HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Н.Маргад-Эрдэнэ: Хугацааны хувьд янз бүр ч эдгэсэн гэдэг мэдээг сонсоод л тайвширдаг 

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 04 сарын 23

Бүх зүйлийн хувь тохиол тухайн хүний хүмүүжил, арга барил, хүсэл мөрөөдөлтэй шууд холбоотой. Өнөөдөр биш маргааш биелдэг зорилго, өөрийн чин сэтгэлээр сүлэлдэж, амжилтын эхлэл болдог гэж боддог. Залуу хүний хувьд сурах зүйл их, хийх, бүтээх ажил дуусашгүй учраас аврах ажиллагаа бүрээс суралцаж, өөрийн мэргэжлийг албаны онцлогтой уялдуулан үүрэг гүйцэтгэж байна хэмээн ярих ахмад Н.Маргад-Эрдэнийг nematimes энэ удаад онцолж байна. Тэрээр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн аврах ажиллагааны эмчээр ажилладаг юм. 

Би айлын ганц хүү. Улаанбаатар хотын унаган хүүхэд. Бусдын л адил хүүхэд нас маань өнгөрсөн. Өглөө гэрээсээ гараад үдшийн бүрий болтол хүүхдүүдтэй тоглож, ноцолдож, сахилгүйддэг тухайн үеийн хүүхдийн нэг. Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн “Эрдмийн ундраа” цогцолбор 78 дугаар сургуулийг төгссөн. Улмаар  2015 онд Оточ Манрамба их сургуульд уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжил эзэмшиж, 2019 онд АШУҮИС-д мэс засалч, 2022 онд Халдвар судлалын үндэсний төвд уушиг, улаан хоолой, голт хөхний хавдрын мэс заслаар төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн.

-Миний бие 2015-2021 онд Хилийн 0146 дугаар ангид Эрүүл мэндийн төвийн дарга, 2021-2022 онд “Медика монголиа СОС медикал” олон улсын эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад 2022 онд Онцгой байдлын байгууллагын Агаараас эрэн хайх, аврах анги 111 дүгээр ангид эмч авна гэсэн зарын дагуу ирж, шалгаруулалтад орсоноор тэнцэж, үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Ингэснээр хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах хос тангараг өргөсөн. Томилогдсоноос хойш 40 гаруй удаагийн дуудлагаар нисэх багийнхаа гишүүдийн хамтаар үүрэг гүйцэтгэж, 60 гаруй хүнд өвчтөнийг лавлагаа шатны эмнэлэгт нисдэг тэргээр тээвэрлэн, дараагийн шатны эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.  Эдгээрээс 2024 оны зун наадмын үеэр Завхан аймаг руу зорчиж явсан гэр бүлийн зургаан хүн авто осолд орж, гурван иргэнийг яаралтай тээвэрлэн хүргэх ажиллагаа хамгийн тод үлдсэн.  Тухайн үед хоёр нисдэг тэргэндээ хүнээ болоод эмнэлгийн багийн эмч, сувилагчаа яаралтай тусламжийн эм тариа, тоног төхөөрөмжөө хуваарилан аврах ажиллагааг зохион байгуулсан.

-Нисдэг тэргээр өвчтөн тээвэрлэх аврах ажиллагаа өөрөө маш онцлогтой. Хүн бүрээс багийн ажиллагаа, хөрвөх чадвар, сэтгэлзүйн бэлтгэлжилт, тухайн онцлогт тохируулан хормын дотор  хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаарддаг. Газраар тээвэрлэх боломжгүй хамгийн хүнд өвчтөнийг агаараар тээвэрлэдэг учраас дараагийн шатны эмнэлэгт хүлээлгэн өгөх хүртэл сэтгэл амардаггүй. Өвчтөнөө эсэн мэнд хүргэж өгөөд, эргээд эдгэсэн гэсэн мэдээг сонсох мөч үнэхээр үгээр илэрхийлэмгүй сайхан. Хугацааны хувьд янз бүр ч эдгэсэн гэдэг мэдээг сонсоод л тайвширдаг.

Оюутан байхаасаа спорт мотоцикль унаж эхэлсэн. Миний хобби л доо. Мотоциклио унаад л салхи татуулан давхих  сайхан. Агаараас эрэн хайх, аврах анги 111 дүгээр ангид анх томилогдож ирэхэд нисдэг тэрэг, аврах ажиллагааны хувцас миний мотоцикл шиг улбар шар өнгөтэй байсан. Их сонин санагдаж билээ. Бүх зүйл ийм л учиртай байдаг байх даа гэж бодогдсон. Гэр маань ажлаас зайтай. Шуурхай дуудлага гарахад мотоцикль маань л миний бэлэн байдлыг хангахад “тусалдаг.”

Бүх л төрлийн спортын эв дүйтэй.  Аймшгийн зохиол унших дуртай. Мөн танин мэдэхүйн болон түүхэн мэдээллийг түлхүү харж, сонсдог. Цаг бол бүх зүйлийн хамгийн чухал нь. Хувь хүний зохион байгуулалт, ажил, аврах ажиллагаа гээд. Тийм ч учраас цаг баримталдаг хүн хамгийн зөв хүн байдаг л гэж ойлгодог. Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой ирэх тавдугаар сарын 25-нд тохиож байна. Энэ их түүхэн үйл явдлын арга хэмжээнд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн хамт олон бид оролцоно. Албандаа шинэ түүхийг эхлүүлж, хамтдаа бүтээлцэж байгаа хамт олондоо маш их баярладаг шүү.

Орос хэлний багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
ЗТХЯ: Ашигладаггүй тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулаарай
“Дэлгэцгүй долоо хоног” аяныг зохион байгуулж байна
НӨАТ-ААС ЮУ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ВЭ
Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?