HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

REVIEW | ТАМГАГҮЙ ТӨР жүжиг үзэгчдийн зүрхэнд юуг “ТАМГАЛАВ”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 05 сарын 29
Нэрт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн Тамгагүй төр жүжгийг нэг удаа таллаж, хоёр удаа бүтэн үзэв. Ингэхдээ тайз засалт, хөгжмийн найруулгыг бишрэн огшсоноо нуух юун. Дуу алдам. Мэлмий, оюунаа баясган цэнгүүлэхийг хүсэгч хэн бүхэнд эл бүтээл амттай, шимтэй, тансаг байх нь маргаангүй ... 

Тамгагүй төр нь 1998 онд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бичсэн гурван бүлэг, зургаанүзэгдэлтэй эмгэнэлт түүхэн жүжиг юм. Уг бүтээлийг 1998 онд анх тайзан дээр тавигдаж байжээ. Энэ цагаас хойш арван жилийн дараа буюу 2008 онд дахин олны хүртээл болсон бол 2022 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулж толилуулсан юм.

Үйл явдал 

Магад эрэгтэй байж үзээгүй болохоор мэдэрч чадаагүй байх. Тэр тусмаа хаан байх тухай бодож ч үзээгүй хүний хувьд нэг өдөр хоёр нуган үртэй болох мэдрэмжийг төсөөлж ядан байв. Тухайн үед анагаах ухааны хөгжлийн А үсэг ч байгаагүй гэдгийг өлгийтэй байхад нь сольсон хоёр хүүхдийг том нас биед хүрсэн хойно нь ч ялгахгүй байх хэсгээс харагдана. Гэвч энэ чинь жинхэнэ жүжиг шүү дээ. Жүжигчид тайзан дээр тоглож буй жүжиг. Цухалдаж, өндөс хийн бачуурч байгааг ажвал тэр хэмжээний  сэтгэл зүрхэнд ойр тогложээ. Их хатны овжин байгаа, бага хатны гэнэн байгаа хоёр дүндээ дүн. Хүн гэдэг амьтны хоёр талыг дэлгэж харуулах шиг л санагдана. Хааны үнэнч албатын дүрээр хамаг бузрыг эхлүүлэгч Эгэрэг энэ жүжигт нэлээн хүч нэмжээ. Түүний хэсэг эхлэх төдийд л эмээж, айдас хурах шиг. Юу гэж сэтгэх бол, одоо ямар увиагүй үг хэлэх бол гэхээс түгшинэ. Хүнийг ингэж биеэ чангалтал дүрээ бүтээнэ гэдэг Болд-Эрдэнэ жүжигчний гарт орсон зүйл байх аа гэмээр л .. Хааны итгэлээр хуяг хийсэн албат нь эх хатантай нөхцөж, бүрэлдсэн үрээ хаан сэнтийд суулгах атгаг санааны золиосонд бага хатан төрүүлсэн үрээ төрөөгүй хүүхдээр сольж, түүнийхээ араас харуусан амиа алдаж буй эмгэнэлт хэсэг сэтгэл урна. 

Дүр

Энэхүү жүжгийн хамгийн өвөрмөц дүрийг жүжигчин Дооёо бүтээдэг. Эх хатан ба хааны албат Эгэрэгийн дундаас төрсөн боловч бага хатан, хаан хоёрын хүүгээр амьдарч байгаад үхдэг. Татаж унах өвчтэй. Ерөөс тун өрөвдөлтэй хувь тавиланг туулж дууссан Ачир хүү. Хаан болох ёстой гэх хууль мэт үгээр нүдүүлж өсөхдөө хэрцгий бөгөөд мулгуу болж төлөвшжээ. Хүний амиар наадмаар байна гэж хорсох нь яаж ч бодсон хаан болж эс чадах хүний үг шиг. Ямартай ч хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь цухалдуулж чадсан энэ дүр үзэгчдийн санаанаас тийм ч амар арилахгүй болов уу … 

Дүгнэлт

Улсын хэрэг учиртай. Сэтгэл хөдлөл өндөртэй, өнөөдрөөрөө тав тух хөөж амьдардаг шинжтэй хүн лав төрийн сэнтийд суух хувьгүй гэдгийг л ойр ойрхон бодно. Орчин үеийн нийгэмд буулгаж бодсон хэрэг л дээ. Арав, хорь, гучин жилийн дараа үргэлжлэх амьдрал яах вэ. Миний энэ насны жаргал уу. Улс орны ирээдүйд үлдэх хувь заяа юу. Энэ хоёрын заагийг мэдэрдэг хүн л төрийн хэргийг төлөв шийдэж чаддаг юм байна гэж тунгаав. Хайртай хатан минь. Нялх үр минь. Туулсан зовлон минь яах вэ. Итгэсэн итгэл минь хаачих вэ гэж гонгинохгүй. Хүннү төрийн хаан шиг төгссөн нь энэ жүжгийг гурав давтан үзэх шалтгаан байлаа. 

Эл бүтээлийн оргил хэсгийг хөндөж, сэглэлгүй үлдээв. Та өөрөө зорьж мэдэрсэн нь уншиж огшихоос илүү таашаалтай биз ээ … 

Ч.Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэн Соёлын яамны галерейд …
КО СУНГ ХУН: SUPER CONCERT 2025 ОЛОН САЛБАРТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
2026 оны “Met Gala”-г ямар сэдвийн дагуу хийх вэ
VICTORIA’S SECRET-ийн тайзанд эргэн заларсан сахиусан тэнгэрүүд
BBC | ДАЛАЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГУУД-2024
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
 Дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
ТАНИЛЦ | Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?