HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

“Чи ээж болоод амьдралаас завсардсан мэт, харин үе тэнгийнхэн чинь гялалзаж яваа юм шиг санагдаж магадгүй”

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

Энэ удаагийн Түмний нэг булангийн зочноор залуу ээж Ч.Анударийг урьж, түүний үзэл бодлыг хуваалцлаа.

– Сайн байна уу. Түмний нэг ярилцлагын буланд маань өөрийн санал бодлоо хуваалцаж байгаад баярлалаа. Өөрийгөө танилцуулаач?

– Сайн байна уу. Намайг Анударь гэдэг. Хорин хоёр настай залуу ээж байна аа.

– Хэдэн насандаа ээж хэмээх алдрыг хүртэж байсан бэ. Тэр үеийн мэдрэмжээ хуваалцаач?

– Арван найман насандаа бие давхар болоод арван есөн насандаа хүүгээ төрүүлээд ээж хэмээх алдрыг хүртэж байлаа. Удаан өвдөж эцэст нь хагалгаанд орж төрж байсан. Анх хүүгээ тэврээд үнэрлэхэд хамгийн гоё мэдрэмж төрж ээжийгээ бодож их уйлж байсан.

– Ээж болох үед ээжийгээ ойлгоно гэж их хэлдэг. Тэгэхээр өмнөх өөрөөсөө хэр их өөрчлөгдсөн гэж боддог вэ?

– Ер нь ээжийгээ хамгийн ихээр хүндэлж хамгийн ихээр хайрладаг. Өмнө нь ийм байсан, одоо ч тийм хэвээр. Өөрөө төрөөгүй байхдаа ээж хүн юунд зовж, юуны төлөө явдгийг бүрэн ойлгож мэддэггүй байсан байх. Өөрөө ээж болох үед намайг ч гэсэн ингэж зовж төрүүлжээ гэж бодогдсон. Өөрөө хүүгээ харах бүрд л намайг ингэж эрхлүүлдэг байж дээ, бүтэн нойртой ч хонож үзэлгүй ингэж хайрлаж байж дээ гэх мэт бодлууд байнга төрдөг. Өмнө нь бол ээжид хэлээд ойлгохгүй дээ гэж боддог байсан бол одоо ээжтэйгээ хамгийн сайн найзууд. Ээж минь намайг ингэж бодчихвий гэж санаа зовохгүй их ярилцдаг болсон.

– Ээж байхад хамгийн чухал байх ёстой чанар юу гэж бодож байна?

– Эх хүн цаанаасаа тэвчээртэй болдог юм билээ. Хэцүү байсан ч маш их зүйлийг тэвчдэг, тэвчихээс ч өөр аргагүй байдаг. Гол шалтгаан нь ерөөсөө л үр хүүхдийнхээ төлөө. Харин ээж бүр үр хүүхэддээ итгэдэг, үр хүүхдээ ойлгодог, дэмждэг л байх хэрэгтэй. Миний ээж яг тийм хүн. Надад итгэдэг, намайг ойлгодог, дэмждэг. Гэр бүлийн уур амьсгал ийм байхад ямар ч хүүхэд худал хэлдэггүй, асуудлаа нээлттэй ярилцдаг. Тиймээс буруу гэсэн зүйл рүү яваад байхгүй. Гэвч ээж хүн бүр миний ээж шиг байдаггүйг мэдэрсэн дээ.

– Миний ажигласнаар эх хүний тэвчээр буруу зүйл дээр илрээд байдаг юм шиг. Хэцүү, болимоор санагдсан ч салдаггүй. Энэ талаар мөн ганц бие ээж болох шийдвэрийнхээ тухай хэлээч?

– Би өөрийгөө ер нь тэвчээртэй гэж боддог. Ээж маань ч их тэвчээртэй болохоор түүнээс нь суралцсан байх. Хэр баргийн юманд түрүүлж дуугараад байх дургүй зантай. Тэвчиж чадсан хором бүр миний үнэ цэнийн хэмжүүр гэдэг дээ. Гэхдээ хүний тэвчээрт ч хэмжээ хязгаар гэж байдаг. Маш их зүйлийг золиослож, тэмцэж босгосон амьдрал байтал тийм амархан нураахыг хүсэхгүй. Болохгүй зүйлийг болгох гэж хичээх нь цаг хугацааны гарз байдаг юм байна гэж бодсон. Эмэгтэй хүн яг үнэндээ их зүйл хүсдэггүй. Жижиг, жижиг зүйлүүдийг л хүсэж хүлээгээд байдаг бол зарим эрчүүд тэрийг ойлгодоггүй. Энэ хүнийг хангалуун амьдруулж байвал, мөнгөтэй идэх хоолтой л байлгаж байвал болно гэж боддог байх. Гэвч хүнийг хайраар тэжээх нь хоолоор тэжээхээс илүү байдаг. Эмэгтэй хүн гэдэг гайхалтай шүү дээ. Жоохон зүйлийг ч хүртээмжтэй болгож чаддаг хүмүүс.

– Надад би том болоод, ээж болоод хүүхдээ ингэнэ дээ тэгнэ дээ гэсэн төсөөлөл их байдаг байсан. Өөрт чинь байсан уу, тийм бол түүнийгээ гүйцэлдүүлж чадаж байгаа юу?

– Би өөрийгөө ээж болно гэж тийм ч их боддоггүй байсан. Дүү нараа мундаг өсгөдөг, сайн эгч болно гэж боддог байсан. Яг өөрөө ээж болох үед юуг яах ёстойг тэр бүр мэдэхгүй учраас алхам тутамд л суралцаж байгаа. Ямартай ч хүүхдээ том болох үед өөрөө хангалттай чадалтай эмэгтэй болчихсон, хүү минь намайг харж бахархдаг, надтай бүх зүйлээ ярилцдаг ойлголцдог хэмжээний байх гэж хичээнэ л гэж боддог. Ээж шигээ л ээж байхыг хүсдэг дээ.

– Ганц бие ээж байхад хэцүү зүйл нь юу вэ?

– Хэцүү санагддаггүй ээ. Яг хань ижил гэх утгаараа бол зовлон жаргалаа ганцаараа л туулна даа. Гэртээ эрэгтэй, эмэгтэй хүний үүргийг аль алиныг нь гүйцэтгэх шаардлагатай болдог. Гэхдээ намайг цаг тутамд дэмжиж урамшуулж ойлгох гэр бүл, найз нөхөд байдаг учир хэцүү санагддаггүй.

– Эрэгтэй хүнийг харах өнцөг, хандлага чинь өөрчлөгдсөн үү?

– Эрэгтэй хүнийг ер нь мэддэггүй байсан байх. Гэхдээ ойлгохыг их хичээдэг байсан. Бүх эрчүүд адилхан биш ч гэсэн одоо эрэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж ер нь буурчихсан.

– Харилцаанд хамгийн чухал зүйл юу вэ?

– Мэдээж ярилцах хамгийн чухал. Ярилцахгүйгээр ойлголцоно гэж байхгүй. Бас итгэл чухал. Итгэдэг гэж л амьдралаа холбосон бол ямар ч тохиолдолд нөгөө хүндээ итгэж, хамгаалж байх хэрэгтэй. Тэр итгэлийг нь ч алдахгүй байх хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Дараа нь хандлага чухал даа. Шал өөр хоёр айлд өссөн хүмүүс өөрсдийн гэсэн хүмүүжлийг үүсгэж байгаа учраас би ийм гэрт өссөн гэх биш хандлагаа өөрчлөх хэрэгтэй санагдсан.

– Өөрийг чинь “Би” болгодог бусдаас өөр гэж санагдуулах зүйл юу гэж бодож байна?

– Хүн болгон л өөр байдаг, бас хүн бүр адилхан байдаг. Хүн гэдгээрээ бүгд ижил ч дотоод ертөнц нь өөр. Амьдралынхаа туршид уулзаж танилцсан хүн болгоноос юм суралцсаар байдаг. Хүн хүнийгээ эвддэг, хүн хүнийгээ засдаг. Намайг одоогийн би болоход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол миний өнгөрсөн амьдрал, миний зорьж буй мөрөөдөл. Тэгэхээр өнгөрснөөсөө суралцаж, ирээдүйнхээ төлөө амьдрах хэрэгтэй. Миний яаж амьдрах үр хүүхэдтэй минь салшгүй холбоотой. Тийм болохоор чадлаараа хичээнэ. Бас ирээд буцах энэ богинохон амьдралд зөв хүн байхыг хүсдэг. Хүнд гомдол тээж, муу санаж явах биш тэр хугацааг хайртай хүмүүстээ зориулж амьдарвал би өөрөө илүү жаргалтай цаг хугацааг өнгөрүүлэх болно.

– Үнэ цэнийг тодорхойлооч?

– Энэ нь үнэлдэг хүний л тодорхойлдог зүйл гэж боддог. Надад үнэ цэнтэй зүйлийг би л тодорхойлно. Өөр хүнд тэр нь ч мөн өөр байх тул ойлголцохгүй юм шиг санагддаг.

– Сэтгэлээ дэлгэж ярилцсанд баярлалаа. Ингээд төгсгөлд нь олон залуу ээжүүдэд хандаж өөрийн зүгээс хэлэх үг байна уу?

– Хүн бүрийн цаг хугацаа өөр өөр байдаг. Өнөөдөр чи ээж болоод амьдралаас завсардсан мэт, харин үе тэнгийнхэн чинь гялалзаж яваа магадгүй. Гэхдээ хэзээ нэгэн өдөр тэр хүмүүс ч чиний туулж буй зүйлийг туулна. Тэгэхээр хоцроогүй шүү.

Сэтгэл зүйн эрүүл мэндээ эрхэмлээрэй, өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө хайрладаг хүнийг хүн хайрладаг юм шүү.

Ярилцлагыг бэлтгэсэн: Х. Аззаяа

“Анхаарал бол шинэ валют” | Контент маркетинг яагаад өнөө үед зайлшгүй хэрэгтэй вэ
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Амжилтад хүрэх гэж биш ажилдаа амжих гэж 05.00 цагт босдог
HUMANZ | 2023 онд инстаграмаар залууст танигдсан улстөрч Гомбожавын Занданшатар
“Япон хэлийг сурахдаа өөрийн гэсэн арга барилтай болох, тодорхой төлөвлөгөө гаргах гэсэн хоёр зарчим баримталсан”
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Түгжрэл зөвхөн зам дээр байдаггүй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?