Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.
Цааш үзэхГерман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.
Цааш үзэхPOSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.
Цааш үзэхХүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.
Цааш үзэхPOSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын буландаа эко хэрэглээг түгээн дэлгэрүүлэгч, минималист Б.Ануг урьж оролцуулж байна. Тэрээр MINIMALIST ANGY фэйсбүүк хуудсыг хөтлөн олон хүмүүст амьдралын зөв хэв маягийг хуваалцдаг билээ. Бидний ярилцлагаас өөрт хэрэгцээтэй мэдлэг мэдээ мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний урам зориг, итгэл найдвар, шинэ амьдралын хэв маягийг бий болгох эерэг яриаг хүлээн авна уу.
Цааш үзэх- Бичлэг контент хийх сонирхолтой хүмүүс одоо бол маш их болсон. Ялангуяа 2000-аас хойш оныхон. Тэр хүмүүсд хэлэхэд, мэдээж хэрэг контентын төрөл өөрийн сонирхлоо мэддэг, дуртай зүйлээ үнэхээр үйлдэл болгомоор байвал зүгээр л нүдээ аниад эхлэ гэж зөвлөе. Яагаад гэвэл ямарваа нэгэн зүйлийг хийхэд анхны алхам маш чухал ба тэр зүйлийн 50 хувь байдаг. Үүнийг л хийчихвэл судалгаа болон суралцах процесс практик дээр хамт явагддаг. Хийхээсээ өмнө удаан хугацаанд бодох нь “overthinking” болж, үйлдэлгүй хоосон мөрөөдөл болдог талтай. Тиймээс суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг шиг оролдоод үз. Ямар улс эх орон, хүмүүсийн амьдралыг шийдэж байгаа биш. Өөрйинхөө хүссэн зүйлийг тэнэг юм шиг л эхэлсэн нь дээр. Бусад нь цагийн эрхээр өөрөө явах замаа олно.
Цааш үзэх- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.
Цааш үзэхPOSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.
Цааш үзэхОдоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.
Цааш үзэх