HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

ДААТГАЛЫН САЛБАРТ САНХҮҮГИЙН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 09

УИХ-аас Даатгалын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад даатгагч нь холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, төрийн худалдан авах ажиллагаанд даатгагчийн баталгааг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж баталсан. Энэхүү нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэж, баталлаа.

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хувьд тендерийн үйл ажиллагаандаа даатгагчийн баталгааг ашиглах болсноор иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг илүү эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх, санхүүгийн салбарт зөв өрсөлдөөнийг бий болгох, мөнгөн урсгалын эргэлтийг нэмэгдүүлэх, даатгалын салбарын эрэлт нийлүүлэлтийг өсгөж, хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагаа болон баталгаанд тавигдах шаардлага, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан дээрх журам батлагдсанаар даатгалын компаниуд баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд санхүү, төлбөрийн чадвар, удирдлага, зохион байгуулалтын хувьд ямар шаардлага тавигдах, баталгааны дээд хязгаар буюу хэдий хэмжээний баталгааг гаргаж болох зэрэг асуудлыг тодорхой болгож өгсөн. Ингэснээр даатгалын компаниуд 70 орчим тэрбум төгрөгийн баталгааг гаргах боломжтой болсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу гаргаж буй нийт баталгааны 30 орчим хувийг даатгагчийн баталгаагаар хангуулах боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн, Даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу даатгалын компаниуд нь орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд даатгагчийн баталгааг гаргах боломжтой боллоо. Ингэснээр иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх мөн бусад салбарын үйл ажиллагаанд дэмжлэг болох зэрэг нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Өнөөдрөөс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгож эхэлнэ
Узбекистан улсад нийлүүлэх “халал” махны экспортыг нэмэгдүүлнэ
Гарааны бизнес эрхлэгчид “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнд оролцох боломжтой боллоо
Булангийн орнуудад мах экспортлох гэрчилгээг аж ахуйн нэгжүүдэд олголоо
ҮСХ: Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.5 хувиар өссөн
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?