HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Алт олборлолт хөгжил үү, хорогдол уу – Залуусын дуу хоолой

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 05 сарын 12

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт 3” аян нь алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлж, гадаад валютын нөөцөө зузаатгах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндсэн зорилготой. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр 2025 он гэхэд алтны жилийн олборлолтыг 47.7 тонн хүргэж, нийт 353.2 тонн алт олборлох тооцоолол гарсан. Энэ нь 2015 оныхоос гурав дахин өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт экспортын орлогын 10 орчим хувийг алт бүрдүүлэх төлөвтэй байна.Гэвч алтны өгөөж нь зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжигдэх үү. Бид үнэхээр эдийн засгаа эрчимжүүлж чадсан уу, эсвэл байгалийн баялгаа хэт эрт зарцуулж, хойч үедээ өр үлдээж байна уу.

Иргэн Б.И (27 настай, эдийн засагч)

Алтны ордуудыг ашиглах нь валютын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө. Ялангуяа гадаад өр нэмэгдэж буй энэ үед Монголбанкинд тушаагдах алт валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах хөшүүрэг болно.

Байгалийн баялгийг зөвхөн ухахдаа биш, орлогоо хэрхэн ашиглах, хяналттай, ил тод зарцуулалт хийх вэ гэдэг нь чухал.

Иргэн С.Б (25 настай, байгаль орчны судлаач)

Алт олборлолтоос ирээдүй хойч үе шатахуун, ус, хөрсний бохирдол үлдээгээд байвал энэ эдийн засгийн өгөөж биш. Бид уул уурхайн лицензтэй хамт нөхөн сэргээлтийн хариуцлагыг хүлээлгэдэг, хяналттай систем бий болгох ёстой.

Иргэн Г.Т (29 настай, технологийн стартапын үүсгэн байгуулагч

Алтны салбараас орж ирэх орлогыг зөв удирдаж чадвал бид боловсрол, инновацын салбарт хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. Жишээ нь, нэг тонн алтны орлогыг Хиймэл оюуны лабораторид зарцуулж чадвал Монголын ирээдүй технологид суурилсан эдийн засаг болно.

Уул уурхай бол түр зуурын шийдэл, харин залуу үеийн чадамж, мэдлэгт хөрөнгө оруулах нь жинхэнэ хөгжлийн үндэс.

Алтны ордууд ашиглалтад орсноор орон нутагт ажлын байр нэмэгдэж, дэд бүтэц хөгжих зэрэг шууд өгөөж бий. Гэхдээ иргэдийн дунд орлого хуваарилалт шударга биш, байгаль орчны сөрөг нөлөө, нүүдэл суурьшлын зохисгүй өөрчлөлт зэрэг асуудал үүсэх эрсдэл бий. Тиймээс зөвхөн алт олборлосон хэмжээ бус, олсон ашиг хэрхэн хуваарилагдаж, яаж ашиглагдсан нь эдийн засгийн өгөөжийн гол шалгуур юм.

Алтны ордуудыг ашиглах явцад олон улсын жишгээр дараах суурь зарчмыг мөрдөх шаардлагатай.

  1. Ил тод байдал: Орлогын зарцуулалт, гэрээ хэлцлийг олон нийтэд нээлттэй болгох;
  2. Байгаль орчны хариуцлага: Нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хатуу шалгах, хууль эрх зүйн хариуцлага тооцох;
  3. Орон нутгийн хөгжил: Алтны орлогоос орон нутгийн төсөвт оногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн оролцоог хангах;
  4. Боловсрол ба инноваци: Алтны өгөөжийг ирээдүйг бүтээх салбарт буюу боловсрол, технологи, эрүүл мэнд зэрэгт чиглүүлэх.

Алт бол баялаг. Гэвч зөвхөн ухах нь биш, зөв удирдах нь чухал. Энэ хариуцлагыг залуу үе ухамсарлаж, ирээдүйн төлөө дуугарч байна. Залуусын дуу хоолой, иргэдийн оролцоо, төрийн ил тод байдал, хариуцлагатай уул уурхай хамтдаа байж гэмээнэ алт жинхэнэ өгөөж болно.

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтээр нийт нутгийн 15 хувьд цастай байна
ШҮЛГҮҮД | Хажууд минь чи зүгээр л тавдугаар сар шиг өөдөөс ширтээд
ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн “Silkway Rally 2025” тэмцээний мото ангилалд нэгдүгээр байр эзэлжээ
Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна
И-Баримт аппликэйшнаар ЭМД-ын шимтгэл төлөх боломжтой боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?