HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
SEX EDU

#SEX EDUCATION | Бэлэг эрхтнээс цагаан юм ихээр гарч байвал үүнтэй холбоотой

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 11 сарын 24

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй.Ээдэм төст цагаан зүйл зарим хүнээс ялгардаг ч, зарим хүнд огт шинж тэмдэг илрэхгүй байх нь бий.

Бэлгийн мөөгөнцрийг хэрхэн оношлох вэ?

Энэ өвчнийг оношлоход тун хялбар. Эмчийн үзлэгийн үед үтрээний хананд наалдсан ээдмэг цагаан ялгарал нь шинж тэмдгийг илтгэнэ. Мэргэжлийн эмч үтрээний  арчидас авч, наалдацын шинжилгээгээр (мазок) оношлоно.

Бэлгийн мөгөөнцөр хэрхэн халдварладаг вэ?

Бэлгийн мөөгөнцөр нь бэлгийн хавьтлын үед халдварладаг. Мөн бохир суултуур, бассейнээс халдварлах эрсдэлтэй байдаг. Гэвч мөөгөнцөр үүсэх гол шалтгаан нь гаднаас халдварлахаас илүүтэйгээр бэлэг эрхтэний хүчил шүлтийн орчны тэнцвэр алдагдсах байдаг. Учир нь бэлгийн хавьталд ороогүй залуу охидод ч мөөгөнцөр илэрдэг.

Бэлгийн мөөгөнцөр наснаас шалтгаалах уу? Мөөгөнцөр нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд их илэрдэг. Учир нь энэ насны эмэгтэйчүүдэд эстроген дааврын нөлөөгөөр мөөгөнцөр үүсэх таатай орчин бүрддэг байна.

Мөөгөнцрийн үрэвсэл хэр их илэрдэг вэ?

Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 4/3 нь амьдралынх туршид хамгийн багадаа нэг удаа илэрдэг. Зарим тохиолдолд бэлгийн мөөгөнцөр илүү идэвхтэй байдаг. Эдгээр тохиолдлуудыг дурдвал:

– Антибиотикийн хэрэглээ: Антибиотик нь хүний бэлэг эрхтэнд байдаг ашигтай бактериудыг устгаж мөөгөнцөр үүсэх суурийг тавьдаг. Ялангуяа пенцилиний төрлийн антибиотик илүү ихээр нөлөөлдөг.

– Жирэмсний үед: Дархлааны систем нь хэвлий дэх хүүхдийг хамгаалахын тулд жирэмсний явцад давамгайлдаг. Дархлааны систем давамгайлснаар мөөгөнцөр үүсэх таатай орчныг бүрдүүлнэ.

– Жирэмслэхээс сэргийлэх эм бэлдмэл: Жирэмслэхээс сэргийлэх эм бэлдмэлийг хэрэглэх явцад бэлгийн мөөгөнцөр илрэх нь элбэг. Энэ байдал нь ерөндөг тавиулсан эмэгтэйчүүдэд ижилхэн байдаг.

– Нийлэг дотуур хувцас: Цэвэр даавуун бус, нийлэг даавуугаар хийсэн дотуур хувцастай үед чийглэг орчин бүрдэж, мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс ялангуяа эмэгтэйчүүдэд даавуун материалтай дотуур хувцас өмсөхийг зөвлөдөг.

– Архаг системийн өвчнүүд: Чихрийн шижин өвчин, бамбай булчирхайн үрэвсэл зэрэг архаг өвчтэй хүмүүс бэлгийн мөөгөнцрөөр өвчлөх нь түгээмэл. Ялангуяа чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь бэлэг эрхтэний шингэн дэх сахарын хэмжээг өсгөхөд нөлөөлдөг бөгөөд энэ нь мөөгөнцөр үржих нөхцлийг бий болгоно. Сахарын өвчтэй хүний хувьд сахарын хэмжээг байнгын тогтвортой байлгаж чадвал бэлгийн мөөгөнцөр тусах эрсдэл нь төдий чинээ багасна.

– Гадны нөлөө: Бэлэг эрхтэний ариун цэвэрт зориулсан элдэв үнэртэн, ариун цэврийн хэрэгсэл, буруу тампон хэрэглэх үед харшил өгч, улмаар мөөгөнцөр үүсгэдэг.

– Бэлэг эрхтэнийг угаах: Бэлэг эрхтэний дотор хэсгийг даралттай усаар шүршиж угаах нь тухайн орчны хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, зарим төрлийн бактери, мөөгөнцрийн үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Иймээс бэлэг эрхтэний дотуур угаалга хийхгүй байх нь зүйтэй.

Мартын наймныг мартагдашгүй өнгөрүүлэх боломж “LADIES FIRST” концерт
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина
Сарын тэмдгийн үеийн ариун цэврийн ДЭГЛЭМ
Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 92 хувьтай үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
1 Comment
  • Эрхсаран says:
    2024-11-19 at 23:10

    Би одоо өсвөр насны хүүхэд миний бэлгэ эрхтнээс цагаан эсвэл өнгөгүй гэх хоёр өөр илэрдэг гэхдээ ямарч үнэргүй захтанах юм гарах гэх мэт зүйлүүд илэрдэггүй мөртлөө яаг шээс хүрэх мөчид илэрч гарч ирдэг заримдаа ихээр заримдаа бага гэх зэргээр илэрдэг зөвөлгөө өгөөч яаг яах ёстой вэ?

    Reply

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?