image

Б.Номин: Амжилттай яваа залуу эмэгтэй бүрийн ард хөндлөнгийн эрэгтэй хүн байдаггүй

ЭНЭ УДААГИЙН #GENZ БУЛАНГИЙН ЗОЧИН 19 НАСТАЙ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ Б.НОМИН. ТЭРЭЭР NOMIN BEAUTY САЛОНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГОО ЗАСАЛЧ, ЭРХЛЭГЧЭЭР АЖИЛЛАДАГ, ӨӨРТӨӨ ХУРИМТЛАЛЫГ БИЙ БОЛГОН ДАРААГИЙН ЗОРИЛГОДОО ТЭМҮҮЛЖ ЯВАА Z ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЮМ. 

БАГААСАА БИЕЭ ДААЖ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ БИЕЛЭЛИЙГ ОЛСОН ТҮҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ, ӨГӨӨЖТЭЙ ЗӨВЛӨГӨӨНҮҮДИЙГ ХУВААЛЦЪЯ.

 

- Хэзээнээс өөрийн гэсэн салон нээх зорилго өвөртлөсөн бэ?

- Миний хувьд багаасаа Хятад хэл сурсан. Тухайн үедээ аав ээжийн ятгалгаар сурч байна л гэж боддог байсан бол хожим нь буюу одоо надад маш их хэрэг болж байна. Хөх-Хотод хоёр жил суралцаж байхдаа гарааны бизнес хийх төлөвлөгөөгөө сайн бодож, төлөвлөсөн. Мэдээж Монголдоо ирэв үү үгүй юу л шууд салоноо нээчихээгүй. Хөрөнгө босгох хэрэгтэй шүү дээ. Тиймээс сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн зарим бусад зүйлс оруулж ирэн зардаг болсон. Хаашаа ч хүргэлтээ үнэгүй хийдэг байлаа. Мэдээж тэр хооронд хуримтлуулсан мөнгө маань салоноо нээхэд хүрэлцэхээргүй байсан.

Миний аав бол хамгийн сайн дэмжигч, хурцлагч, хамгаалагч. Охиныхоо мөдөөдөл зорилгыг дэмжинэ гээд хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж өгсөн. Ингээд л миний багын мөрөөдөл биелэлээ олоод жил зургаан сар болж байна.

- Боловсрол эзэмшихийн талаар ойлголт болон үзэл бодол?

- Би одоо оюутан. Guanzhou institute-д Маркетинг менежмэнт Хятад хэл чиглэлээр суралцдаг. Харин өнгөрсөн таван сард мэргэжлийн гоо засалчийн үнэмлэхээ гардан авч ажиллаж эхэлсэн. Мэргэжлийн гоо засалч болсон нь салоныхаа үйл ажиллагааг алдаа дутагдалгүй үргэлжлүүлэхэд давуу тал болж байгаа. 

Зорилго, хийж чадах зүйлээ, өөрт чинь хэрэгцээтэй зүйлсээ олох хүртэлээ яараад хэрэггүй гэж боддог. Мэдээж тэр хүртэлээ заавал шаардлагатай өөр талуудаа хөгжүүлээд, суралцаад явж болно шүү дээ. Хүн заавал ЕБС-иа төгсөөд ямар ч хамаагүй их, дээд сургуульд суралцаж дипломын төлөө цаг хугацааг өнгөрөөх шаардлагагүй. 

- Бизнесийн гарааны бэрхшээлтэй тал нь юу байв?

- Том, жижиг ямар ч ажилд алдаа дутагдал ямарваа нэгэн байдлаар гардаг шүү дээ. Бүх зүйлээ урьдаас сайтар төлөвлөж ирсэн болохоор нэг их бэрхшээлтэй тулгараагүй. Харин хамт олноо бүрдүүлэх буюу хүний нөөцийн бүтцийг бий болгоход хамгийн хүндрэлтэй байсан. Хэнийг ч анх хараад нэвт шувт мэднэ гэж байхгүй. Мэдэх ч албагүй л дээ. Гэхдээ хамт олны нэг эд эсээс л бүхий л уур амьсгал өөрчлөгддөг болохоор сайн анхаарах хэрэгтэй. Аль аль талдаа эрх хийгээд үүрэг хүлээсэн багийн гишүүн бүрт ёс зүй чухал.

Хэдий би ажилчдаасаа олон насаар дүү, 20 нас хүрээгүй гарааны бизнес эрхлэгч ч ажил дээр засаглалын журмаар ажлаа хийж, харилцаагаа төвлөрүүлэхийг илүүд үздэг.

АМЖИЛТТАЙ ЯВАА ЗАЛУУХАН ЭМЭГТЭЙ БҮРИЙГ ХАРЛУУЛАХ ҮГ ҮЙЛДЭЛ ИХ БАЙДАГ. ЖИШЭЭ НЬ ЭНЭ ЯАЖ ИЙМ БОЛДОГ ЮМ АРД НЬ ХӨНДЛӨНГИЙН НЭГ ЭРЭГТЭЙ ХҮН БАЙДАГ ГЭЖ ХУДАЛ ЦУУРЧ НЭР ХҮНДЭЭР НЬ ХОХИРООДОГ. ТУН ХАРАМСАЛТАЙ ЭНЭ МУУХАЙ ХАНДЛАГЫГ Л БҮГДЭЭРЭЭ АЛГА БОЛГОВОЛ ГОЁ.

 

Амжилттай яваа залуу эмэгтэй бүрийн ард хөндлөнгийн эрэгтэй хүн байдаггүй.

- Амжилт бий болгоход болон ахиулахад хүрээлэл хэр чухал вэ. Ер нь Номин хүрээллээ хэрхэн бий болгодог вэ?

- Хүлээж байсан асуулт байлаа. Хүрээлэл хаана ч чухал. Хүрээлэл амжилтыг өнгөлдөг. Анх бизнесээ эхлүүлэх гээд төлөвлөгөө ярихад зарим нэг нь огт ойшоодоггүй байлаа. Бүр наад санаа чинь бүтэхгүй ээ, чи чадахгүй. Мөрөөрөө үеийнхээ бусад шиг л яв гэнэ. Тэр болгоныг сонсоход, хандлагыг мэдрэхэд их гомдоно, шантраад л...

Гэхдээ муугаас нь сайн нь олон гэдэг дээ. Миний зарим багын найзууд өөрсдийн чадах бүхнээрээ тусладаг. Бүтээгдэхүүн зардаг, үйлчилгээ үзүүлдэг гарааны бизнест танигдах нь чухал гээд л сошиал сувгууд болон хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн дунд нөлөөллийг бий болгож өгдөг. Тэгээд л найзынхаа ажлыг дэмжинэ гээд ганцхан маск авч, үсээ засуулсан ч мөнгийг нь заавал төлнө гээд л гарт атгуулчихаад гараад явна. Тэр бүхнээс маш их урам авдаг. Үгүйсгэх цөөхөн хэдийг биш дэмжиж буй тэдгээр хүмүүсийн итгэлийг алдахгүй улам хичээх урам зориг бадардаг.

- Nomin Beauty салоны дараагийн зорилго, алсын хараа?

- 2021-2022 ондоо багтаагаад хоёрдугаар салбараа бий болгохоор зорьж байгаа. Тэгэхээр илүү олуулаа болно, тэр хэрээрээ улам чадваржина.

- Салоны давуу тал?

- Манай салон үйлчилгээний байгууллагын бүх чанар стандартын дагуу үйл ажиллаагаагаа явуулдаг. Хамгийн гол нь ариун цэврийн байдлыг ямагт эрхэмлэдэг. Гоо сайхны үйлчилгээний газар хамгийн аюулгүй, цэвэр байх ёстой үгүй бол өвчлөл тусах ч эрсдэлтэй шүү дээ.

Химийн найрлагагүй, нэмэгдсэн пигмент агуулаагүй бүтээгдэхүүнийг санал болгож мөн үйлчилгээ үзүүлдэг.

Мөн бүх гоо сайханч, үсчин, манюкурчид бүгд мэргэжлийн үнэмлэхтэй, таваас дээш жилийн ажлын туршлагатай.

ИНСТАГРАМ: https://www.instagram.com/nominbeautysalon/

Би улаан өнгөнд дуртай. Бас салонаа час улаан өнгийн дизайнаар бүрдүүлсэн. 

- Z Үеийн залуусын сул болон давуу талыг чи хэрхэн харж байна вэ?

- Амар хялбар аргаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг зорьж олон зүйл алддаг санагддаг. Энэ л сул тал нь болов уу. Хүн нэг ч хамаагүй сайн чаддаг зүйлтэй байвал тэр нь өөрт нь хамгийн хэрэгтэй. 

Харин үнэхээр чадвартай  Z-үүд олон шүү. Магтвал дутагдлаасаа илүү олон зүйл байгаа. 

- Олон үйлчлүүлэгч, болон сошиалд нөлөөлөгч болж гарч байгаагийн хувьд баримталдаг зарчим?

- Үйлчлүүлэгч болон худалдан авагчдаасаа урмын үг сонсох сайхан байдаг. Ядарч байгаад ядрахаа больчихдог /инээв/. 

Харин сошиал бол маш хүчтэй нийгмийн давалгаа. Энд маш цензуртэй хандах нь зөв. Одоо манай Монголын инфлунсерууд бүхий л зүйл сайн мууг ялгахгүйгээр сториноос авахуулаад нөлөөллийн нийтлэлүүд маш ихээр хийдэг. Тэдгээрийг үздэг хүмүүс тэр тусмаа өсвөр насныхан ямар ч шүүлтүүргүйгээр даган дуурайх, яг адилханыг авах болон хэрэглэж олон талаар хохирдог. Хүн ер нь хоол хүнс, биедээ шууд хүргэж байгаа бүтээгдэхүүнд ач холбогдол өгөх хэрэгтэй. Хүн бүр олон талын өөр өөр онцлогтой. Ядаж юунд юу хэрэглэхээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байгаарай. 

Жишээ нь манай салоны хувьд үнэ төлбөргүйгээр гоо сайхны үйлчилгээнүүдийнхээ зөвлөгөөг өгдөг.

- Номин ажил, амралтаа хэрхэн зохицуулдаг вэ?

- Надад амралтын өдрүүд ховор доо, бараг байхгүйтээ ижил. Энэ зун хэд хоногоор Булганы Тэшигт очиж амарсан. Ер нь өөртөө амралт гаргаж чадахгүй байгаа нь муу шүү. Хүссэн амжилтандаа дөнгөж хүрээд байтал бие өвдвөл харамсалтай. Тиймээс одооноос ажил амралтаа зохицуулахад анхаарал хандуулахаар өөртөө амлаж байна. 

ИНСТАГРАМ: https://www.instagram.com/nomin____1130/

- ХУРИМЛАЛЫН ТАЛААР?

- Хэн ч өвдлөө гэхэд өөрийгөө эмчилж чадах хэмжээний, цаашлаад том хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэр хуримтлалтай болох хэрэгтэй. ДУСЛЫГ ХУРААВАЛ ДАЛАЙ гэдэг дээ. ХУРИМТЛАЛ бол хэнээс ч гуйлгүй бие даан амьдрах чадвар л гэсэн үг.

Залуусаа зоригтой, эерэг байгаарай. 

- ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА

19 Сэтгэгдэл:

  1. Mni naiz ♡

  2. Mundag ym. 😍

  3. Амжилт хүсье

  4. Ene nasandaa baimgui daichin zutgeltei iim jaahan ymiig hurtel iim tiim bn gd hemleed bgaa humuusiig harmaar sanagdchlaa

  5. Хүсэл мөрөөдөл эрмэлзэл маш өндөр залуу үeийн хөдөлмөрч төлөөлөл байна

  6. Goodluck😍19nastaidaa iim hicheengui ih zuiliig hiij buteej bn gher baharhaad barashgue

  7. 20ch hvreegvi bj gj hvniig basaj bolohgvi shv oorsdoo 20 hvrehdee yutai bsan be yu hiij bsan be harin ch mundag bn mash ih baharhaj bn shde👏🏻👏🏻👏🏻

  8. iimeerhu gachin2 ym yrij ataarhdag hvmvvs zondoo bdag shv!!! btgii toogooroi estoi mundag ohin shv zondoo l taarj ywlaa biyee mash goe awj ywdag😉

  9. Congratulations mundag l gj heliedaa odoo uyiin zaluus ihenh n amar hylbar argaar amidrahiig zoridog bolson uy tengiihendee zow ulger durialal uzuulj bn

  10. Uneheer mundag hicheengu tusarhag ohin shu. Hyngand surdg bhs n l medne baga bagaar ahij ywaa ohin sht amjilt!

  11. Мундаг хичээнгүй охин шүү мэдэхгүй хүмүүс нь бас атаархаад байгаа хүмүүс нь үнэхээр инээдтэй санагдаж байна бодвол өөрөөс нь эгч л байлгүйдээ та нар тэгвэл 19тэйдөө яг юу хийж байсан бэ

  12. Ene sonin comment bichsen humuus n dandaa fake account bh yoom hha salon deer n ochij uzej bgaaguin bishu law dooroo goo saihantai deeree uschin manicuretai hajuud goo saihan gar utasnii ym accessories zardag nileen l tom gazar haragdsandaa bas zuragchin ntr ch bsn sanagdaad bn

  13. 16ond biluu tseneglegch usb awch blaa mundag hicheengui languun deeree suugaad hicheelee hiij bgaa haragdsan goodluck

  14. Mundag ohin shude ooroo buh ymaa hurgedeg huurhun uut logotoi bas mask n ih goe

  15. 😂😂😂

  16. Jujigchin ymaaa chmg mddeg humuus mediishdeee snaaa zovdogguinmuu Nomin

  17. 20ch hureegui bj mintiiin tavilga boltspnnn Zuger salon ged hudldani tuv dotrooo uschin bdgzdee uuruuu bugdinnn bolgotson ymshiggg hudlaaa sur sur yrihinmaaaa

  18. 20ch hureegui bj mintiiin tavilga boltspnnn Zuger salon ged hudldani tuv dotrooo uschin bdgzdee uuruuu bugdinnn bolgotson ymshiggg hudlaaa sur sur yrihinmaaaa

  19. 20ch hureegui bj mintiiin tavilga boltspnnn Zuger salon ged hudldani tuv dotrooo uschin bdgzdee uuruuu bugdinnn bolgotson ymshiggg hudlaaa sur sur yrihinmaaaa

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

Хэл сурахад ХАМГИЙН тохиромжтой ТАВАН шилдэг аппликейшн

Бид амьдралынхаа бүхий л цаг хугацаанд тасралтгүй өдөр тутамдаа суралцсаар байдаг шүү дээ. Энэ удаад гадаад хэл сурах сонирхолтой, сурсан хэлээ илүү сайжруулах зорилготой байгаа танд хэл сурахад хамгийн тохиромжтой ашиглахад хялбар таван аппликейшныг танилцуулж байна.

Цааш үзэх
Image 11
24

EQ чадвараа хѳгжүүлэх энгийн алхмууд | HumanZ

EQ гэдэг нь бусад хүмүүсийг юу хөдөлгөж, идэвхтэй байлгадаг болон тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллахыг ойлгож, мэдрэх чадварын хэмжээ юм. IQ буюу оюуны чадамжийн коеффицентийг бүгд мэддэг, гэхдээ амьдрал дээр заримдаа EQ нь IQ-ээс ч илүү амжилтад хүрч, сайхан амьдрахад тусалдаг.

Цааш үзэх
Image 11
23

Бизнес зөвлөгөө | ИНСТАГРАМ ашиглан хэрэглэгчээ нэмэгдүүлэх нь

Инстаграм бол онлайн орчинд маркетеруудын хамгийн бага ашигладаг платформ юм.Уг нийгмийн харилцааны сүлжээ нь 200 сая гаруй хэрэглэгчтэй ч тэдгээрийн ердөө 29 хувийг маркетерууд бүрдүүлдэг байна.Мөн дэлхийн топ 100 брэндийн 59 хувь нь идэвхтэй ашигладаг тиймээс энэ бол онлайн худалдаагаа өргөжүүлж,брэндээ таниулахад чухал үүрэгтэй хэрэгсэл юм.

Цааш үзэх
Image 11
22

ТУРШААД ҮЗ | ДУРТАЙ ДУУГАА СОНСОНГОО ҮГ ЦЭЭЖЛЭХ АРГА

Өөрийн дуртай дуунуудыг орчуулангаа хэл сурах нь танд сонирхолтой бас хэцүү биш байх болно. Дуу нь ямар нэгэн утгатай, бас тодорхой санааг илэрхийлж байдаг учир орчуулахад урамтай. Шууд л мэдэхгүй үгнүүдээ жагсааж бичээд хүчээр цээжлэх нь таныг ядрааж, хэл сурах зорилгыг тань хойш татдаг байж магадгүй юм. Тэгэхээр өөрийнхөө дуртай дуунуудыг хамтдаа орчуулцгаая.

Цааш үзэх