HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

“Дүлж” дүр гаргаагүй кино | Үг дутав, үг давхцав

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2023 оны 05 сарын 09

Цээж хөндүүрлэнэ 

Сэтгэл хөвөлзөнө 

Үг дутна 

Зүрх асна 

Зориг мөхнө 

Итгэл мандана…

Үг дутна гэдгийг дахин хэлье. Бас үг давхацна. Ингэж сэтгэл, мэдрэмж хийгээд оюуны гүнгэрваад нэвт ургах агаад шингэж чадсан бүтээл бол Монгол хэмээх Монголын уран сайхны кино. Кино танхимын улаан сандал дээрээс огло үсэрч босоод “Тиймээ, Монгол эмэгтэйн чин үнэнч зүрх, үнэний хариуг өөрөөрөө мад тавих эр хүн, заяа нь өөдөө эх нутгийн он цагийн мөрийг харав уу та нар, үзэв үү” гэж хоолой мэдэн хашхирмаар…

Уяхан сэтгэл, турихан биенд баймгүй их тэвчээрийн гүн, тэмцэлийн аниргүй цуурайг Сэрчмаагаас үзэв. Хайртай хүнийхээ өмнө хүлээсгүй нулимс мэлмэрүүлэх ч гаслам тавилангийнхаа хэцүү бүхнийг харцныхаа цаадын цаана нуух мөн чанар бол түүнийх. 

Харин тэр бүхнийг сонсохгүй, харахгүй ч хамт урсаж, хамт шатах үүрдийн амраг эрийнх нь үг бүхэн үнэн, үйлдэл бүхэн зоримог байсанд урам хугарсангүй. (Үг давхцав) 

Монгол минь дээ, Монгол та минь… Сайхан эр хүн юм. Сайн эр юм. (Үг дутав) 

Өнөөгийн манай улсын тусгаар байдал ийм л эрсийн хийморь цогоор эвлэрсэнтэй дахин, дахин санаа нийлэв. Бурууг сөрж булхайг дэлгэхдээ хий дэрвэж, хоосон санааширсангүй. Тэгэхдээ бас чадлаараа бардаж, чацаараа сүржигнэсэнгүй. Энэ сайхан чанарыг, сайн эрийг бичигдсэн үгс, ам дамжсан ярианаас бус өнгө дүрс, дуу хөгжим хосолсон бүтээлээс харах таатай байлаа. 

Эл кино бидний алхаж ирсэн зам, амсаж туулсан гашууныг амтлуулахын сацуу гуйвуулж чадахгүй он цаг, гундааж болохгүй итгэл найдварыг сануулна. 

Үзэгч би зөвхөн үзэгч байсангүй. Монголын, Сэрчмаагийн, эгэл ардын, эрх ямбатнуудын, элэн халих шувуудын, эрчлэн давхих моридын туурайнд хамт амьдарч байв. Хэтийдэж ихдээгүй дуу, хөгжмийн найруулгыг ян тан тааруулж, яг сайхан нийцүүлснийг энд цохон тэмдэглэе. 

Киноны өнгөний тоглолт анхаарал ихээр татав. Улаан дээлтэй тэмцэл эхэлж, улаан дээлтэй тэмцлийг дуусгана. Монгол цус буцалсаар байгааг илэрхийлсэн үү? Монголын шударга үнэнийг улайран хайсаар байгааг илтгэсэн үү? 

Дээхний хүмүүс андахгүй ч орчин цагт залуус тэр бүр мэддэггүй морины зүсийг найруулагч маш сайн сүлэлдүүлжээ. Дэлгэрүүлбэл монгол хүн адууг хүслийг хангагч эрдэнэ, гоёл, наадамд цэнгэлийн хэрэгсэл, хүний дотно нөхөр, бэлгэдлийн эрдэнэ хэмээдэг. Зүс ялгах ухаанаараа бол зээрд, шаазгай, бор морьд таарууд нэрлэгдэнэ. … эрдэнэт амийг үгүй хийхэд бор моринд мордуулсныг та үзнэ. Босож, тэмцэж явах үеийн зүс, аархаж явах үеийн морьдын зүс нэг өөр. 

Дүрүүдийн арьс, үс яг л тухайн үеийнхээрээ гэрэлтэж, ургаж, улайж, бутарч, үрчлээтэж, сэвхтэж байгаа нь хүртэл санаа амраав. Тусгайлан нүүр хувиргагч, стилистүүдэд алга ташъя.

Оноосон нэрс ч оновчтой, туслах дүрүүд ч чимэгтэйн дээр өмнө нь нэг ч бүтээлд царайг нь харж, хоолойг нь сонсож байгаагүй дүрүүдээр киног амилуулсан нь мөн найруулагчийн мэргэн ухаан. Ингээд л цоо шинэ танилууд маань болон чухамхүү уг кинонд энэ дүрүүд нь тохирсон эрхмүүд чинхүү амьсгалж, үнэнхүү үхэж байгааг нь харах “арваас арав” байлаа. 

Минийхээр бол одоогоор “дүлж” дүр гаргаагүй он цагийн өмнөх үеийг өгүүлэх ганц кино болов уу даа. Гэвч миний таны үзэл бодол, сэрэл мэдрэмж илүү, дутуу бас өөр өөр тул бодох дүгнэхийн хязгааргүй, хаалтгүйг танд үлдээе. 
“ТАМГАГҮЙ ТӨР” | Бид ер урлаггүйгээр, хөгжимгүйгээр, шүлэггүйгээр хаа хүрэх бол…
ONE PIECE | Мянга гаруй ангиас нэгийг нь л алгасахад олон нууцыг алдана
REVIEW | IU дэлхийн аялан тоглолтоо дуусгав
ФОТО | “МАРТАХГҮЙ, ДАВТАХГҮЙ” консепт үзэсгэлэн дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл үргэлжилнэ
ШИЛДЭГ 10 | “Эмэгтэйн 100 шилдэг хөрөг зураг”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?