HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

СОНГУУЛЬ ДУУСААГҮЙ | Цахим орчны “хөөсрөл” ба сонгуулийн сурталчилгаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 27

Монгол Улс нь олон намын тогтолцоотой. Үндэсний хэмжээнд Монгол улс төрийн тэргүүн  болон хууль тогтоох байгууллагыг сонгодог. Үүнд Улсын Их Хурлын сонгууль болон бидний хэлж заншсанаар орон нутгийн сонгууль буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг явуулдаг. Тэгвэл энэ жил буюу 2024 оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль явагдаж шинэ засаг бүрдсэн билээ. Гэхдээ бидний сонгууль дуусаагүй. Эрх зүйн хүрээнд иргэн танд хамгийн ойр хүрч ажиллах, таны амьдарч буй орчныг сайжруулах бүхий л тал дээр шийдвэр гаргах төлөөлөгч хүнийг сонгох сонгууль хаяанд ирсэн байна. Энэ бол УИХ-ын сонгуулиас ч өндөр ач холбогдол өгч оролцох ёстой “Орон нутгийн” сонгууль юм. Мөн уг сонгуульд ялалт байгуулсан буюу сонгогдсон төлөөлөгчид дөрвөн жилийн хугацаагаар сонгогдох буюу 2028 хүртэл ажиллах юм. Уг сонгуулийн үйл явц хуульд заасны дагуу одоогоор нэр дэвшигчийн сурталчилгааны үйл явц дээрээ байгаа. Энэ сарын 26-наас эхэлсэн сурталчилгааны ажил дараа сарын 09-нд дуусах юм. Тэгвэл урьд урьдын орон нутгийн сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаанд цахим орчин нам гүм байдаг байснаа энэ сонгуулийн жилд илүү “бужигнаантай” байна. Магадгүй Иргэдийн төлөөлөгчдөөс гарсан төрийн албан хаагч цаашдаа УИХ-д “үзээтэй” байх дараагийн амбицаа тодорхойлсон байдаг гэх үг оргүй биш…

Цахим орчны хэрэглээ хавтгайрч олон ашигтай талыг бидний ажил, амьдралд авчирч байгаа хэдий ч нөгөө талд худал мэдээ, мэдээллийн давлагаагаар “нөмөрч” байдаг шүүлтүүргүй орчин болж хувирсан. Тиймдээ ч улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бидэнтэй хамгийн ойр байдаг салбар бүрийн мэдээ мэдээллүүд “хазайх” нь бий. Улс төр тэр дундаа сонгуулийн үйл явцын үед аливаа мэдээ мэдээлэл, сурталчилгааны явц нь “хөөсрөл” болж үр шимээ өгөхдөө анхны өнгөнөөсөө зөрөх нь бий. Тэгвэл үүнд хэн ямар байдлаар оролцох вэ гэвэл, цахим орчин хэрэглэгч та албан ёсны мэдээ мэдээллийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг сонгох, албан бус, эх сурвалжгүй мэдээ мэдээллүүдэд цэнзуртэй хандах шаардлагатай юм. Цаашлаад иргэний оролцоотой, зөв боловсон цахим орчинд нөлөөтэй хэрэглэгч байхыг эрхэмлээрэй.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЦАХИМ ОРЧИН ОРЧИН АШИГЛАХ ТУХАЙ 46 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНААР:

46 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах

46.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:

46.1.1.нам, эвслийн болон нэр дэвшигчийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;

46.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;

46.1.3.бусад цахим хуудас.

46.2.Нэр дэвшигч энэ хуулийн 46.1.1, 46.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

46.3.Энэ хуулийн 46.1.1, 46.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.

46.4.Энэ хуулийн 46.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно.

46.5.Энэ хуулийн 46.1.3-т заасан цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриа болон энэ хуулийн 46.1.1, 46.1.2-т заасан цахим хуудасны хаяг зэргийг сурталчилж болно.

46.6.Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

46.7.Энэ хуулийн 34.3, 46.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:

46.7.1.энэ хуулийн 46.1.1, 46.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;

46.7.2.энэ хуулийн 46.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах.

46.8.Үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.

46.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо батална.

46.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 46.1.1, 46.1.2-т заасан цахим хуудсыг энэ хуулийн 38.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

46.11.Харилцаа холбооны зохицуулах хороо Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

46.12.Энэ хуулийн 46.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

Дүүжин тээврийн хоёрдугаар замыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээс Шангри Ла чиглэлд байгуулахаар хэмжилт хийжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, бодлогын нэгдсэн чиглэлийг тодорхойлох “Хүртээмж ба тэгш оролцоо” -ны бодлогын хороог байгууллаа
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Гоо сайханы бүтээгдэхүүний ХАДГАЛАХ ХУГАЦАА
ЦАГ АГААР | Нийт нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?