HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

Лондончуудын “ҮХЛИЙН УТАА”-наасаа ангижирсан түүх

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 01 сарын 17

1952 оны Лондоны “Үхлийн утаан хөшиг” нь дөрөвхөн өдрийн дотор 4 000 хүн, дараагийн 2 сард 8 000 орчим иргэдийн амийг авч одсон эмгэнэлт явдлыг өнөө хүртэл дэлхий нийт мартаагүй. Энэхүү аймшигт агаарын бохирдлоос Лондончууд хэрхэн ангижирсан талаар баримтуудыг товчхон хүргэе.

-1930-1952 онд: 1930-аад оноос эхэлсэн утааны талаар Лондончууд хотын захиргаандаа хэд хэдэн удаа гомдол гаргаж, гарын үсэг цуглуулан эсэргүүцэж байжээ. Гэсэн ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 1952 оны 12 дугаар сарын дөрвөнд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон юм. Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклд орсноос ямар ч салхигүй болж, Лондон хотыг хар утаа манан бүрхэн авах нь тэр. Тэр үед Лондонд үзэгдэх орчин 50 см-ээр хязгаарлагдаж, гартаа гал барьсан цагдаагийн заавраар зөвхөн түргэн тусламжийн тэргүүд гудамжаар хөдөлж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, хүмүүс орон гэртээ утаа, угаар орохоос сэргийлэн бүх онгорхой цоорхойг битүүмжилж байсан ч энэ бүхэн тусыг эс олж, хүмүүс утаанд хордон амьсгал нь боогдон, угаартаж гэртээ нас барсаар байв. Тэдний 78% нь хөгшид, нялхас болон жирэмсэн эхчүүд байжээ. Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ.

-1956-1968 онд: Английн эрх баригчид “Цэвэр агаарын хууль” баталсан. Тус хууль хэрэгжиж эхэлснээр Лондон ганц өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж, 4 жилийн дотор агаарын бохирдлоос бүрэн ангижирч чадсан. Эрх баригчид хатуу түлшийг хориглож, сайжруулсан, цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжин, утаа ихээр үйлдвэрлэдэг том үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татварыг бууруулах зэргээр дэмжлэг үзүүлснээр хүн амын төвлөрөлтийг сааруулж чаджээ.

Мөн Лондонд “Агаарын хяналтын бүсүүд” бий болж агаарын чанар, хорт бодисыг хэмждэг болсноор иргэдийн эрүүл мэнддээ анхаарах хандлага нь эрс сайжирсан. Үүнээс гадна бүх айлуудыг ЗГ-аас 100% дэмжиж, гэрийг нь бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг тень суурилуулах болон бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг газан плиткагаар сольж өгсөн.

Ингэж айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдлыг шийдэж чаджээ.

-1970 он: “Цэвэр агаарын хууль”-ийг үргэлжлүүлэн дагаж мөрдсөнөөр 1980 он гэхэд Лондоны агаар дахь хорт утааны агууламж 80%-р буурсан.

-1974 он: Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт заалтуудыг оруулсан. Үүнд үйлдвэрлэлийн газрын тосны найрлага дахь хүхрийн агууламжийн хязгаарлалтыг багтаасан.

-1980-1990 он: Лондонд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнтэй холбоотой хотын агаар дахь хар тугалганы асуудал иргэдийн эрүүл мэндэд аюул заналхийлж эхэлжээ. Байгалийн хий ашигладаг тээврийн хэрэгслүүдийг татвараас чөлөөлснөөр автомашинаас ялгардаг хорт утааг бууруулсан.

-1990 он: Хог хаягдлын менежментийг сайжруулах болон хаягдлын байгаль орчин дахь хорт хий ялгаруулалтыг хянахын тулд “Байгаль орчныг хамгаалах” хуульд Шүлтийн тухай заалтыг нэмж оруулсан.

-1990-1995 он: Улс орон даяар агаарын бохирдлыг хянах автомат сүлжээг 105 газар бий болгосон. Үүнд 1973 оны 9 сарын 22-ноос хойших бүх мэдээллүүд түүх болон хадгалагдсан байдаг байна.

-1995-1997 он: Засгийн газар нь үндэсний агаарын чанарын стратегийг баталж олон нийтэд нээлттэй болгосон. 1997 онд Лондоноос бусад бүс нутгуудад 2005 он гэхэд агаарын чанарын стратегийн хэрэгжүүлэх зорилт тавьсан.

-2005-2007 он: Ийнхүү дээрх зорилтуудаа тогтмол хянан шалгаж ажиллаж чадсанаар Агаарын чанар 2005 онд 98%-р сайжирсан. 2007 онд ганц Англи биш Европын хэмжээнд агаар дахь (бензол, CO, хар тугалга, NO2, озон, PM10, SO2 г.м) 8 хорт хийг багасгах хатуу зорилго тавигдсан.

-Ирээдүйд: Лондоны хүн амын тоо өссөөр байх тул олон тээврийн хэрэгслүүд болон байшин барилгууд бохирдол үүсгэгч хэвээр байх болно. Гэсэн хэдий ч цахилгаан машины хэрэглээг эрчимтэй дэмжих, замын хөдөлгөөний зохицуулалтуудыг сайжруулах, байшин барилгуудыг сэргээгдэх эрчим хүчээр халаах, ногоон технологийг дэмжихэд онцгой анхаарч ажиллах болно гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: МИКА Монгол

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН 16 ОЛДВОРЫГ ЭХ ОРОНДОО БУЦААН АВЧИРЛАА
Автобусны буудал дээр олдсон уран зураг 32 сая ам.долларын үнэ хүрнэ
Хайрын баярыг эхлүүлсэн Валентин ламын түүх
CRYPTOTUUKH | Хүүхдийн угаалга буюу нэр өгөх ёс
Өнөөдөр “НАУРЫЗЫН БАЯР” тохиож байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?