HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ийм байвал #ГОЁ

#ИЙМ БАЙВАЛ ГОЁ | СТАНДАРТЫН ТАЛААРХ ЗАЛУУЧУУДЫН БОДОЛ…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 03 сарын 04

Танд “стандарт” гэхээр хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Бид өөрсдөө ч мэдэлгүй гэр бүлийнхэн, найзууд, хайртай хүнээсээ авхуулаад гудамжинд яваа хүмүүст хүртэл стандарт, хэм хэмжээг тогтоочихсон байдаг. Найзууд ийм байх ёстой, хайртай бол ийм үйлдэл хийх хэрэгтэй гэдэг ч юм уу. Угтаа бусад хүмүүст стандарт тавьдаг шигээ хүрээлэн буй орчин, идэж байгаа хоол хүнс, өмсөж байгаа хувцас, алхаж байгаа зам зэрэгт анхаарал хандуулдаг бүр байя аа гэхэд энэ талын ойлголтыг мэдэх шаардлага өнөөгийн нийгэмд чухал зүйлийн нэг болоод буй. Тэгвэл залуучууд энэ талаар ямар ойлголттой байгааг хуваалцъя. Тэдний хувьд ямар байвал #ГОЁ бол?

Э.ЭНХЖИН /24 настай, сэтгүүлч мэргэжилтэй/

Стандарт гэдэг үгийг ер нь бол жоохон байхаасаа л сонсож байсан. Хамгийн анхны ойлголт бол стандарт бүжгийн төрөл гэдгээр нь илүү их мэддэг байсан. Харин одоогийн ойлголт бол өөр л дөө. Аливаа юм бүхэнд тогтсон хэмжээ хязгаар, стандарт гэж байгаа бөгөөд биднийг хүрээлэн буй бүх зүйлд хамааралтай гэдгийг ойлгож байна.

Манай улс орон сууц, автозам, зогсоол, хүнсний аюулгүй байдал, хүүхдийн тоглоомын талбай зэргийн стандартад хамгийн их ач холбогдол өгөх ёстой байтал эсрэгээрээ байгаа нь хайран. Мэдээж бүгд биш, сүүлийн үеийн шинэ орон сууцууд болон хотхоны гаднах тохижилт , тоглоомын талбай , оршин суугчдынхаа тав тухыг хангахуйц гоё бүтээн байгуулалтуудыг хийдэг болсон байна лээ. Нөгөө талд нийтийн дунд энэ ойлголт илүү нэмэгдээсэй гэж боддог. Ядаж л амьдрах орчин, иддэг хоол хүнс, өмсөж байгаа хувцасныхаа стандартыг мэддэг байвал гүйцэтгэгч тал хүртэл анхаарч, түүнийг мөрдөх нөхцөл бүрдэх биз.

Ер нь бүх юмыг ном журмынх нь дагуу эхлэлээс нь төгсгөл хүртэл алдаа мадаггүй, стандартад нийцэхүйц хийдэг байвал #ГОЁ.

А.САЙХАНБАЯР /25 настай, сэтгүүлч мэргэжилтэй/

Магадгүй “стандарт” гэдэг ямар нэгэн зүйлийн хэм хэмжээг энгийн аюулгүй түвшинд хадгалахын тулд бий болгосон зүйл байх. Чамгүй их сонсож байсан. Миний мэдэхийн бидний эргэн тойронд буй бүх зүйлд энэ үг холбоотой. Харин манай улсын хувьд харьцангуй сүүлд энэ нэршил илүү яригдах болсон байх гэж боддог.

Харин манай улсад стандартад нийцсэн гэх тодотголтой зүйлс харьцангуй цөөн гэхэд хилсдэхгүй. Хамгийн энгийн жишээ гэхэд явган хүний зам. Хавтангууд нь угтаа тийм нягтралтай, өргөн урт нь тийм, саад бартаагүй, ХБИ-ийн аюулгүй байдлыг хангана, өвлийн цагт халтиргаа үүсгэхгүй ч гэдэг юм уу. Лав л зураг төсөл заавартаа иймэрхүү стандарттай байдаг биз. Манайд бий болж буй зарим нэг бүтээн байгуулалт яаж ч бодсон стандарт хангасан эд биш. Ямар сайн даа л явган замын голд гэрлийн шон байдаг. Бүр хаа сайгүй. Ингээд бодохоор маш олон асуудлыг хөндөж болмоор.

Цаашилбал, хоол хүнсний аюулгүй байдал байна. Автобусны буудал болгонд ТҮЦ, тэр бүрд нь ороомог, мантуу, будааны ороомог гэх мэт хүнс зардаг. Тэрийг хаана, хэн, хэзээ, ямар стандартаар хийдэг эсэх нь ч тодорхойгүй. Ямар ч хадгалалтын стандарт байхгүй. Гялгар уутаар дээгүүр нь ороочихсон л байдаг. Мэргэжлийн хүн биш учраас зарим зүйлийг сайн мэдэхгүй байгаа ч энгийн хүн харахад л тэнд стандарт байхгүй байгаа нь мэдэгддэг. Ийм зүйл хотоор минь дүүрэн бий гэхэд дэндүү хайран.

Нөгөө талаас энэ асуудалд анхаарал хандуулчихвал ирээдүйд засагдах боломжтой гэж хардаг. Та болон таны үр хүүхдийн амьдрах орчин учраас бүх зүйлд хянуур ханддаг байхыг уриалмаар байдаг.

Нийгэмд байгаа бүх зүйлд ямар нэгэн эрүүл хэм хэмжээ, стандарт байх ёстой. Түүнийг нь шаарддаг, шалгадаг байвал #ГОЁ.

Хэрэв өөрийн тань хамаарлын юмс байвал судлаад, сураад стандартыг мөрдөхийг хичээгээрэй. Зөв, эрүүл, цэгцтэй байх нь хөгжлийн бас нэг хэмжүүр байх болов уу. Япон улсад хэм хэмжээ, стандарт гэдэг зүйл ягштал хэрэгждэг юм шиг санагддаг. Тэр ч утгаараа дэг журамтай, хөгжилд ойрхон байдаг байх…

Н.НОМИН-ЭРДЭНЭ /24 настай, Солонгос улсын Гуанжу хотын Чоннам улсын их сургуульд биотехнологийн инженерийн ангийн төгсөх курсын оюутан/

Албан ёсоор судалж байгаагүй ч стандарт гэдэг нь маш том өргөн цар хүрээтэй сэдэв. Миний бодлоор стандарт гэдэг нь тодорхой хүрээнд ямар нэгэн үйл ажиллагааны бүтээмж болон үр дүнг сайжруулахын тулд чиглэсэн ерөнхий зарчим , шалгарсан арга гэх юм болов уу даа.

Магадгүй өнөөгийн нийгэмд стресс бухимдал ихтэй амьдарч байгаагын уг суурь нь ямар нэгэн жишиг, мөрдөх ёстой зарчим стандарт нь аль аль талдаа дутмаг байгаагынх байхЯмар нэгэн үйл ажиллагааныхаа үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, эрсдлээ бууруулах, тогтвортой байдлыг хангах, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэх мэт энэ бүхэнд стандарт хэм хэмжээ, шалгуур нь зөв тавигдаж байж үүсч буй асуудлуудыг шийдвэрлэж чадах юм болов уу гэж боддог.

Хэн нэгний ашиг сонирхлоос болж стандарт, дүрэм журам нь алдагдаж, түүний үр дүнд энгийн хүмүүс хохирдоггүй байвал #ГОЁ.

Солонгос улсын хувьд стандартыг нийтээрээ маш сайн мөрдөж даган биелүүлж чаддаг. Үүнийгээ дагаад бүх зүйлс нь эмх цэгцтэй байна уу гэж хувьдаа хардаг. Гэхдээ манай улсад зөвхөн дээд доод албан тушаалтан бус нийтээрээ аливаа зүйлийн стандартыг даган мөрдөж чаддаг, хаа хаанаа сэтгэлээсээ ханддаг, хариуцлагатай, шударга байвал аяндаа цэгцрэх боложмтой гэж боддог доо…

Б.ДАВААДОРЖ /23 настай, Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төвийн нийгмийн ажилтан/

Стандарт гэдэг үгийг сонсож байгаагүй хүн ховор байх. Хоол, хүнс эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд гэх мэт зүйлсэд яалт ч үгүй хамааралтай. Стандартгүйгээр аливаа зүйлийг төсөөлөхөд бэрх санагддаг. Гэхдээ бид стандартыг хэн нэгнээс нэхэхээс илүүтэй өөрсдөө энэ талаарх ойлголтоо нэмэгдүүлж, ухаалгаар шаардах хэрэгтэй болов уу…

Манайд стандартад нийцэхгүй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, авто болон явган хүний зам, орон сууц хэдий чинээ олон байна төдий чинээ тийм иргэд байна гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хажуу дэлгүүрт зарж буй хүнсээ хэр хугацаанд, ямар орчинд хадгалах ёстойг хүн бүр мэддэг болчихвол түүнийг борлуулж байгаа хүн ч энэ стандартад нийцүүлж бүтээгдэхүүнээ борлуулна.

Тэгэхээр, хүн бүр стандартын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, хүрээлэн буй орчиндоо тэр хэмжээгээр ухаалаг шаардлага тавьдаг байвал #ГОЁ.

Монголын IHC Esports баг дэлхийн аварга боллоо
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
“БОЛОР ЦОМ“-ын эзэн С.Начингийн тэргүүн байрын шүлэг
Киану Ривз хивсэнд бүдэрч өвдгөө хугалжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?