HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг Засгийн газар дэмжив

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 05 сарын 24

ХУД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа төслийг Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрт:

-“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх;

– Инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төслийн хүрээнд хөгжлийн санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх;

– Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа цэвэрлэх байгууламж орчимд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир, завод ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн эзэмшил газарт шат дараатай нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлууд тусгагдлаа.

Энэхүү Засгийн газрын тогтоол батлагдсанаар:

-Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул, хаяа хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Аргалант-Эмээлт” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулагдана.

-Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт арьс шир ноос, ноолуур боловсруулж бохирдол үүсгэж буй аж ахуйн нэгжийг нэгдсэн байдлаар хотоос нүүлгэн шилжүүлнэ.

-Туул голын сав газрын бохирдсон хэсгийг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх замаар Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хаягдалгүй, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх зэрэг олон боломжууд бүрдэж байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь нийт 539 га газарт жилд 4.6 сая арьс шир, 4.8 мянган тонн завод ноос, ноолуурыг боловсруулах боломж бүрдүүлнэ хэмээн үзэж буй. Мөн мал аж ахуй, газар тариалан, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, тээвэр, логистик, үзэсгэлэн худалдааны төв зэрэг чиглэлээр байгаль орчинд ээлтэй кластераар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгдөөд байна.

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ
ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА
ФОТО:  Монгол ахуйг харуулан тохижуулсан 67 дугаар сургууль
“Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийг Улсын комисс хүлээн авлаа
Замын-Үүд боомт хэвийн горимд шилжив
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?