image

Фитнессийн гурван худал “ОНОЛ” | Хөлс их гарах тусам их калори шатдаг

Биеэ чийрэгжүүлэх, галбираа засах, илүүдэл жингээсээ салах гэхчилэн фитнессээр хичээллэх эерэг сайхан шалтгаан олон. Харамсалтай нь зааланд олон цагаар хичээллэж, төхөөрөмжүүдийг хашрааж байгаа ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна уу. Фитнессээр хичээллэх нь олон талын ашиг тустайг мэдэж авсан ч нийтэд алдаршсан дасгалжуулагчдын зөвлөгөөнүүд толгойг чинь эргүүлж байгаа биз. Олон хүнд ашиг тусаа өгч , өдрөөс өдөрт шинэлэг содон сургалтын арга барилтай болж хүн төрөлхтнийг эрүүл чийрэг, зөв сайхан галбиртай болгож буй фитнесийн ертөнцөд ч гэсэн худал ташаа мэдээлэл, худал ОНОЛ байдаг аж.

1. Хөлсөө их гаргах тусам илүү их калори шатааж байдаг

Энэ бол маш том төөрөгдөл. Хөлсний хэмжээ нь үнэндээ таны бие махбодийн хэт халалтын эсрэг үзүүлж буй хариу үйлдэл юм. Биологийн үүднээс тайлбарлавал, таны арьсыг хөргөх замаар биеийн дотоод температурыг зохицуулах нэг арга нь хөлрөх буюу хөлс гарах үйл явц юм. Хөлрөлт нь энгийн аэродинамикийн дагуу, эсвэл орчны температураас шууд хамаардаг. Тиймээс хэт их хөдөлгөөн хийж усан хулгана болж буйгаа их калори шатааж байна гэж эндүүрэх хэрэггүй. Харин ч эсрэгээрээ хүчин чармайлтаа зөв, оновчтой хөдөлгөөнөөр сольж калорио шатаагаарай.

Аэроб төрлийн дасгал болох усанд сэлэх, 108 мөргөх, бүжиглэх, аэробик, сагс тоглох зэрэг нь өөх калори шатаалтыг дэмжиж өгдөг. Харин галбиржих хүсэлтэй, булчингийн масс нэмэх гэж байгаа бол гантельтай дасгал, гар, хөл мөрний дасгал гэхчилэн булчингийн хэсэгчилсэн дасгал хийх нь үр дүнтэй. Тиймээс дасгал хөдөлгөөнөө зөв сонгох нь хамгийн чухал юм.

2. Сунгалт нь булчинг сэргээх гол арга

Худлаа. Сунгалт нь чангарсан булчинг сулруулж, уян хатан чанарыг нь дээшлүүлэх (ялангуяа эрчимтэй дасгал хөдөлгөөн хийсний дараа), булчин дахь цусны урсгалыг нэмэгдүүлж, хөдөлгөөнийг нь сайжруулахад тусладаг. Харин сунгалт хийснээр цусан дахь лактатын түвшинд огт нөлөөлдөггүй. Тиймээс булчингаа хурдан сэргээхэд тус болохгүй, ядарсан булчинг амраах зэрэг өөр нөлөө үзүүлдэггүй гэсэн үг юм.

Дасгал хөдөлгөөн хийхийн өмнө бие халаалт болгож, үе болон булчингийн гэмтлийн эрсдлийг бууруулах гэхчилэн шалтгаанаар сунгалтын дасгал хийдэг. Жишээлбэл байнга сунгалтын дасгал хийснээр булчингын зөв байрлалыг хадгалахад тусгай, стрессээс үүдэлтэй булчингийн чангаралтыг суллаж өгдөг.

3. Гадаа гүйх нь гүйлтийн зам дээр гүйснээс илүү үр дүнтэй

Худал. Эмэгтэйчүүд өвдөгний гэмтэлд өртөх нь эрчүүдийнээс дөрөв дахин их байдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ нь гадаа гүйх, гүйлтийн зам дээр гүйхтэй ямар хамаагүй гэдгийг эмч нар, дасгалжуулагчид  онцгойлон хэлдэг. Гүйлтийн зам дээр гүйх нь өвдөг гэмтээх эрсдэл өндөртэй гэдэг нь худал төдийгүй гадаа гүйхээс бага үр дүн үзүүлдэг гэдэг нь ч худал. Тиймээс өөрт илүү таалагдсан, илүү боломжтойг нь л сонго. Хэрэв та цэвэр агаарт гүйнгээ орчныг харах дуртай бол гадаа гүй. Харин спорт зааланд илүү идэвхждэг бол гүйлтийн зам дээр гүйсэн ч болно шүү дээ. Тогтмол гүйснээр хөдөлгөөний дутагдалд орохгүй, цусны эргэлт сайжирснаар стрессээс ангижрана. Нойронд сайн болно, айдас түгшүүрт автах, хэт санаа зовох зэрэг сэтгэлзүйн эмгэгүүдээсээ ч салж чадна.

Жич: хэрэв та амьсгалын замын ямар нэг өвчлөл, зовуурьтай бол машин замын дагуу гүйж болохгүй. Гадаа гүйх бол аль болох өгсүүр биш, тэгш гадаргуутай зам сонгох, гүйж эхлэх гэж байгаа бол шууд хурд аван гүйх бус хөнгөн алхахаас эхлээд шогших, дараа нь гүйх болгон хэмнэлээ нэмээрэй.

Л.Эрдэнэжаргал

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
02

ТАНД БАЙНГА ӨЛСӨХ МЭДРЭМЖ ТӨРДӨГ ҮҮ | ШАЛТГААН

Өлсөнө гэдэг нь таны бие махбодид хоол хүнс шаардлагатай байгааг илтгэдэг ба хангалттай хоол хүнс идсэний дараа энэ мэдрэмж алга болдог. Харин зарим хүмүүст хангалттай хоол идсэний дараа ч цадсан мэдрэмж төрөхгүй идсээр л байдаг. Ийм хүмүүс амьдралын хэв маяг болон хооллох дадлаа өөрчилснөөр өлсөх мэдрэмжээ бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч байнгын өлсөх мэдрэмж нь алга болохгүй, ямар нэгэн өвчин эмгэгийг шинж тэмдэг байдлаар илэрч байвал тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг. Өлсөх мэдрэмж байнга төрүүлдэг 17 шалтгааныг танилцуулж байна:

Цааш үзэх
Image 11
25

Р.Энхтүвшин: Хэт эмзэг, санаа зовомтгой, гутранги хүмүүст хөл хорио хүнд тусдаг

Ажлаа хийхгүйгээр удаан хугацаанд гэртээ байгаа энэ цаг үе хүн бүрт үнэт зүйл, суурь хүчин зүйлээс нь хамаараад өөрөөр нөлөөлнө. Ямар ажил хийдэг байсан бэ, ажилдаа хэр дуртай байв, хэр их ажилладаг байсан бэ, ажлын нөхцөл байдал нь таатай байсан уу, ажил нь эдийн засгийн хувьд хэр ач холбогдолтой байсан бэ гэдгээс хамаараад хүн бүр өөр өөр сэтгэл зүйн хариу урвал үзүүлдэг.

Цааш үзэх
Image 11
24

Үерхлийн явцад найз залуугаа залхаадаг ОХИДЫН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД

Охид уйлах нь хайр татам. Бас хайртайгаа илэрхийлж буй нэг хэлбэр. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй. Байнга усан нүдэлж, нулимсаараа айлгаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролдох нь бүтэшгүй санаа. Нэг аргадна, хоёр аргадна, гурав аргадна. Дараа нь аргадахгүй. Энэ дандаа л уйлж байдаг гээд үл ойшооно. Нэг үгээр бол нулимс чинь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл дээр нулимс унагааж, найз залуугаа эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Цааш үзэх
Image 11
23

YOU CAN | Өөртөө "ХӨРӨНГӨ ОРУУЛАХ" тухай

Одоо болоод ирээдүйд тань үр өгөөжөө өгөх хамгийн чухал зүйл бол өөрөө өөртөө өгөх хөрөнгө оруулалт юм. Илүү бүтээмжтэй, амжилттай, сэтгэл ханамжтай амьдрахын тулд хувийн болоод мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг чухалчлах хэрэгтэй. Өөрөө өөртөө оруулах хөрөнгө оруулалт нь таны одоогийн болоод ирээдүйн амьдралын чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх