HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Эмэгтэй хүн”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 11 сарын 20

Урт дараалалд зогссон хүмүүсийн сүүлчийнх нь л хамгийн өрөвдөлтэй харагддаг сан. Харин энэ удаа бол өөр. Дарааллын эхэнд зогсох бүсгүй л өрөвдөлтэй бас түгшингүй харагдана. Учир “надтай нийлээд яг арван хүүхэн өнөөдөр үр хөндүүлнэ”.

Эмчийн өрөөнд дугаарлан зогсох эмэгтэйчүүдийн үйл хөдлөл, харагдах байдлаас нь тухайн эмэгтэйчүүдийн  үр хөндүүлэх шалтгааныг мэдэж болмоор жишээ нь: Эхэнд орсон бүсгүйг сувилагч “За та одоо ингээд явчхаж чадах уу” гэж асууснаа хариулт ч сонсолгүй цааш орхиод явчихад нь “би” баатар эмэгтэйг гаргаж өгөх боловч бүсгүйн хэлсэн цагаан машин, нөхөр аль нь ч байсангүй. Энэ нь тэр эмэгтэйн нөхөр эхнэртээ огт санаа тавьдаггүй, эс бөгөөс нөхөр нь хаяад явчихсан гэдгийг илтгэж байна

Эмчийн өрөөнөөс гарч ирсэн дараагийн эмэгтэй 18 нас ч хүрээгүй болов уу гэмээр  жаахан охин байв. Тэрээр үнэтэй банзал өмссөн байх бөгөөд түүний хажуугаар доогтойхон инээж өнгөрөв. Францын хамгийн нэртэй бараа зардаг дээдсийн дэлгүүрээс авсан банзал нь л үрчийсэн байх бөгөөд охин эмчийн өрөөнд орохоосоо өмнө бараг уйлах шахаж байсан нь үгүй болжээ.

Сандал дээр суун, тамхи зогсоо чөлөөгүй баагиулах эмэгтэйд хэн ч “ тамхиа боль” гэж хэлэхгүй байх нь энэ л түүний үр хөндүүлэх шалгаан болсныг нь харуулна.

Зогсоо зайгүй бохь зажлан тачигнуулах эмэгтэйн дүр эмчийн өрөөнд орохоос ер айхгүй байгааг нь харуулна. Бохь тачигнуулах нь түүний хайнга байдал, үл зовсон байдлыг илэрхийлэхээс гадна өмнө нь энд ирж байсан нь илэрхий.

Харин “би” баатар үр хөндүүлэх шалтгаангүй ч гэсэн бас төрүүлэх ч шалтгаангүй байжээ. “Хэн хэн маань хүүхдэд хайртай, ахин хүүхэд хүсэж байсан нь үнэн ч бидний төлөвлөгөөнд одоохондоо тусгагдаагүй байсан хэрэг. Ердөө л энэ. Ердөө. Хотын амьдралд урьдчилан төлөвлөхгүйгээр туулж болдоггүй юм асар их билээ. Гэвч хотын амьдралд л төлөвлөөгүй юм их гарах юм даа.” Төлөвлөгөөнөөс гадуур байсан учраас л хорвоод мэндэлж ч амжаагүй бяцхан үрээ авхуулж байгаа нь сэтгэл өвдмөөр.

Хүн бол байгалийн амьтан, байгальтай зохицож амьдрах ёстой боловч байгалийг удирдах, төлөвлөх, төлөвлөөгүй бол устгах гэсэн адгуу хүслийг маань зохиолч энэхэн өгүүлбэрээрээ илэрхийлжээ.

Эцэст нь ховоогийн бүхий л зүйлийг умартан тоглоомын талбайн хашаан дээр хачин тухтайгаар суун гэдсээ илэх эмэгтэйг хараад “би” баатар нулимс унагаж байгаа нь төлөвлөөгүй хүүхдээ төлөвлөгөөтэйгөөр авхуулсандаа харамсаж байгааг нь илтгэнэ.

Жүжигт тайзны хэрэглэлүүд бүгд ямар нэг чир утгатай байх ёстой. Тайзан дээр буу байсан бол тэр жүжиг дуусахад дуугарах ёстой гэдэг. Түүний нэг адил зохиол дахь дүр, өгүүлэгдэхүүн бүхэн зохиолын санааг тодруулж өгөх хэрэгтэй. Дээр өгүүлэгдсэн 5 эмэгтэйн хэлсэн үг хийсэн үйлдэл бүхэн нь тэднийг тодотгож, зохиолын далд санаа руу улам бүр гүн оруулж байгаа боловч зарим нэг онцын хэрэггүй сул дүрүүд ч бас байна. Жишээ нь “би” баатар гэртээ ирээд цонхоор харан сууж байхад “нөгөө эмээгийн охин нь л бололтой, 40 орчим насны нэг авгай сандал дээр ирж суув. Эмгэний таягийг босгож сандал түгүүлэн эвтэйхэн тавиад хэд гурван үг сольж байснаа торон дотроосоо нэг ширхэг боорцог гаргаж өгөв. Эмээ нөгөөхийг нь идсэнгүй өвөртөлчхөв. Тэгээд таягийнхаа толгойд ороосон урт оосортой түлхүүрийг өвөртөлчхөв. Тэгээд таягийнхаа толгойд ороосон урт оосортой түлхүүрийг ихэд удаж байж тайлж өглөө. Авгай түлхүүрийг аваад яг өнөөх эмээ шиг майжганан алхсаар, тороо санжгануулан яваад өгөв өө. Яг ийм зүймэл савхин тор манай байж билээ. Ээж маань өдөр болгон тэр тороороо дүүрэн идэж уух юм хийсээр ажлаасаа ядруухан ирдэг сэн.”

Гэхбуюу “…ёо ёо ёо, ээж ээ. Ямар хэцүү юм бэ? больё оо.

Толгой эргэм зовлон дуу эмч гэсэн бичигтэй өрөөнөөс хадав. Гадуур хувцаснуудаа хийсэн уутан тор, том бор цүнх хоёроо бидний дэргэд орхихгүй, заавал авч орно гэж зүтгээд сувилагчид загнуулсан эгчийн дуу. Би өөрийн эрхгүй цүнх рүү нь харлаа…”

“За, эмэгтэй хүний цүнхэнд юу л эс байлаа даа. Манай эгч л гэхэд жижигхэн ширэн цүнхэндээ нөхрөөсөө бусдыг л багтаачихдаг юм даг.” гээд эгчийнхээ тухай яриад явчихна.

Энэ мэт зүгээр өгүүлчхэж болох зүйл дээр “орилж буй эмэгтэй”, “эмгэний охин” гэх дүрүүдийг гаргаж ирж нуршсан тохиолдол байна.

Бас 18нас ч хүрээгүй болов уу гэмээр охины өмссөн банзал “францын хамгийн нэртэй бараануудыг зардаг дээдсийн гэж хэлж болохоор том дэлгүүр. Үнэ гэж аймшигтай” гэсэн нь өрнийн зохиолоос хуулбарлачихсан юм биш биз гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар, шинэчлэлт хийнэ
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
Соёмботой хөшөөнөөс Ривер гарден хүртэл орц, гарцын асуудлыг зөвшилцөнө
ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө -12 хэм хүйтэн
С.ЛОЧИН | “ТҮҮНИЙГ УУЧЛАХЫН УЧИР” ӨГҮҮЛЛЭГ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?