HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

“Өөрийгөө олоогүй явахдаа сонгосон мэргэжил минь алдаа биш оноо байлаа”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 10

Бусдын адил нэгэн хэвийн урсгалаар хаачихаа мэдэхгүй хэрнээ дэндүү жаргалтай дэрвэж явсан өсвөр нас минь. Саадгүй,  дардан замаар хязгааргүй бодол дундаа хөвж явахад “үгүй дээ ингэж жаргавал хожим хатуухан замыг ганцаараа туулах болно” гэх бодол намайг бартаатай хэдий ч дэндүү утга учиртай замд хөтөлж оруулсан. Чаддаг зүйлгүй хэрнээ чадахгүй зүйл үгүй. Би ийм л хүн. Ойлгомжгүй. Би ямар мэргэжилтэй болох билээ. Юуг илүү сайн чадаж вэ. Хаана байхдаа жаргалтай итгэл төгс байх бол. Эдгээр асуултыг хариуг олох гэж эргэлзэж явсаар хариуг нь ололгүй мэргэжлээ сонгочихсон. Гэхдээ одоо бодоход би алдаагүй харин ч оночихжээ гэж дүгнэдэг. 

Шинэ хамт олон, бас орчин. Бүх зүйлс шинээр эхлэж “сэтгүүлч-оюутан” гэх алдрыг зүүлээ. Миний төсөөллөөр сэтгүүлч бол ярьдаг байхад л болчихно доо, хичээл дээрээ хоорондоо ярилцаад л сууж байдаг байх даа. Ердөө л ийм бодлоор СУИС – РТМУС-ийг сонгож орсон юм. Хамгийн анхны хичээлдээ суугаад миний бодол орвонгоороо эргэж, өөрийгөө үнэхээр голж, шантарч эхэлсэн. Гэхдээ арай эрт шантарчихаж байгаа юм биш үү гэдэг бодлоор дахиад нэг оролдоод үзье гэж бат шийдсэн юм. 

Миний ойлгосноор сэтгүүлч мэргэжлийн хамгийн чухал чадвар нь бичих. Мэдлэгтэй, мэдрэмжтэй, эх сурвалжтай. Ийм чадварыг эзэмшиж хүнийг сэтгүүлч гэдэг байх нь. Энэ бодол минь одоо ч өөрчлөгдөөгүй. Тиймдээ ч аль чадхаараа бичиж эхэллээ. Анх удаа багшийн ширээний өмна зогсоод, хоолойгоо засаж аваад уншихад багш болон ангийнхан намайг байж болох бүх л талаар шүүмжилж, алдааг маань “сугалан” гаргаж байв. Алдаагаа залруулахыг оролдож, дэвтрийн цаасаа үрчийтэл нухсаны хүчинд анхныхаасаа хамаагүй сайжирлаа. Багшаас хааяа нэг магтаалыг үг сонсож, 10 онооноос есийг нь авдаг боллоо. Энэ үеэс эхэлж би бичих дуртай болж эхэлсэн. Гадуур явж байхад гэнэтхэн ороод ирдэг санаагаа алдалгүй тэмдэглэж авна. Нэг бичвэрээ дуусгахаар дараа нь юу бичих вэ гээд л бодож эхэлнэ дээ. 

Гуравдугаар дамжааны намар. Радио продакшны хичээл намайг дахиад нэг шат ахиулж өгсөн юм. Нэгдүгээрт, багаар ажиллах чадвар. Гэхдээ үнэхээр хүсээгүй багтаа хувиарлагдаж, нэлээн унжигардуу багтаа орлоо. Энэ багт надтай хэн ч ярилцдаггүй, хамтардаггүй. Бараг л тайлбарлаж хэлсэн ч хүлээж авхааргүй хүүхдүүд. Бүх ачааг “чи чадна найзаа” гэх үгтэй хамт надад даатгаад алга болчихдог. Тэгээд л хичээлийн цаг болохоор хаанаас ч юм гараад ирдэг. Долоо хоног болгон нэг радиогийн бүтээл шалгуулж хэлэлцүүлэх даалгавартай. Бусад багаас ялгаатай нь би ганцаараа, харин тэд багаараа. Долоо хоног болгон миний гаргасан санаа, бичсэн бичвэр бусдад гологдож хамгийн их шүүмжлэлийг цуглуулдаг байлаа. 

Энэ янзаар өдөр хоногууд өнгөрсөөр. Энэ долоо хоногт ямар сэдвээр юу хийх вэ гэж бодон гадуур хий алхсаар ашгүй нэг санаа барьж авлаа. Хамгийн төвөгтэй нь хүнд сурталтай эмч, эм зүйч нараас яриа авах. Харилцаа муутай олон газраар явж, бухимдсандаа уйлж ч үзлээ. Гэхдээ заавал дуусгаж, өөрийнхөө сэтгэлд багтсанаар хийж чадсан. Багш, ангийхан надад нэг ч шүүмж хэлж чадаагүй. Харин ч чи чадсан байна мундаг гэж алга ташсан. “Алтан үзэг” уралдаанд бүтээлээ явуул гэж багш зөвлөсний дагуу бүтээлээ нэрээрээ хаяглаж явуулсан. Шалгаруулалт болдог өдөр ангиараа очиж шалгаруулалтын дүнг сонсох гэж  тэсэн ядан хүлээж суулаа. Гэтэл санаанд ч оромгүй үйл явдал болсон юм. Би радио бүтээлийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байлаа. Юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй алга ташилтаар үдүүлэн тайзан дээр гарч зогсохдоо би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Өөрийгөө олоогүй явахдаа сонгосон мэргэжил минь алдаагүй харин ч онож ээ гэж. 

СУИС-РТМУС-ийн гуравдугаар дамжааны оюутан Т.Энхжин

JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжинэ
ХААН Банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2024-2025 зарлагдлаа
Урлагийн чиглэлээр ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт оролцох горилогчдын АНХААРАЛД
+UPDATE | Чамд л зориулагдсан сургаалууд
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?