HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
INTERVIEW

“2019 онд шүүгээгээ цэгцэлснээс хойш хонхны баярын дээл, гуталнаас өөр шинэ хувцас аваагүй”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 10 сарын 12

“Positive talk” булан энэ удаа 2020 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн Д.Долгорсүрэнгийн ярилцлагаар уулзаж байна. Гэхдээ түүнтэй анагаах ухааны талаар биш минимал амьдралын хэв маяг хийгээд түүний мөн чанар, арга барилын тухай ярилцах болно. Д.Долгорсүрэнгийн хувьд залуухан ээж бөгөөд нөхөр хүүгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Ярилцлагын зочин маань өөрийнхөө зургийг нийтлэхээс татгалзсан учир түүний бэлтгэсэн зургуудыг нийтэллээ. Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой хэрнээ өгөөжтэй яриаг хүлээн авна уу.

– Залуухан ээжийн хувьд хүүхэдтэй болохоос өмнөх болон дараах амьдралын хэв маягт ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

– Хүүхдээ төрүүлсний дараа амьдралын хэв маяг маш олон зүйлээр өөрчлөгдсөн. Өмнө нь ихэнх цагийг дуртай зүйлээ хийж, өөртөө цаг гаргадаг байсан бол одоо хүүхэд, гэр бүлдээ илүү их зарцуулах шаардлагатай болсон. Бусад ээжүүдийн адил өглөө босоод хүүхдийнхээ ариун цэврийг сахиулаад, хооллоод, салхинд гаргаад гээд ерөнхийдөө л нэг иймэрхүү хэв маягтай байна даа. Үүний хажуугаар өөртөө цаг гаргах, пэйж хуудсаа хөтлөх гээд ажлуудаа амжуулахын тулд илүү их төлөвлөлт, хөдөлмөр шаардагдаж байгаа.

– Minimalism & me хуудсыг хөтлөх сэдлийг яаж олж авсан бэ?

– Анх минимализм болоод минимал амьдралын хэв маяг гэж юу болох талаарх ойлголт, мэдээлэл монгол хэл дээр ховор байсан. Тиймээс гадны сайтууд болон материалуудаас өөрийн сурч, мэдсэн зүйлсээ бусад хүмүүстэй хуваалцах түүнээсээ эргүүлээд урам зориг авах зорилготой хуудсаа нээж байсан. Мэдээж цэвэр хоббигоороо энэ хаягаа хөтөлдөг.

– Таны хувьд минимализмыг тодорхойлбол?

– Яг энэ гээд тодорхойлно гэвэл их өргөн хүрээний ойлголт. Миний бодлоор өөрт байгаа хэрэгцээтэй зүйлээ  хамгийн бага түвшинд байлгах нь илүү оновчтой хариулт болох байх.

– Энэхүү амьдралын  хэв маягийг хэрэгжүүлэхийн тулд юунаас эхэлж байсан хийгээд, гарсан өөрчлөлтийн талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу?

– Ямар ч зүйлийг хийж эхлэхийн тулд эхлээд сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй. Шууд хэн нэгнийг даган дуурайхаас илүүтэй үнэхээр би энэ зүйлийн хүсч байна уу үгүй юу гэдгээ таньж мэдэх чухал. Бүх эд хогшлоосоо салаад, хувцсаа цөөлөөд л минималист амьдралтай болчихно гэсэн үг хараахан биш. Миний хувьд анх 2018 онд энэ ойлголтын талаар олж мэдээд өөрийгөө энэ хэв маягийн хүн юм байна гээд л тодорхойлчихсон.

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг шиг хувцасны шүүгээнээсээ эхлэхэд хангалттай.

Би 2019 онд шүүгээгээ цэгцэлснээс хойш хонхны баярын дээл, гуталнаас өөр шинэ хувцас аваагүй. Орчин үед хоол унд, өмсөж зүүхээс эхлээд өдөр бүр л олон сонголт хийх шаардлагатай болдог. Үүнийг дагаад стрессийн түвшин хүртэл нэмэгддэг. Харин минималист амьдралын хэв маягыг хэрэгжүүлснээр стресснээс ангижирч, өөрийнхөө мөн чанар, хэрэгцээг илүү ойлгодог болсон. Ингээд ирэхээр сонголт хийхэд хүртэл хялбар.

– Чөлөөт цагаараа юу хийхийг илүүд үздэг вэ?

– Яг одоогийн цаг үед бол хүүхдээ хараад гэртээ байгаа болохоор төдийлөн чөлөөт цаг гардаггүй. Гэхдээ цаг зав гарвал хуудсаа хөтөлж, кофе уунгаа ном уншиж, дуртай юүтүбэрийнхээ бичлэгийг үзэж, шинэ зүйлийг туршиж үздэг. Сүүлийн үед хүүхдийнхээ төрсөн өдрийг хэрхэн энгийн хэрнээ хог хаягдал багатай тэмдэглэж болох талаар их судалж байгаа.

– Хүн бүр амьдралдаа өөр өөрийн зарчим, үнэт зүйлтэй. Таны хувьд амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

– Миний хувьд аливаа зүйлийг төгс хийх гээд байдаг талтай. Үүнээсээ болоод стрессдээд байдаг гэх юм уу. Тэгээд сайжруулахын тулд олон цагаар суух, түүнтэйгээ зууралдах тохиолдол гардаг байсан. Харин одоо бол төгс гэхээсээ илүүтэй хамгийн сайнаараа хийх нь илүү зөв бас үр дүнтэй байсныг ойлгосон. Мэдээж бас нэг чухал зарчим нь минимал амьдралын хэв маягаараа амьдрах.

– Байгальд ээлтэй, хог хаягдалгүй амьдрахыг илүүд үздэг хүний хувьд бусад хүмүүсийг ямар байгаасай гэж хардаг вэ?

– Амар тайван, элэг бүтэн амьдрахыг хүн бүхэн хүсдэг байх. Тиймдээ ч хүмүүсийг өөрийгөө илүү таньж мэдээсэй, хэрэгцээтэй зүйлээ ялгаж чаддаг, яг юу аз жаргалтай болгодгийг нөгөө талаараа юу аз жаргалгүй болгоод байгааг мэддэг болох нь чухал санагддаг.

Өөрөөр хэлбэл хэлбэрт биш агуулгад ач холбогдол өгөөсэй бас аз жаргалаа материаллаг зүйлээс хайдаггүй байгаасай гэж их боддог.

Хамгийн энгийн жишээ л гэхэд хүмүүс төрсөн өдөр тэмдэглэхдээ пластик шаар, чимэглэл хэрэглэдэг. Энэ нь эргээд маш их хог хаягдал болдог. Гэхдээ нүсэр гоё харагдахаасаа илүүтэй энгийн хэрнээ нандин, дурсамж үлдээх нь илүү утга учиртай. Тэгээд бас үүнтэй холбоотойгоор байгальд ээлтэй, дахин ашиглах боломжтой хүүхдийн өрөөний даавуун чимэглэлийг сонирхлынхоо дагуу хийдэг. “Дулаахан өрөө” гээд хаягаар орвол илүү их мэдээлэл болон зураг байгаа.

Ярилцлагыг маань дуустал уншсанд баярлалаа. Энэхүү ярилцлагыг өмнө нь хийсэн байсан бөгөөд сайт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор устсан байсныг дахин оруулж байгаа болно.

М.БАЯРАА: Шаардлага хангаагүй шугам тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно
С.Эрдэнэболд: Харвард бол гурван үнэт зүйлийн нийлбэр
Геологич О.Отгонбаяр: Мэргэжлийн хүмүүс нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг уриалах зорилгоор усны туршилтаа хийж эхэлсэн
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана
Г.Түвдэндорж: Төр, хувийн хэвшил, олон нийт гурав ашигтай, сэтгэл ханамжтай байхаар тооцож хуулийн төсөл боловсруулсан
Түгээх
Facebook Copy Link Print
What do you think?
Хайр татам2
Гунигтай0
Жаргалтай0
Ууртай0
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?