HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFESTYLE

ЗӨВЛӨГӨӨ | Хувцасгүй унтахын ЗУРГААН АЧ ТУС

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

Бид бүгд унтахдаа тохь тухтай, биед эвтэйхэн унтлагын хувцас сонгодог ч олон судлаачид огт хувцасгүй унтсан нь дээр гэж үздэг. Тэгвэл хувцасгүй унтахын давуу талыг танд хуваалцъя.

Чанартай нойр

Гүн, бат бөх нойр нь эрүүл мэнд төдийгүй сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Энэ нь бүтээмжийг нэмэгдүүлэх, тархи толгой сэргэг байхад хүртэл чухал гэж ойлгож болно.  Мөн нүцгэн унтах үед хүний биеийн температур буурдаг бөгөөд энэ нь  унтах чанарыг сайжруулж, тайван амрах боломжийг олгодог.

Арьсны асуудал

Хэрэв таны нуруу, цээж, биеийн бусад хэсэгт батга гарч байвал унтлагын хувцаснаас зайлсхийгээд үзээрэй. Учир нь унтаж байх үед унтлагын хувцас таны арьсыг үрж, цочролыг нэмэгдүүлдэг.

Стресс буурна

Нойр муутай хонох болон дутуу нойртой явснаас цусан дахь кортизолын түвшин алдагддаг. Үүнээс болоод дархлаа буурч, зүрх судасны өвчин, сэтгэлийн хямралд өртөх эрсдэл нэмэгдэж улмаар танин мэдэхүйн чадвар буурдаг. Энэ нь стресс үүсэх шалтгааны нэг юм.

Агаар солилцоонд тустай

Хувцас өмсөөд унтахад арьс амьсгалж чадахгүйд хүрч, бие баригдаж, хөдөлгөөн хязгаарлагдана. Мөн агаар хэтэрхий чийглэг байх тохиолдолд элдэв төрлийн нян, бактери  арьсан дээр үржих нөхцөл болж хувирдаг байна. Тиймээс шөнө нүцгэн унтах нь элэг, бөөрөнд ачаалал өгч, цусыг хорт бодисуудаас цэвэрлэн организмд явагдах бодисын солилцоог идэвхжүүлдэг байна.

Мөөгөнцөртөхөөс сэргийлнэ

Хувцасгүй, тэр бүү хэл дотуур хувцасгүй унтах нь эмэгтэй хүний бэлэг эрхтний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй мөөгөнцөрт өртөмтгий нэгэн бол энэ бүр ч хамаатай. Дотуур өмдгүй унтах нь бэлэг эрхтэнд нян бактер, мөөгөнцөр үржихэд саад болдог байна.

Турахад тусална

Унтаж байхад хүний бие дэх стрессийн кортизол дааврын хэмжээ буурдаг ажээ. Харин босох цаг ойртох тусам  бие организмд өөрийгөө ирж буй өдөрт бэлдэн, кортизолын хэмжээ эргээд нэмэгдэж эхэлдэг байна. Энэ үйл явц нойрны зөв циклд маш чухал үүрэгтэй бөгөөд хэрэв унтлагын хувцас өмссөний улмаас тавгүйтэх эсвэл хэт халууцаж нойроо хулжаах юм бол организм кортизолыг их хэмжээгээр ялгаруулж, хоолны дуршил нэмэгдэх шалтгаан болдог байна.

ЭРҮҮЛ МЭНД | Унтахаасаа өмнө утсаараа оролдох арьсанд хэр хортой вэ
MORNING BIRD | ИОГ ХИЙХИЙН АЧ ТУС, ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хүнсний нэмэлт бодисыг таних тэмдэглэгээ
ХӨГЖИМ СОНСОХОД ТАНЫ ТАРХИНД ЮУ БОЛДОГ ВЭ?
Д аминдэмийн дутагдлыг малын таван цулаас авах боломжтой.
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?