image

#SEX EDUCATION | Хөхний даруулга зүүхгүй байх нь хөхийг томруулдаг

Хөхний даруулга нь эртний Грекийн үеэс үүдэлтэй. Харин өнөөдөр дэлхийн дийлэнх эмэгтэйчүүд хөхний даруулгын байнгын хэрэглээтэй болжээ.

Өөрт таараагүй, тохирохгүй хөхөвч зүүснээр эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байна. Бүр хөхний даруулгаас татгалзах нь түүнийг зүүснээс ч олон сайн талтайг судалгаагаар баталсан. Үүнд:

Цусны эргэлт сайжирна 

Хүмүүс аль болох биедээ эвтэйхэн хувцас өмсөхийг зорьдог ч бүх л төрлийн хөхөвч нь бариу таарч байхаар хийгдсэн байдаг. Тиймээс хөхөвч нь бусад бариу хувцаснуудын нэгэн адил хялгасан судаснуудыг хавчиж, цусны эргэлтийг бууруулдаг байна. Хөхөвчгүй явснаар зөвхөн хөх гэлтгүй биеийн бусад хэсгийн цус чөлөөтэй эргэлтэд орж, цаашлаад эрүүл мэндийн аливаа асуудлаас урьдчилан сэргийлж болох аж.

Нойр сайжирна

Бүсгүйчүүд шөнө унтахдаа хөхөвчөө тайлахгүй байх нь элбэг байдаг. Гэхдээ энэ зуршил нь биед маш муу нөлөөтэй. Хөхөвчтэй унтсанаар хүний биеийн биологийн цагийн эрүүл хэмнэл алдагддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс унтахдаа заавал хөхөвчөө тайлж хэвшээрэй.

Хэмжээ томрох магадлалтай

Том хөхтэй харагдахыг хүссэн бүсгүйчүүд ихэвчлэн өргөгчтэй хөхөвч зүүх нь бий. Гэхдээ том хөхтэй болмоор байвал та ердөө хөхөвчнөөс татгалзах хэрэгтэй аж. Учир нь хөх ямар нэг саадгүйгээр унжсан байрлалтай байснаар цээжний булчин татах хүчний эсрэг ажиллаж, хөхийг өргөдөг аж. Өөрөөр хэлбэл хөхөвчгүй байх нь хөхний хэлбэрийг тодотгож, илүү том харагдуулдаг юм.

 Хөх илүү хатуу, сэргэр болно

Францын Безансоны их сургуулийн эрдэмтэн Жан-Денис Руион нь эмэгтэй хүний анатомийг 15 жилийн турш судалж байгаа аж. Түүний хийсэн нэгэн судалгаагаар хөхөвч зүүдэг эмэгтэйчүүдийн хөх хөхөвч зүүдэггүй эмэгтэйчүүдийнхээс нэг жилийн дотор дунджаар 7мм-ээр илүү унжсан байсан гэнэ.

Хөхний эрүүл байдал сайжирна 

Хөхөвчнөөс татгалзсан эмэгтэйчүүдийн цусны эргэлт сайжирч, булчин чангарч, арьсны болоод булчингийн ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлдэг. Түүнчлэн “амьсгалдаггүй” материалтай хөхөвч зүүснээс үүсэх хөлрөлт, бохирдол зэрэг арилна. Үүнээс гадна байнга хөхөвч зүүснээс болж арьсны өнгө жигд бус болдог. Харин хөхөвчнөөс татгалзвал тийм асуудал тулгарахгүй.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

SEX EDUCATION | Үтрээнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд болон ХОЛБООТОЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ

Онгон хальс нь төрөлхөөсөө нүхтэй бөгөөд нүхний хэлбэр болоод сунамтгай байдал нь охид бүрд янз бүр байдаг. Ихэнх охидын онгон хальсны нүх дугуй, зууван хэлбэртэй, нимгэн, сунамтгай чанар сайтай байдгаас анхны бэлгийн хавьтлын үед цус гарах, өвдөх зэрэг зовиур үүсэхгүй байж болно. Харин цөөн тохиолдолд онгон хальс нь хагас саран, халаас , шүүрэн шанага шиг олон жижиг нүхтэй, таславч зэрэг өвөрмөц хэлбэртэй байх нь бий.

Цааш үзэх