HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFESTYLE

ХӨГЖИМ СОНСОХОД ТАНЫ ТАРХИНД ЮУ БОЛДОГ ВЭ?

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

Хөгжим сонсоход тархины үйл ажиллагаа, анхаарал төвлөрөлт, суралцах чадвар, ой тогтоолттой холбоотой тархины эд эсүүд идэвхждэг байна. Хөгжмийн аялгуу нь тархинд допамин хэмээх бодис ялгаруулдаг бөгөөд энэхүү бодис нь хүний сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, сэтгэл зовнил, бухимдлыг багасгадаг ажээ. Допамин нь урам зориг, сэтгэл ханамж, аз жаргалын мэдрэмжийг өдөөгч бодис юм.

Эдгээрээс гадна хөгжмийн аялгуу хүний биеийг анагаах хүртэл чадалтай бөгөөд дархлааны системд эерэг нөлөөтэй болохыг сүүлийн үеийн судалгаагаар баталжээ. Эерэг сэтгэл хөдлөлөө ил гаргахад хөгжим чухал үүрэгтэй байдаг байна. Улмаар дархлааны тогтолцоог идэвхжүүлэх гормоны шүүрэл явагдахад хөгжим нөлөөлдөг.

Тархины хүнд гэмтэлтэй өвчтөнүүдэд чухал мэдээллийг эргэн санахад хөгжим сонсгох аргыг ашигладаг аж. Хагалгаанд орохын өмнө өвчтөнд хөгжим сонсгосноор, айдас түгшүүр, өвдөлт мэдрэх нь тодорхой хэмжээгээр багасаж, өвчин намдаагчийн хэрэгцээг бууруулдгийг эрдэмтэд олж тогтоожээ.

Харин мэс засалчид мэс заслын өмнө ба дараа дуртай хөгжмөө сонсоход эмчийн ур чадвар сайжирч, мэс заслын үр дүн дээшилж буйг тогтоосон байна. Стресстэй холбоотой гормон болох кортизолын ялгаралд хөгжим сонсох мөн нөлөөлдөг аж.

Тархи ихэнх энергийг глюкозоос авдаг ба, кортизол нь тархины глюкоз ашиглах чанарыг дээшлүүлдэг байна. Хүний биеийн гэмтсэн эдүүдийн дахин төлжилтөд шаардлагатай бодисын ялгарлыг нэмэгдүүлэхэд кортизол чухал үүрэгтэй аж.

Хүн дуртай хөгжмөө сонсоход эргэн тойрныхондоо хандах хандлага эерэгээр өөрчлөгддөг байна.

Хөгжмийн аялгуу нь мэдрэлийн судал болон тархины хос бөмбөлгийг холбосон хэсэг буюу corpus callosum-ын хэмжээг нэмэгдүүлдэг. Тодруулбал энэ нь зүүн болон баруун тархийг холбож буй хэсэг юм. Тайвшруулах хөгжим сонсоход цусны даралт буурч толгой таллаж өвдөх үед өвчний зовуур, өвдөлтийн зэрэг багасдаг ажээ.

Нэг үйлдлийг олон давтдаг ажил гүйцэтгэх үед хөгжим сонсоход хөдөлмөрийн бүтээмж сайжирч байгааг мөн тогтоосон байна. Хөгжим нь мөн анхаарал төвлөрөх хугацааг уртасгахад нөлөөлдөг. Манай улсад тэр бүр энэ талаарх нийгмийн мэдлэг дутмаг байдаг төрсний дараах сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл гутралыг арилгаж, үүнийг даван туулахад хөгжмийн аялгуу чухал нөлөөтэй болохыг эрдэмтэд мөн тогтоожээ.

Реалити шоуны од Тэмми Слатон 200 килограмм хассан зургаа хуваалцжээ
Гоо сайхнаа урт хугацаанд хадгалах өдөр тутмын дагаж мөрдөх ДАДЛУУД
БОРООНЫ ҮНЭР ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ
Хүмүүсийн ӨВӨРМӨЦ ба БҮТЭЛГҮЙТСЭН шивээсүүд
Нимбэгтэй уснаас илүү жин хасахад туслах “УУХ ЗҮЙЛС”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?