HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
13 ШАЛТГААН

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ГАРГАДАГ ТҮГЭЭМЭЛ АЛДАА

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 01 сарын 31

Өсвөр насныхны эцэг эх байх нь нимгэн мөсөн дээр алхахтай адил. Эцэг эхчүүд зөв тэнцвэртэй зарчим баримтлах хамгийн зөв арга юм. Олон тохиолдлуудад эцэг эхчүүд хүүхдээрээ дамжуулан өөрийн мөрөөдлөө тулгадгаас болж дарамт шахалт бий болдог.

Тэднээс хичээлдээ сайн байж сайн дүн авч, сайн зан авиртай, өөрсдөдөө болон ах дүү нартаа хариуцлагатай заримдаа нэмэлт сургалтын төлөвлөгөөндөө амжилт гаргадаг өөрсдийн хүсэн хүлээсэн хүүхэд байхыг шаардах нь өөрөө хангалттай дарамт юм.

Өсвөр насныхны эргэн тойронд буй хүн бүр тэднийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүн байлгахын тулд тодорхой хэвэнд цутгахыг хүсэж шаардлага тавьдаг. Эцэг эх, багш нар, гэр бүлийн ахмад настангууд, нийгмийн бүлгүүд бүгд үүнд хамардаг.

Өсвөр настан өөрийн амьдралдаа хүссэн зүйлээ хийх бараг л боломжгүй байдаг. Хэдий хүмүүс үзэл бодлоо хоолойн дээр нь тулгахгүй ч гэсэн маш олон санал зөвлөгөөнүүд, бүтэлгүйтэх айдас зэргээс хамааран асар их ачаалалд байдаг. Тэдний ихэнхи нь эцэстээ өөрсдийнх нь чадвар, сонирхолд үл нийцэх шийдвэр гаргадаг. Тэгвэл иймэрхүү эрсдэлээс хэрхэн зайлсхийх эцэг эхчүүдийн дийлэнх гаргадаг алдааг Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг гаргасныг хүргэж байна.

Өсвөр нас гэдэг бол хүүхэд болон насанд хүрсэн хүн хоёрын хоорондох нас учир тэдний ааш зан болон бие физологид олон өөрчлөлтүүд гарч байдаг. Мөн энэ насанд сурсан зүйлс, хийх болсон дадал зуршил нь цаашид насан туршид хадгалагдан үлдэх хандлагатай байдаг. Энэ насан дээр өсвөр үеийнхэн өөрсдийгөө ихэвчлэн нас биед хүрсэн том хүн гэж боддог учир бусдаас дутахгүй байхыг их эрмэлздэг үе юм. Жишээ нь нэг найз нь тамхи татаж эхлэвэл би ч гэсэн том хүн шиг харагдахын тулд жоохон хүүхэд биш гэдгээ батлахын тулд адилхан тамхи татаж үзэхийг хүсэж сурахыг хүсдэг гэх мэт.

Тиймээс та энэ үед та хүүхдийнхээ дотны найз нь байхыг хичээгээрэй. Энэ насан дээр эцэг эхээс бага зэрэг хараат бус болж найзуудын байр суурь амьдралд нь ихээр эзэлж байдаг тул та хүүхэдтэйгээ илэн далангуй байх хэрэгтэй юм. Та ч гэсэн тэдний насыг бас адил давж гарсан учир тэр насан дээр ийм асуудал гарч байсан, миний хүү эсвэл охины өдөр тутамд ямар асуудал гарж байна гэх мэтчилэн санаа тавьж сайн ярилцаж тэдний найз нь болох нь чухал юмшүү. Мөн эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг алдаа нь бол хүүхдийнхээ итгэлийг алдах явдал юм. Ямар ч өсвөр насны хүүхэд эхэндээ эцэг эхдээ итгэж өөрийн амьдралд болсон шинэ зүйлс болон асуудлаа ярьдаг.

Өсвөр насны хүүхэддээ хийж болохгүй зүйлс:

Өөрийг нь үл анзаарах

Танд итгэж өөрийн дотроо бодогдож байгаа зүйлс, амьдралд гарч буй өөрчлөлт, асуудлаа илэн далангуй ярьж байхад тоохгүй эсвэл тоохгүй байгаа юм шиг үйлдэл гаргах. Энэ бол хамгийн их харилцааг хөндий болгодог хүчин зүйл юм. Эхний удаа танд өөрийнхөө талаар ярина дараагийн удаагаас “заза Аав ээж угийн тоож сонсдог бишдээ” гэж дотроо бодон хөндийрч эхлэдэг юм.

Танд ярьcан зүйлсийг нь бусдад тараах

Сургууль дээрээ өнөөдөр тийм асуудал гаргасан гэж ярихад нь дараа нь та хамаатанууддаа эсвэл өөрийн найзын хажууд байхдаа тэр асуудлын талаар дурдвал таны хүүхэд бас нэгэн том алхамаар таниас холдох юм. Учир нь та түүний хүмүүсийн хажууд эвгүй байдалд орсон хэцүү үеийн талаар бусад хүмүүст нэмэж тараан тэрхүү үеийн хэцүү, ичгэвтэртэй мэдрэмжийг дахин мэдрүүлж байгаа юм. Үүний дараагаар танд өөрт болсон асуудлуудаа хэлэхээ болиж улам хаалттай болон улмаар та хүүхэддээ зөв замыг нь зааж өгөн, эргээд босох урмын үгийг хэлэх замыг бүр мөсөн хааж байгаа юм.

Өөрийн хатуу үзэл бодлыг нэмэж тусган ярьсан зүйлийг нь шүүмжлэх

Та ч гэсэн адилхан тэр насыг даваад гарсан. Тэгэхдээ цаг үе аль хэдийн өөрчлөгдсөн гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Хайр дурлалын асуудал бол өсвөр насныханд ч гэсэн байж болно. Сургууль дээрээ таалагддаг хүнтэй болсон эсвэл тэр хүн нь тоохгүй байх гэх мэтчилэн асуудал гаран тэрийгээ хэлхэд нь ихэнхи эцэг эхүүд “Та нарын насанд хайр гэж байхгүй хичээлээ л хий, Балай юм ярихаа боль юун найз залуу ” гэх мэтчилэн хэлдэг байна. Өсвөр насны хүүхдүүд ч гэсэн шохоорхол, дурлал гэгч зүйлсийг их багаар мэдэрдэг гэдгийг та сайн ойлгох хэрэгтэй. Таны хүүхэд сэтгэл зүрхтэй оюун ухаант хүн болохоос хичээл хийхийн төлөө төрсөн робот биш юмшүү. Тиймээс танд хачирхалтай сонин санагдсан ч гэсэн хэлсэн зүйлсийг нь сайн сонсож, таны үед ийм байсан тэгвэл ингээд үзвэл ямар вэ? гэх мэт өөрийн туршлагаас ярьж түүний хажуугаар өсвөр үеийнхэний бэлгийн харилцааны талаар зааж, зөвлөн болзошгүй аюултай зүйлүүдийн талаар хэлж сэрэмжлүүлэх нь зүйтэй. Тэгэхдээ мэдээж хэтрүүлэгтэй биш. Гол нь дотны найз шиг нь халуун дотноор ярилцах хэрэгтэй юм шүү.

Бичих нь нэг төрлийн бясалгал болдог
Өсвөр насанд чиний бие, сэтгэл санаанд гарах ӨӨРЧЛӨЛТҮҮД
13 ШАЛТГААН | Яагаад бид ганцаараа байхдаа тайвширдаг вэ
СЭТГЭЛ ГУТРАЛЫН ТӨРЛҮҮД
Сэтгэл гутралтайгаа тэмцэхэд туслах АРВАН ЗӨВЛӨГӨӨ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?