Сүүлийн тав хоногийн хугацаанд ерөнхийлөгч Жо Байден Америкийн хамгийн хэцүү хоёр холбоотон болох Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нартай улс төрийн барилдлагаа тогтвортой хадгалахыг хичээж байгаагаа олон нийтэд нээлттэй мэдэгдсээр байв. Эдгээр хоёр улсын тус тусдаа тэмцэж буй улс төрийн зөрчилдөөн нь хоёул олон 10 жилийн өмнө тохиолдсон явдлаас үүдэлтэй. Гэвч зөрчилдөөн нь даамжирсаар хоёул одоо эгзэгтэй эргэлтийн цэг дээрээ тулж ирээд байгааг дэлхий даяар чих тавин хүлээж байгаа юм. Тэдний энэ нөхцөл байдлаас харахад үндэсний эрх ашиг нь багагүй зөрүүтэй байгаа нь илчлэгдсээр гурван удирдагчид өөрсдийн эрх мэдлийг бүрэн атгахдаа санаа зовнингуй болж ирсэн гэлтэй. Аль хэдийн ээдрээтэй энэ байдал дээр Украин болон Газад өрнөж буй дайны эцсийн үр дүн Вашингтонд хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Украин 2022 оны хоёрдугаар сарын дайралтаас хойш эзлэн авсан газар нутгаа нэг см тутамд өргөжүүлээд ч хамаагүй Оросыг бүрэн шахаж ялалт байгуулах тухай ярьсаар байна. Харин Израиль аравдугаар сарын 7-ны өдөр 1200 орчим израильчуудыг хөнөөсөн шиг дайралт дахин хүлээж авч чадахгүй гэдгээ батлах цорын ганц арга болох Хамас бүлэглэлийг “бүрэн” устгах зорилгынхоо талаар нээлттэй мэдэгдсэн. Гэвч энэ хоёр улсын зорилго Вашингтонын өнцгөөс бодит бус сонсогдоно. Орос улс дахин хүчээ авч эхэлж байна. Хамасыг бүрэн ялах тухай уриалга нь мөн л мөнхийн дайны үндэслэл мэт сонсогдож байгаа бөгөөд үнэн хэрэгтээ Израилийн албаныхан Газын зурвас дахь дайн энэ оны эцэс хүртэл үргэлжилнэ хэмээн олон нийтэд зарлаад байсан билээ.
Уг нөхцөл байдлын улмаас ерөнхийлөгч Байден хямралын менежментэд шилжиж, эдгээр дайн хэрхэн дуусах тухай асуултад хариулж чадахгүй байсан ч хамгийн муу үр дагавараас урьчилан сэргийлэхийг хичээжээ. Ойрхи Дорнодын асуудлаар олон жил хэлэлцээ хийж байсан, олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн ахлах ажилтан Аарон Дэвид Миллер “Украин ч, Израил ч, аль аль нь эвслийн гэрээний холбоотнууд биш” гэж хэлэв. Тэрбээр, үргэлжлүүлэн бие биенээ хамгаалах үүрэгтэй НАТО-гийн бусад 31 гишүүн орны статус, Япон, Өмнөд Солонгос, Филиппин болон бусад улстай байгуулсан Америкийн албан ёсны гэрээ хэлэлцээрийн талаар дурджээ. “Бид эдгээр дайныг хэрхэн зогсоох талаар бодитой зураглал гаргаж чадахгүй байгаа ч хүчирхийллийг бууруулах үе шатанд хэрхэн оруулах талаар бүрэн хөрөнгө оруулалт хийж ажиллаж байна.”
Байден хоёр улсын нөхцөл байдалд хоёуланд нь их хэмжээний бооцоог тавьж, томоон золиос гаргаж байгаа.
Өнгөрөгч пүрэв гарагт Цагаан ордон олон нийтэд ноён Байден “Америкийн зэвсгийг Оросын нутаг дэвсгэр рүү хэзээ ч буудаж болохгүй” гэсэн 27 сарын хатуу шаардлага тавьсан байсныг илчилжээ. Энэ нь Украин дахь дайн эхлэх үед “дэлхийн III дайн”-аас сэргийлсэн түүний бодлого юм.
Украинчуудад эх орноо хамгаалахад шаардлагатай зэвсгийг өгсөн нь нэг зүйл. Гэвч хил давуулан Америкийн их бууны сум, пуужин зэргийг харвах боломж олгох нь цэргүүд төдийгүй энгийн иргэдийн амь насанд халдах, Оросын дэд бүтцийг устгаж, Америкийг цөмийн зэвсэгтэй оронтой сөргөлдүүлэх эрсдэлтэй алхам байсан юм. Энэ логик нь цаг хугацаа Украины талд байх үед оновчтой шийдэл байсан хэмээн Байдены шилдэг зөвлөхүүдийн нэг мэдэгдсэн. Харин одоо цаг хугацааны эрч эсрэгээрээ эргэсэн. Ноён Байденийг Израильд холын тусгалын их буу, дараа нь танк, дараа нь F-16 өгөхийг зөвшөөрүйгээс нь болж түүнтэй удаа дараа зөрчилдөж байсан ноён Зеленский Орос руу америк зэвсэг буудахгүй байх түүний хоригийг зөөлрүүлэх гэсэн олон нийтийн кампанит ажил явуулж эхлэв.
Хоёр долоо хоногийн өмнө ноён Зеленский Нью Йорк Таймс-д өгсөн ярилцлагадаа ноён Байденд хандан үг хэлжээ.
“Украины тэнгэр дээр байгаа зүйлийг бууд. Бас тэгээд хил дээр Оросын хүчний эсрэг ашиглах зэвсгийг бидэнд өгөөч” гэж Зеленский шаардаж байв. Тэрбээр хамгийн сүүлд Киевт айлчилсан төрийн нарийн бичгийн дарга Антони Ж.Блинкен тэргүүтэй Америкийн албан тушаалтнуудтай л хувьчлан ярьж байсан зүйлээ тийнхүү олон нийтэд зарласан байна.
Төрийн нарийн бичгийн дарга ноён Блинкен уулзалтаасаа итгэл төгс буцан ирж Байдентэй уулзахдаа үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Батлан хамгаалахын сайд Ллойд Ж.Остин III-ын хамт ноён Байденд энэ асуудлыг цуцлах хэрэгтэй гэж ятгажээ. Наад зах нь Украины хоёр дахь том хот болох Харьков орчмын хилийн бүсэд хязгаарлалт хийхгүй бол Орос улс 2022 оны намар булаалгасан газар нутгийнхаа нэлээд хэсгийг эргүүлэн авч магадгүй гэж тэд анхааруулав.
Украин Оросын нутаг дэвсгэр дэх агаарын довтолгооноос хамгаалах системийг устгахын тулд барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг ашигласан гэдгээ Даваа гарагт зарласан ч зэвсгийн нэр болон дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Дараа нь ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей А.Рябков “Хэрэв барууны орнуудаас өгсөн зэвсэг Орост цохилт өгвөл Москва “үхлийн үр дагаварт хүрнэ” гэж анхаарууллаа.
Бэлтгэсэн дадлагажигч оюутан – Э.Номин