HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Сэргээгдэх эрчим хүчний салбарын оюутнуудтай уулзлаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 14

Өнөөдөр \2024.05.14\ Эдийн Засаг, хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж ШУТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний ангийн оюутнуудтай мэргэжлийн боловсролын санал, асуудлын талаар уулзаж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд дэд сайд Г.Түвдэндорж Дундговь аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулдаг салхин паркт очиж ажиллаж танилцсан талаараа нөхцөл байдлын дүн шинжилгээг таниулав. Мөн уг ажлын хүрээнд хувийн хэвшлийн болон бизнесийн салбарынхны тулгамдсан асуудлыг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг төлөвлөгөөнд тусгажээ. Дэвшүүлж буй асуудлуудын нэгдүгээрт тусгай зөвшөөрлийн дагуух хүнд суртал, түүнийг тойрсон ажлын үйл явцыг тодотгож байв. Мөн ковидын дараах бизнесийн байгууллагын тогтвортой хөгжил, нийгмийн даатгал, татварын асуудлууд нь дарамт болж байгаад хяналт болон дэмжлэг үзүүлнэ гэсэн хоёрдугаар асуудлыг хөндсөн юм. Гуравдугаарт энэ салбарын хөдөлмөрийн зах зээлийн эргэлт, боловсон хүчний асуудлыг зайлшгүй бодлогын хүрээнд дэмжих ёстойг тодорхойллоо.

Манай улсын экспортын 97 хүртэлх хувийг уул уурхайн салбар эзэлдэг учраас сэргээгдэх эрчим хүчний бодлого, зохицуулалт нэн тэргүүнд тавигдах ёстой бөгөөд ногоон хөгжлийн эргэлтийг бодитой, шат дараатай гүйцэлдүүлснээр бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ. Шинэ эдийн засгийн бодлогын хүрээнд мэдлэгт суурилсан дижитал эдийн засгийг зорьж ажиллаж байгаад эрчим хүчний тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний нөлөө асар өндөр. Энэ албарын өндөр нөлөөгөөр улсын бодлогыг шинэ түвшинд хүргэж болно. Г.Түвдэндорж

ШУТИС-Сэргээгдэх эрчим хүчний профессор, багш н.Сарангэрэл: Манай шинэ сэргээгдэх эрчим хүчний салбарын тэнхим хамгийн сүүлд бие даан гарч, тусгай нарийн мэргэжлийн гэдгээрээ боловсролын шинэчлэлтэд орсон. Оюутнуудаа 2+2 хөтөлбөрөөр суралцуулдаг мөн дээрээс нь лаборорийн тоног төхөөрөмжөө өөрсдөө зохион бүтээсэн болон дотоодын нөөцөөр гаргуулдаг. Тэдгээр нь зайлшгүй шаардлагын чанар, стандарт хангадаггүй тул лаборатарын базыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

ШУТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн 1-р дамжааны оюутан Э.Шинэпүрэв

Би ШУТИС-ийн 100 хувийн тэтгэлэгээр өөрийнхөө хүссэн мэргэжлээр элсэж ороод одоо нэгдүгээр курсээ төгсөх гэж байна. Суралцаж буй мэргэжлээ сонгохдоо маш сайн судалж сонгосон. Учир нь дэлхий нийтээрээ ногоон хөгжил рүү явж байгаагийн хувьд манай улс ч сэргээгдэх эрчим хүчний салбарын бие даасан, хөгжил сайтай байхад нь өөрийн хувь нэмрээ оруулна гэж зорьсон юм. Энэ салбарын тэр дундаа уг мэргэжлийг таниулах байдал хүртээмжийн хувьд тааруу байсан. Үүнийг боловсролын салбартай хамтраад дэмжих ёстой байх. Улсдаа дийлэх инженерүүдийг бэлддэг манай сургуулийн хувьд гэхэд оюутнууд элсэхдээ л инженер болно гэсэн сэтгэхүйгээрээ л орж суралцдаг. Харин үүнийг өөрчлөөд эхнээс нь салбар салбараар нь таниулаад оюутнуудаа суралцуулвал мэргэжлийн чанарын байдал ч сайжраад илүү сайн ажлын байрны эргэлтүүд бий болох байх. Миний хувьд дөрвөн жил төгсөөд сурахдаа ийм, тийм ажлын байртай баймаар байна гэсэн ажлын байрны хүлээлт байхгүй. Харин салбарын оюутнуудтайгаа болон яамдуудын бодлогын сайжруултад идэвхтэй байж өөрсдөө салбараа илүү сайжруулна гэж боддог.

ШУТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн 3-р дамжааны оюутан О.Даваачилэн

Сэргээгдэх эрчим хүч гэж ямар мэргэжил байдаг талаар их сонирхож судалж байхад байгалийн аргаар эрчим хүчийг бий болгоно гэдэг нь надад маш сонирхолтой санагдаж байсан. Би Хөвсгөл аймгаас элсэж суралцсан оюутан. Манай аймагт өвөл нүүрсний утаа их. Айл өрх болон Дулааны цахилгаан станцаас гарах утаа буюу байгалийн хий, нүүрсхүчлийн давхар хүчил гэх мэт байгальд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйлсийг харж өссөн болохоор тэрхүү байдлыг шийдвэрлэх хүн нь би юм байна гэж бодсон лдоо. Тэр үндсэн дээр сэргээгдэх эрчим хүч бол шийдэл юм байна гэдгийг олж аваад энэ мэргэжлээр суралцаж байна. Цаашлаад эрчим хүчний салбарыг хөгжүүлээд зогсохгүй сэргээгдэх эрчим хүч нь тухайн улс орны эдийн засагт нөр их ахиц дэвшлийг авчирна гэдэгт итгэдэг.

Доналд Трамп хориглож байсан Тик Ток-доо өөрөө нэгдлээ
ЦХХХ-ны сайд Н.Учрал Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтад оролцож байна
“Утгын чимэг-2023” богино өгүүллэгийн наадам Чойбалсан хотод болно
Met Gala-ийн “bathroom selfie” уламжлал энэ жил ч үргэлжиллээ
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?