HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжийг мэдээлэх журам батлагджээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 04 сарын 16

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 206 дугаар захирамжаар байгуулагдсан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх Ажлын хэсгийн ажлын үр дүнг дүгнэн, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ. 

Тус ажлын хэсгийн хүрээнд 

  • Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг үүсгэж, эмнэлэг хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх,
  • Амбулаторийн үзлэгийн түүх, 
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, оношилгоо, шинжилгээний хариу, 
  • Эмийн жор гэх мэт иргэдийн дунд эрэлттэй үйлчилгээг e-mongolia.mn-д холбосон. 

Одоогоор e-mongolia-ийн нийт хандалтын 21.6 хувь нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээ эзэлж байна.

Эрүүл мэндийн мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний эмзэг мэдээлэлд хамаарах бөгөөд мэдээллийн эзнээс (иргэн) зөвшөөрөл авах 4 төрлийг боломжийг улсын хэмжээнд нэвтрүүлээд байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх 17.5 сая удаагийн мэдэгдлийг иргэдэд хүргэв. 

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийг үр дүнд хүргэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлохоор Монгол Улсын “Цахим эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах” цогц арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-г хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгууллаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн технологийн мэргэжлийн салбар зөвлөл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Үндэсний дата төв УТҮГ, И-Монгол академи УТҮГ, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Нийтийн төв УТҮГ, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ, Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл нийт 20 гаруй байгууллагын 60-ид албан хаагчид оролцов. 

Хэлэлцүүлгийн үр дүнд “Цахим эрүүл мэнд цогц арга хэмжээний төлөвлөгөө” болон Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг баталлаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоож, үнэлгээ хийж, мэдээлснээр эрүүл мэндийн салбарт программ хангамж үйлдвэрлэгчид чөлөөтэй өрсөлдөх, тэгш боломжийг олгох юм. 

Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагууд шаардлагад нийцсэн программ хангамжийг худалдан авах, гэрээлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн 2025-2028 онд хэрэгжүүлэх Монгол Улсын “Цахим эрүүл мэнд” цогц арга хэмжээний хөтөлбөрийн эрүүл мэндийн салбарт дэвшилтэд технологи нэвтрүүлэх, их өгөгдөл, хиймэл оюун хэрэглэх бололцоо бүрдэж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжинэ.

Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн явц
“Өвлийн идэш 2023” махны өргөтгөсөн худалдаа болж байна
Японы засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?