HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ОЦА

ОЦА | Нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэр өөрчлөгдөхгүй тийм үү

|
Мөнх-Отгон Мөнхбат
| 2025 оны 05 сарын 22

Талбай дээр есөн өдөр дамнан тайван жагсах залуус юунаас залхсан бэ. Өдөр бүр 4-8 цагаа үрж, цас бороотойд ажралгүй бөөндөө зогсох тэдний байр суурийг сонсоход нэг л зүйл илэрхий. Тэд шударга тогтолцоо, хариуцлагын систем, тэгш боломжийн төлөө нэгджээ. Гэвч эрх мэдэлтнүүдийн зодоон дунд элдэв янзаар гүтгүүлж, өшиглүүлж, доромжлуулж байгаа нь нууц биш. Хэдий давхар жагсаал, нөлөөлөгч нарын дайралтад өртсөн ч тэд нэг л зүйлийг тодорхой хөндөнө. Залуус гардан зохион байгуулж буй жагсаалыг ашиглан дахиж улс төрийн тохирооны тоглолтоо хийх гээд байгааг. Тэд шинэ тогтолцоо, шударга ёс, бодит хариуцлага хүссэн. Зөвхөн “шинэ нүүр” хүсээгүй. Гэтэл эрх баригч намын дотор өрнөж буй яриа бол “дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ” гэсэн сандал суудлын л асуудал бололтой.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим сувгаар голлон нэрлэгдээд буй нэр дэвшигчдийн нэг нь Шадар сайд С.Амарсайхан. Тэрбээр, өмнө нь нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүний хийсэн мартагдашгүй бүтээн байгуулалтын нэг бол ковидын хүнд буюу иргэд нөөцийн хомсдолд орж байх үед төв талбай дээр 3.7 тэрбум төгрөгөөр барьсан усан оргилуур. Одоо тэр усан оргилуур ажилладаггүй.


Одоогийн Ерөнхий сайдын огцрохдоо тулсан шалтгаан бол түүний хүүгийн үерхдэг бүсгүйн цахим хуудастаа нийтэлсэн тансаг хэрэглээ. Өөрөөр хэлбэл өөрөө тодорхой асуудалд холбогдоогүй ч хүүтэйгээ холбоотой олон нийтийн дуулианд нүдээ аниад үлдэж чадаагүй. Гэтэл ерөнхий сайдын суудалд горилж буй С.Амарсайханы хүү нь Боловсролын зээлийн сангаар гадаадад сурсан нь ил болоход олон нийтийн шүүмжлэлд өртөж, удалгүй сургалтын төлбөрийг төрийн санд буцааж байв. Мөн түүний хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл цахим орчинд үе үе шуугиан тарьдаг. Одоогийн ерөнхий сайд огцроод С.Амарсайхан боллоо гэвэл хүүгийнх нь зээлийн сангаас эхлээд бас бус асуудал гарч ирэх цаг зуурын асуудал.

Хүүхдээ улс төр хийх шиг адгийн зүйл үгүй гэж гишүүд, сайд нар хилэгнэнэ лээ. Гэтэл талбай гарсан залуусын тэмцэл бол хэн нэгэн хүний гэр бүлийн эсрэг биш байв. Энэ бол “системийн хариуцлага” шаардаж байгаа органик бөгөөд тайван жагсаал гэдгийг тэд өдөр бүр илэрхийлж байгаа. Монгол Улсын эрх ашиг, цаашлаад иргэн бүрийн өмнөөс хариуцлага хүлээх учиртай төрийн үйл ажиллагаанаас ёс зүй шаардаж байгаа дуу хоолой гэдгээ дохионы хэлмэрчээр хүртэл хэлүүлнэ лээ. Нэг ёсондоо “ард иргэдийн төлсөн татварын мөнгөөр эрх мэдэлтний хүүхэд тоглож болдоггүй” гэдгийг сануулж буй сэрэмжлүүлэг ч гэх юм уу.

Харин энэ бүх хариуцлагын хүлээлтийн өмнө дараагийн Ерөнхий сайд нь өмнөхтэй яг ижилхэн намтар, ижилхэн ёс зүйн асуудалтай хүн байхвий гэх хардалт гарч ирэх нь залуусын итгэл найдварыг дахиад нэг удаа хөсөрдүүлэх “аюул” бий.

Ерөнхий сайдын албан тушаал бол хэн нэгний шахаасаар тодордоггүй. Хариуцлагаас бултах гэж нийгмийг төөрөлдүүлдэггүй. Нэг иргэн байсан ч сонсдог, хүн хоорондын харилцаанд ёс суртахуунтай, шударга нэгэн байгаасай гэх хүсэл залуус гэлтгүй иргэн бүрд байгаа гэхэд хилсдэхгүй.

Ард иргэд өнөөдөр монголын төрд өөрчлөгдсөн нүүр царай хүссэнгүй. Тэд үнэт зүйл, шинэ хариуцлага, шинэ шударга тогтолцоо хүсэж жагсаж байна. Тэгэхэд улс төрийн элдэв тохиролцоо, “туршлагатай” гэх нэр нөмөрсөн хуучин арга барилын эргэн ирэлт бол “нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэр өөрчлөгдөхгүй” гэдэгтэй яг ижил үзэгдэл. Хэн Ерөнхий сайд болох нь бус. Тухайн хүн ямар хандлага, ямар үнэт зүйл авчрах вэ гэдэг л жинхэнэ хүлээлт бас асуултын тэмдэг юм.

Нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэр өөрчлөгдөхгүй. Харин иргэд нэмэгдэхүүн биш өөрчлөлт хүсэж байгааг эрх баригчид болон кноп дарах эрхтэй хүмүүс ойлгосон гэж найдъя.

Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байна
Энэ оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалтгалт ирэх сарын 7-нд эхэлнэ
Зарим нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломжийг бүрдүүлнэ
GenZ АЖИГЛАГЧ | МАН-ын 300 гаруй гишүүн урд шөнө цурам хийлгүй хуралдаж даргаа сонголоо
“Талын түмэн адуу” арга хэмжээний ХӨТӨЛБӨР
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?