HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

ЗӨВЛӨГӨӨ | Шүдний тухай мэдвэл зохих баримтууд

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 05 сарын 20

Шүд бол хүний биеийн өөрөө нөхөн сэргээгдэж чаддаггүй цорын ганц хэсэг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл шүдний тухай мэдэж байвал зохих баримтыг хуваалцъя.

1. Насанд хүрсэн хүн 28-аас 32 хүртэл тооны шүдтэй байдаг. Энэ нь бүх хүнд агт араа ургадаггүйтэй холбоотой гэнэ.

2. Хүний ясанд кальци нэн шаардлагатай байдаг хэдий ч бие организм дахь бүх кальцийн 99 хувь нь шүдэнд байдаг.

3. Аливаа чихэрлэг бүтээгдэхүүн шүдэнд хортой ч тэр бүр адилхан нөлөө үзүүлдэггүй. Тухайлбал, өчүүхэн жижиг хэсгүүд нь шүдний завсар үлдэж тэндээ хэсэг хугацаанд байдаг бүтээгдэхүүн шүдэнд илүү хор хүргэдэг. Үүнд талх, чипс, хатаасан жимс хамаарна. Харин шоколад юм уу мөсөн чихэр мэтийн түргэн уусдаг амттан шүдэнд бага хор учруулдаг.

4. Агт араа нь яваандаа алга болно. Урьд нь самар, үндэс гэх мэт хатуу ургамлыг нухаж зажлахад энэ шүд хэрэгтэй байжээ. Өнөөгийн хүмүүс энэ шүдээ бараг хэрэглэхгүй болсон. Үүгээр ч барахгүй ойролцоогоор хүмүүсийн 35хувьд нь агт араа ургадаггүй байна. Харин зарим тохиолдолд эмч нар агт арааг авахуулахыг зөвлөдөг. Ийнхүү яваандаа хүмүүс мухар олгой, хөлийн чигчий хуруу болон агт араагүй болно гэж олон эрдэмтэн үздэг байна.

5. Шүд нь бусдад төрдөг анхны сэтгэгдэлд маш их нөлөөлдөг. Эрүүл, яралзсан цагаан шүдтэй хүн анхны харцаар л сэтгэл татдаг.

6. Гоо зүйн асуудлаас гадна шүд нь хоол боловсруулахад их үүрэг гүйцэтгэдэг.

Сайхан шүдтэй байх зарим ашигтай зөвлөгөө:

– Өдөр бүр нэг аяга какао уух хэрэгтэй. Учир нь какао нь шүд гэмтэхээс хамгаалдаг бодис агуулдаг байна.

– Шүдээ өдөрт нэг биш, хоёр биш, харин гурван удаа цэвэрлэх хэрэгтэй. Ийм горим баримтлавал та илүүдэл жинтэй болж зовохгүй. 14 мянган япон хүний амьдралын хэв маягийн судалсан японы эрдэмтэд энэ тоог гаргажээ.

– Кальци тогтмол хэрэглэх хэрэгтэй, сайн шүд бол ой санамж сайн байхын эх үүсвэр юм.

Сонирхуулахад:

– Анхны шүдний оог таван мянган жилийн өмнө Египетэд хийсэн бөгөөд энэ нь дарс болон уушгин чулууны хольц байжээ. Харин анхны шүдний сойзыг Хятадууд 500 жилийн өмнө гахай, адуу болон доргоны үсээр хийсэн байна.

– Хятадын Куланг хот хэрэглэсэн шүдний чигчлүүрийг боловсруулж, байгалиа хамгаалдаг байна. Тэнд хэрэглэсэн шүдний чигчлүүр хүлээн авах долоон цэг ажилладаг бөгөөд нэг кг чигчлүүрийг нэг ам доллараар авдаг аж.

– Эмгэн хумс хамгийн олон буюу 25 мянган шүдтэй гэнэ.

– Дэлхийн хамгийн үнэтэй шүд бол Исаак Ньютоны шүд. Түүний шүд 1816 онд 730 фунт стерлингээр зарагдсан бөгөөд шүдийг нь худалдаж авсан эрхэм бөгжиндөө суулгуулсан бөгөөд байнга зүүж явдаг байжээ.Шүдээ арчилж, тогтмол цэвэрлэж, угааж байх хэрэгтэй шүү.

Сурагчдын зуны амралтын ХУВААРЬ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна
Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурал Монгол Улсад болно
“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа
Тайвань улс АНУ-ын шинэ зэвсгийн худалдаагаар мянга гаруй зэвсэгт дрон авна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?