HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

ЭРГЭЛЗЭЭ |  Аутизмын эмгэг үү, ухаалаг утасны хэт их хэрэглээ юу

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 18

Сүүлийн жилүүдэд Монголд аутизмтай хүүхдийн тоо эрс өссөн тухай эмч, судлаачид анхааруулсаар. Монголд ч гэлтгүй дэлхий даяар аутизмын эмгэг олширч байна. Гэвч энд нэг асуудал бий. Эдгээр хүүхдүүд аутизмын гэх төрөлхийн эмгэгтэй юу эсвэл зүгээр л ухаалаг утасны хамаарлаас үүдэлтэй зан байдлын өөрчлөлттэй хүүхдүүд үү? Энэ хоёрын ялгааг гаргахгүйгээр, бүхнийг нэг шугамаар хэмжвэл маш том эндүүрэл болно.

Аутизм гэж юу вэ? Аутизм буюу Аутизмын спектрийн эмгэг (ASD) нь төрөлхийн мэдрэлийн хөгжлийн өөрчлөлт бөгөөд хүнээс амьд харилцаа, нийгмийн ур чадвар, ойлгох, суралцах, зан үйлийн онцлог гэх мэт олон талаар ялгардаг.

Аутизмтай хүүхдүүд: Төрөлхийн харилцааны бэрхшээлтэй, харц тулгарч чаддаггүй, эцэг эхтэйгээ холбоо тогтоодгүй, бусад хүүхдүүдтэй тоглох хүсэлгүй, сонирхол, зан үйл хязгаарлагдмал, нэг л зүйлд туйлын сонирхолтой, давтагдсан хөдөлгөөн ихтэй (жишээ нь: гараа савчих, толгойгоо тогтмол хөдөлгөх гэх мэт). Ярианы хөгжил хоцорсон хэл яриа оройтож эхлэх эсвэл огт ярихгүй байх.

Зарим тохиолдолд олон үг цээжилсэн боловч харилцаанд ашиглахгүй, утгыг нь ойлгохгүй байх. Мэдрэхүйн хэт мэдрэг байдал гэрэл, дуу чимээнд хэт цочмог эсвэл эсрэгээрээ мэдрэмжгүй байх. Энэ бол аутизмын төрөлхийн шинж тэмдгүүд бөгөөд ухаалаг утасны хэрэглээтэй огт холбоогүй.

Харин утасны хамааралтай хүүхдүүдийн хувьд: Өнөөдөр бага насны хүүхдүүдийн 80-90 хувь нь өдөр тутам ухаалаг утас, таблет хэрэглэж байна. Хүүхэд уйлахад нь ном уншиж өгөхийн оронд утсаар хүүхэлдэйн кино тавьж өгдөг “амар хялбар” хүмүүжил ноёлж байна. Үүний үр дүнд дараах шинж тэмдгүүд илрээд байна.

Утасны хамааралтай хүүхдүүдийн онцлог:

-Нийгмийн харилцааны чадвар сул, хүнтэй удаан ярих сонирхолгүй, харилцааны нарийн ойлголтыг ойлгохгүй байх.

-Анхаарал төвлөрөл сул ямар нэгэн зүйлд удаан анхаарал хандуулж чаддаггүй, амархан залхах.

-Ярианы хөгжил хоцрох хүүхэд дэлгэцийн ард зүгээр л мэдээлэл хүлээн авч, идэвхтэй ярихгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар нь хөгждөггүй.

-Бие даах чадвар сул, аливаа зүйлийг өөрөө хийхээс илүү дэлгэцээс хамааралтай амьдардаг.

-Хөдөлгөөний идэвхгүй байдалтай, гадаа тоглож гүйхээс илүү дэлгэц ширтэж суухыг илүүд үздэг.

Эдгээр шинж тэмдгүүд аутизмын зарим онцлогтой төстэй ч гол ялгаа нь ухаалаг утасны хамааралтай хүүхдүүд сургалт, дадал хэвшил, эцэг эхийн оролцоогоор харьцангуй хурдан засарч сайжрах боломжтой.

Харин жинхэнэ аутизмтай хүүхдүүдийн хувьд энэ нь илүү гүнзгий, төрөлхийн асуудал байдаг.

(Эмчийн зөвлөгөө)

1. Хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хянах – Хоёроос доош насны хүүхдэд огт дэлгэц үзүүлэхгүй, 2-5 насныханд өдөрт нэг цагаас хэтрүүлэхгүй байх.

2. Хүүхэдтэйгээ харилцааны цаг гаргах – Өдөр бүр 30 минут ч болов хүүхэдтэйгээ нүүр тулж, яриа өрнүүлэх.

3. Гадаа тоглуулах, хөдөлгөөнтэй байлгах – Дэлгэцийн өмнө суулгахаас илүүтэй биеийн хөдөлгөөнтэй тоглоомуудыг дэмжих.

4. Ном уншиж өгөх – Ярианы хөгжил, төсөөлөн бодох чадварыг дэмжих хамгийн үр дүнтэй арга.

5. Хүүхдийг бие даасан дадалд сургах – Бүхнийг амар хялбар болгож, утсаар аргацаах бус, өөрөө асуудлаа шийдэх дадал суулгах.

Технологи бидний амьдралын салшгүй хэсэг болсон. Гэвч буруу хэрэглэвэл хүүхдийн хөгжлийг удаашруулж, аутизмтай андуурч болохуйц сөрөг үр дагавар үүсгэж байна. Жинхэнэ аутизм нь төрөлхийн, эмчлэхэд бэрхшээлтэй бол ухаалаг утасны хамаарал нь эцэг эхийн оролцоогоор засах боломжтой асуудал юм.

Хүүхдээ дэлгэцээс биш, эцэг эхээсээ суралцдаг хүн болгохын тулд бид одооноос ухаалаг амьдралын хэв маягийг төлөвшүүлэх хэрэгтэй.

Дадлагажигч оюутан Анужин

Дэлхийн хамгийн уртад тооцогддог хараагүй сурагчдын шалтгалт 13 цаг үргэлжилдэг
Улаанбаатар хот 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хоёр дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдад танилцууллаа
ТАНД ХЭРЭГТЭЙ | Шинэ жилийн бэлэг сонгохдоо анхаарах зүйл
ЯПОНЫ ХИЙ ҮЗЭГДЭЛТ ХАШИМА АРЛЫН ТУХАЙ
+UPDATE | Хэрхэн сайн эсээ бичих вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?