HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Японд төрөлтийн тоо түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрчээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 06 сарын 07

Засгийн газар залуучуудыг гэр бүл зохиоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор улсаас “Токио болзох аппликейшн” гаргах хүртэл олон төрлийн арга хэмжээ авч ажилласан ч олон жилийн турш огцом уналттай байсан Японы төрөлтийн тоо дахин нэг түвшин буурлаа.

123.9 сая хүн амтай тус улсад өнгөрсөн онд ердөө 727,277 төрөлт бүртгэгдсэн гэж Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баасан гарагт гаргасан шинэ мэдээлэл тодотгожээ. Эмэгтэй хүний төрөлтийн нийт тоогоор тодорхойлогддог төрөлтийн түвшин 1.26-аас 1.20 болж буурсан.

Хүн ам тогтвортой байхын тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай. Хэрэв энэ түвшнээс ихсээд ирэх л юм бол Энэтхэг, Хятад зэрэг хүн ам ихтэй улс орнуудын ардаас жагсана гэсэн үг юм. 

Гэвч Японд төрөлтийн түвшин хагас зуун жилийн турш 2.1 гэсэн тогтвортой үзүүлэлтээс нэлээд доогуур байсан гэж шинжээчид хэллээ. 1973 оны дэлхийн нефтийн хямрал эдийн засгийг уналтад оруулсны дараа төрөлтийн түвшин энэхүү тоонд хязгаарлагдан унаж, хэзээ ч сэргэж чадаагүй.

Сүүлчийн жилүүдэд энэхүү зүй тогтол нь илүү даамжирсан бөгөөд төрөлтийг илт давж буй нас баралтын тоо нь үүнд гол хүчин зүйл болж байна. Мөн үүнээс шалтгаалаад Японы боловсон хүчин, эдийн засаг, нийгмийн халамж болоод нийгмийн харилцааа эрс муудаж байгаа юм. 

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2023 онд тус улсад 1.57 сая хүн нас барсан нь төрөлтөөс хоёр дахин их үзүүлэлт ажээ.

Мөн Япон залуучуудад гэрлэлтийн тал дээр аз дутагдаж байгаа буюу өнгөрсөн жил гэрлэлтийн тоо 30 мянгаар буурч, салалтын тоо өссөн байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бууралт дор хаяж хэдэн арван жил үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд тус улсын хүн амын бүтцээс шалтгаалан энэ хэвэндээ үлдэх ч магадлалтай. Маргааш Японы төрөлтийн түвшин нэмэгдсэн ч залуучууд болон ахмад настнуудын хоорондын зөрүү тэнцвэржих хүртэл хүн ам нь буурсаар байх ажээ. 

Энэ бүх тоо баримтыг үл харгалзан засгийн газар төрөлтийн түвшин буурах нөлөөллийг зөөлрүүлэхээр уралдаж, шинэ агентлагуудыг ажиллуулсаар байна. Хүүхдийн асрамжийн газруудыг өргөжүүлэх, эцэг эхчүүдэд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, зарим хотод хүүхэдтэй болгох зорилгоор хосуудад мөнгө төлөх зэрэг санаачилгыг гаргасан.

Харин нийслэл Токио хотод орон нутгийн албан тушаалтнууд шинэ арга эрэлхийлж байгаа нь засгийн газраас ажиллуулдаг болзооны аппликейшнийг энэ оны сүүлээр бүрэн ашиглалтад оруулах явдал юм.

“Энэ аппликейшнийг гэр бүл хайхдаа эхний алхам болгон ашиглаарай” гэж тус программын вэбсайтад бичсэн байдаг бөгөөд хиймэл оюун ухаанаар тохирох системийг Токио хотын захиргаа хангадаг. “Таны өөртөө мөрддөг үнэ цэн болоод  хамтрагчаасаа хайдаг үнэ цэнийг асуулт бүхий тестээр тодорхойлсны дараа хиймэл оюун ухаанаар дамжуулан тохирох хосыг тань санал болгоно” гэсэн тайлбартай. 

Энэхүү программ нь тэрбумтан Элон Маскийн анхаарлыг татсан бөгөөд тэрээр өмнө нь Twitter-т “Японы засгийн газар энэ асуудлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөнд баяртай байна. Хэрэв практик арга хэмжээ авахгүй бол Япон (тэгээд бусад олон улс ч) алга болно!” хэмээн жиргэж байжээ. 

Японы мэргэжилтнүүд Элон Маскийн таамаглал магадлал багатай гэсэн бөгөөд төрөлтийн түвшин хэзээ нэгэн цагт жигдэрч, улс орон эргэн төвхнөнө гэж итгэж байгаа юм. “Тэр үед Япон улс хүн ам зүйн бүтцээс эхлээд эдийн засаг, дотоод бодлого гээд тэс өөр харагдаж болох ч зүгээр л алга болчихгүй” гэжээ.

Токио болзооны аппликейшний хэрэглэгчид нь ганц бие, 18-аас дээш насны гэрлэх хүсэлтэй, Токиод ажиллаж эсвэл амьдардаг иргэд байх ёстой гэж вэбсайтад бичжээ.

Түүнчлэн ажил амьдралын тэнцвэртэй байдал, хүүхэд асрах, орон сууцны дэмжлэг үзүүлэх, эрэгтэйчүүдийг гэрийн ажил, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ажилд оролцуулах, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг хосуудыг дэмжих засгийн газрын бусад арга хэмжээг жагсаагаад байна.

Эх сурвалж – https://edition.cnn.com/2024/06/07/asia/japan-birth-rate-population-dating-app-intl-hnk/index.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR01LAoBBWGacX3dyykQ2SMS4NOYiqAHTF_K-OmZLnbkZfkbjb49xX1bRm4_aem_AYWC5VXjTZ206NAK0SlKSlvHaERS-h9Y_xQrv3Hu_FfsYZ_pNAjPhxuyickHrBdrbis6aj41ssn63dGz7pbcFWqa

Бэлтгэсэн дадлагажигч оюутан – Э.Номин

УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь
Наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлчилгээний зөвшөөрөл олгоно
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг санал, дүгнэлтээ НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?