HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

ЭРҮҮЛ МЭНД | Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 10 сарын 03

Таны дархлааны систем бол өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан бие махбодын хамгаалалтын систем юм. Дархлааны систем мөн хэт хүчтэй байж болдоггүй бөгөөд энэ нь олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс тэнцвэртэйгээр дархлаагаа дэмжих нь тун чухал билээ. Тэгвэл хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан дархлаа дэмжих хоол хүнсийг өдөр тутамдаа сонгон хэрэглээрэй.
Саримс: Зуун зууны турш саримс бүх цаг үеийн хоолны жорын гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Саримсны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлал дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцрийн эсрэг гайхалтай үйлчилгээ юм. Саримсыг түүхийгээр нь хэрэглэх нь ханиад шуухнаа, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг гэдэг. Түүнчлэн, саримсанд агуулагддаг C, B1, B6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхтэй үр нөлөөтэй сулфоксид аллинийг өөртөө агуулдаг аж. Иймд хахир хатуу хаврын цагт та өөрийгөө хамгийн сайн эмч саримсанд даатгаад авахад гэмгүй.

Жимс, хүнсний ногоо: Муудсан дархлааг сэргээх хүнсэнд жимс, хүнсний ногоо орох нь дамжиггүй. Эдгээрт агуулагддаг C аминдэм, шим тэжээлүүдийн нэгдэл нь хүний дархлалыг сэргээх амин чухал хүчин зүйлст ордог ажээ. С аминдэм нь цусны цагаан эсийн халдвартай тэмцэх бөгөөд цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчний зовуурь шаналгаанаас ангижруулдаг байна. Харин бусад шим тэжээлүүдийн нэгдэл нь биеийг хорт нэгдлүүдээс хамгаалж, цэвэрлэдэг гэнэ.

Самар, ургамлын үр: Эрүүл мэндэд нэн тустай, дархлал дэмжих амин хүчлүүдийн тоонд Е аминдэм ордог. Хүний биед аажим аажмаар хуримтлагдаж байдаг бактери, хавдрыг бий болгогч эсүүдтэй тэмцэх, устгахад хамгийн үр нөлөөтэй нэгдэл нь тус аминдэм билээ. Гэвч ямар хүнсний бүтээгдэхүүнээс үүнийг нөхөх вэ гэдэг чухал. Тэгвэл та самар, ургамлын үрийг тодорхой хэмжээгээр идэхэд өдрийн Е аминдэмийн хэрэгцээгээ төвөггүй нөхөх боломжтой гэнэ. Хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалж, тус шим тэжээлүүдийг хэрэглэх хэмжээ янз бүр байдаг бөгөөд энгийн амьдралын хэв маягтай хүн самар, ургамлын үрийн аль нэгийг өдөрт 100-400 мг-г хэрэглэхэд хангалттай байдаг бол архи согтууруулах ундаа хэрэглэдэг, байнгын суугаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс дээрхээс илүү хэрэглэж байж үр дүнгээ өгөх гэнэ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн: Хүүхдэд бифидо болон лакто бактериар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх нь хоол боловсруулах эрхтэнд байгаа хорт нянтай тэмцэхэд тусалдаг. Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.

Зөгийн бал ба нимбэг: Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг.

TIPS & TRICK | Нүднийхээ ядаргааг ингэж тайлаарай
АВТОМАШИН ХУДАЛДАЖ АВАХДАА АНХААРВАЛ ЗОХИХ ЗҮЙЛС
ТАНИЛЦ | Сурагчдын амралтын хуваарь
Tips & Tricks | МОНГОЛ ГЭР БАРИХ ДАРААЛАЛ
FACTS | Уурлаж буй эмэгтэй уурлаж байгаагаа мэддэггүй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?