч мэдэх талаар эрдэмтэд анхааруулж байна.

Дундаж наслалт богиносно 

Удаан хугацааны турш нойр муутай явах нь бие махбодид зарим төрлийн эргэж буцалтгүй процессийг бий болгодог учир нас богиносгох эрсдэл ихтэй. Дээр нь таргалалт, согтууруулах ундаа, сэтгэцийн хямрал зэргийг нэмбэл үр дагавар нь тун ч хэцүүхэн байх болно. 2010 онд хийгдсэн нэгэн судалгаанд хоногт зургаагаас бага цаг унтдаг хүмүүс жирийн нойртой хүмүүсээс дөрөв дахин бага насалдаг гэсэн тооцоолол гарчээ.

ДЭЛХИЙГ БҮРХСЭН МИКРОЛАСТИКИЙН АЮУЛ
FASHION | Өнөө цагийн хамгийн загварлаг гэгдэх NBA-ын тоглогчид
SKINCARE | Батгашилт үүсэх эрсдэлт хүчин зүйлс
Хүмүүсийн ӨВӨРМӨЦ ба БҮТЭЛГҮЙТСЭН шивээсүүд
ЗӨВЛӨГӨӨ | Эрч хүч нэмэгдүүлэх ТАВАН АРГА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?