Профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад боллоо

7 минут уншина

Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба багшийн нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадыг 2023 оны 11 сарын 25-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны соёлын төвд АШУҮИС, ХААИС, МУИС-ийн мэргэжлийн тэнхимүүд хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын Гавьяат багш АУ-ы доктор, профессор Ганжаагийн Жамба /1927-2022/ нь нэртэй микробиологич, вирус судлаач, Анагаах ухааны доктор (1957), АШУҮИС-ийн доцент (1965), профессор (1969), хүндэт доктор (2012) цол хүртсэн эрдэмтэн байсан төдийгүй төр, нийгмийн зүтгэлтэн, эрүүлийг хамгаалах салбар, анагаахын дээд боловсролын салбарын нэртэй шилдэг удирдагч, олон мянган шавьтай багш сурган хүмүүжүүлэгч, монгол улсын анагаах ухааны хэл шинжлэл, нэр томъёоны салбарын томоохон мэргэжилтэн байсан ба төрөлх монгол хэлээрээ микробиологи, вирусологийн шинжлэх ухааны нэр томьёог зохиоход жинтэй хувь нэмэр оруулсан их багштан байв.

Микробиологи буюу Бичил амь судлалын шинжлэх ухаан нь нүдээр харах боломжгүй маш жижиг хэмжээтэй хүн, амьтан, ургамал зэрэг амьд биетэй адил оршин байдаг организмыг судалдаг. Эдгээр бичил организм нь хүрээлэн буй орчинд өргөн тархсан байдаг ба зарим нь өвчин эмгэг үүсгэдэг бол зарим нь ашигтай нөлөөтэй. Иммунологи буюу Дархлаа судлалын шинжлэх ухаан нь хүн ба амьтны амьдралын хэвийн үйл ажиллагааг тэнцвэртэй байлгах, дасан зохицлыг хангаж байдаг молекул, эс, эд, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг судална. Эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг хамгаалах нөлөө үзүүлдэг ба дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан үед олон төрлийн үрэвсэлт өвчнийг нөхцөлдүүлдэг.

Микробиологи, Иммунологийн шинжлэх ухааныг шимтэн судалж буй олон мянган оюутан залуусын төлөөлөл болж энэ олимпиадад анагаах ухаан, биологи, биотехнологи, мал эмнэлэг, удам зүй, хүн судлалын чиглэлээр сургалт явуулдаг Монгол Улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудаас АШУҮИС, МУИС, ХААИС, Ач анагаах ухааны их сургууль, Этүгэн, ЭЗШУИС, ИЗОУИС, Шинэ Анагаах Ухаан Их Сургууль, Монгол Коосэн сургуулийн нийт 180 гаруй оюутан хувь болон баг багийн төрөлд тус тус амжилттай оролцлоо.

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Дарамбазар, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн Микробиологийн хөтөлбөрийн багш, БУ-ы доктор, профессор Д.Түмэнжаргал нар олимпиадыг нээж, Монгол Улсын гавьяат багш, АУ-ы доктор, профессор, академич Г.Жамбын намтар, эх орондоо болон шинжлэх ухаанд хийсэн үйлс бүтээлийнх талаар АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, АУ-ы доктор, профессор С.Цогтсайхан оролцогчдод танилцуулав. Монгол Улсын гавьяат багш, АУ-ы доктор, профессор, академич Г.Жамба багшийн гэргий, Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Л.Маналжав, хүү АУ-ы доктор, хүний их эмч Ж.Зандраа, охин Ж.Уранбилэг, зээ дүү Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Цэдэн-Иш нарын үр хүүхэд, ах дүү нарын төлөөлөл 20 хүн хүрэлцэн ирж  олимпиадыг зохион байгуулах комисст талархал дэвшүүлж, олимпиадад оролцож буй оюутан залууст амжилт хүсэж эрдэм номыг түгээн дэлгэрүүлэн, улам ихийг суралцаж, алдартай эрдэмтэн болохыг ерөөв. Олимпиад ганцаарчилсан ба багийн гэсэн үндсэн 2 ангиллаар явагдав.

Ганцаарчилсан төрлийн дадлага, гардан үйлдлийн тэмцээний шүүгчээр

  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш, Биологийн ухааны доктор Т.Уянгаа
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш, Биологийн ухааны магистр Ц.Ариунаа
  • АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхмийн багш, АУ-ы доктор Н.Энхгэрэл
  • АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхмийн багш, АУ-ы доктор Б.Отгонжаргал  

Хөндлөнгийн хянагч багшаар

  • АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан
  • Ач Анагаах Ухааны Их Сургуулийн Микробиологи, Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор Ц.Дагвадорж
  • МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн багш, Биологийн ухааны доктор, профессор Ж.Хулан
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш, Мал Эмнэлгийн Ухааны доктор Б.Чимэдцэрэн

Хөндлөнгийн хянагч оюутнаар

  • МУИС-ийн оюутан Э.Баярбаясгалан
  • МУИС-ийн оюутан Г.Мөнхбат нар ажиллав.  

Ганцаарчилсан төрөлд байр  эзэлсэн оюутнууд:

1.    Тэргүүн байр: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн оюутан Даваанямын Сувд-Эрдэнэ
2.    Дэд байр: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн оюутан Ганзоригийн Энхболор
3.    Гутгаар байр: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн оюутан Дэнсмаагийн Эвлэрэл
4.    Тусгай байр: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн оюутан Дашнямын Пүрэвдулам
5.    Тусгай байр: АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн оюутан Үүрдмөнхийн Сувд-Эрдэнэ

Багийн тэмцээний шүүгчээр

  • АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, дэд профессор Т.Хонгорзул
  • МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн багш, Биологийн ухааны доктор, профессор Ж.Хулан
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш, Биологийн ухааны доктор Т.Уянгаа нар ажиллав.

Багийн тэмцээнд байр эзэлсэн багууд:

1.    Тэргүүн байр: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн “Super Shy” баг
2.    Дэд байр: МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Эсүүд” баг
3.    Гутгаар байр: АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн “Palantaris Microcid” багууд тус тус амжилттай оролцлоо.

Хувийн тэмцээний гардан үйлдлийн үе шат, багийн тэмцээний хэсгийг Био-Анагаахын Сургууль фэйскбүүк хуудсаар live дамжуулж,  Kahoot аппликейшныг ашиглан багийн тэмцээнийг зохион байгуулсан нь олон оюутны талархлыг хүлээж даалгаврын хариулт ил тод байснаар оюутнууд мэдлэгээ баталгаажуулж байсан нь
уг олимпиадын нэг онцлог байлаа.

Микробиологи, иммунологийн чиглэлээр онол, дадлагын мэдлэг, ур чадвараа сорьж хувийн болон багийн төрөлд өрсөлдөн, олимпиадад идэвхтэй оролцож тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрын шагнал эзэлсэн оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Тус олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, хамтран зохион байгуулагчаар МУИС, ХААИС,  оюутны MISC клуб ажиллав.

Багийн тэмцээнд байр эзэлсэн багууд:

1.    Тэргүүн байр: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн “Super Shy” баг
2.    Дэд байр: МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Эсүүд” баг
3.    Гутггаар байр: АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн “Palantaris Microcid” багууд тус тус амжилттай оролцлоо.

Эх сурвалж: АШУҮИС

Түгээх