image

2MOOD | Ихрүүдийн хайр бол нэг насны мөнхийн хайр болохоор дахин төрсөн ч түүний ихэр нь болохыг хүснэ

Энэ удаагийн 2MOOD булангийн зочноор Г.Үүрийнтуяа, Г.Үүрийнцолмон нар оролцлоо. Ихрүүдийн дундаас л жинхэнэ хайр мэдрэгддэг. Тэдний хайр хамгийн агуу бас мөнхийн. Тиймдээ ч дахин төрсөн ч түүнийхээ ихэр болохыг хүсдэг үзэсгэлэнт охидын эерэг яриаг та бүхэнд хүргэж байна.

Ихэр байх ямар байдаг вэ?

Г. Үүрийнтуяа: Энэ асуултыг хүн болгон асуудаг. Мэдээж онцгой, гайхалтай. Ихэртэйгээ хамт хоёулаа цуг гадуур алхах үе хамгийн гоё санагддаг. Нэг л өөртөө итгэлтэй болоод байдаг юм.

Г. Үүрийнцолмон: Мэдээж гоё байдаг. Хажуудаа үргэлж ханьтай байдаг гэсэн үг 

- Ихэр болж төрсөндөө баярладаг уу?

Г. Үүрийнтуяа: Баярлаад ханашгүй. Энэ хорвоогийн хамгийн азтай хүмүүс болж төрсөндөө маш их жаргалтай байдаг.

Г. Үүрийнцолмон: Тэгэлгүй яахав ховорхон тохиолдын нэг шүү дээ.

- Ихэрдээ хэлэх сэтгэлийн үг?

Г. Үүрийнтуяа: Бүх цаг үед дэргэд минь байдагт баярлалаа.

Г. Үүрийнцолмон: Үргэлж хажууд минь байдаг түшиг тулгуур минь, хэзээ ч урвахгүй сайн найз, сайн эгч минь. Хайртай шүү маш их 

- Хэзээ ихэрдээ хамгийн ихээр баярлаж байсан бэ?

Г. Үүрийнтуяа: Хамгийн ихээр баярлаж байгаа зүйл гэвэл хөөрхөн дүүтэй болгосонд маш их баярладаг.

Г. Үүрийнцолмон: Миний буруу байсан ч намайг өмөөрч миний талд байдаг үед маш их баярладаг

- Ихрийг чинь хэн нэгэн гомдоовол чих яах вэ, эсвэл яаж байсан бэ?

Г. Үүрийнтуяа: Хамгийн түрүүнд дотор давчдаад уур хүрдэг.

Г. Үүрийнцолмон: Мэдээж ихрийнхээ талд бат зогсоно. Сэтгэлийн дэм өгнө. Сайн муу хүмүүсийг сайн таниарай гэх ч юмуу.

Гоё гэж боддог, мэддэг таньдаг ихрүүдээ нэрлэвэл?

Г. Үүрийнтуяа: Бид хоёр дорнодынх, тэгээд бас хоёр ихэр найзтай л даа. Хоёр найз минь бүх тал дээр тусалж, үргэлж дэргэд  байдаг хамгийн гоё ихрүүд.

Г. Үүрийнцолмон: Өөр ихрүүд сайн мэдэхгүй юм байна. Манай хоёр ихэр найз маань байдаг. Бид дөрөв нэгдүгээр ангиасаа л найзалсан. Ихэр найзуудыг маань Уянга, Ундрал гэдэг.

- Ихэр та хоёроос хүмүүсийн хамгийн их асуудаг тэнэг асуулт? 

Г. Үүрийнтуяа: Тэнэг гэхээсээ илүү ихрүүдэд түгээмэл асуудаг асуултууд олон байдаг. Бид хоёрын хэн нь илүү хөөрхөн бэ гэсэн асуултанд дургүй. 

Г. Үүрийнцолмон: Анх танилцсан хүмүүс аягүй их иймэрхүү асуулт асуудаг. Жишээ нь адилхан сонирхолтой юу, адилхан сэтгэдэг үү гэх мэт. Манай арван жилийн математикийн багш бүр дундаа Та хоёр нэг нөхөртэй болохуу гэж асуудаг байсан

- Ихэр чинь байхгүй гэж төсөөлдөө, ямар мэдрэмж төрж байна?

Г. Үүрийнтуяа: Өмнө нь төсөөлж үзэж байсан. Юуч төсөөлөгдөхгүй зүгээр л хов хоосон мэдрэмж, маш их айдас төрсөн.

Г. Үүрийнцолмон: Төсөөлж ч чадахгүй юм байна. Маш их ганцаардах байх. Бид хоёр бараг нэгнээсээ холдож үзээгүй болохоор хэд хоног тусдаа хол байхаар л гунигтай болчихдог

- Ихэртэйгээ хийж байсан хамгийн хөгжилтэй, сахилгагүй зүйл?

Г. Үүрийнтуяа: Миний санахын хөгжилтэй гэхээсээ илүү хүндхэн зүйл тохиож байсан нь санаанд орлоо. Бага байхдаа өвлийн хүйтэнд төмөр шанаганд хэлээ наачхаад ихрийгээ хайчинд явуулж байсан. 

Г. Үүрийнцолмон:  Бид хоёр багадаа хөдөө өссөн. Хүүхэд насны минь зөндөө хөгжилтэй гоё дурсамжууд байгаа. Миний санаж байгаагаар манай ихэр бид хоёр өвөл гадаа тоглож байгаад ихэр маань гэрийн гадаа байсан төмөр шанаганд хэлээ нааж байж билэээгээд ихэр маань уйлаад гараараа намайг хайч аваад ир гэж дохиж зангаж үзүүлж байж билээ. Хоёулаа жоохон байсныг ч хэлэхүү би хайч авчирч өгч байлаа. 

- Ихэрдээ 0-10 хооронд хайраа илчлбэл хэд вэ?

Г. Үүрийнтуяа: Мэдээж 10 - аас илүү. Ихрүүдийн хайр бол мөнхийн нэг насны хайр гэж боддог. 

Г. Үүрийнцолмон: Арав ч багадана. Хамгийн их хайртай итгэл даадаг хүн маань шүү дээ 

No description available.

- Аав, ээж, ах дүү гэр бүлээсээ ихэрдээ илүү хайртай байж чадах уу?

Г. Үүрийнтуяа: Бүгдэнд нь маш их хайртай учраас илүү хайртай гэж хэлж чадахгүй ээ

Г. Үүрийнцолмон: Чадна. Ихэр минь бол аав ээжийн дайтай хамгийн хайртай хүн минь шүү дээ

- Ихэр чинь өвдвөл чамд ямар байдаг вэ?

Г. Үүрийнтуяа: Сэтгэлээр унахдаа хурдан учраас хамгийн түрүүнд сэтгэл санаа тайван байж чаддаггүй. 

Г. Үүрийнцолмон: Амнаас үг гарах нь ч цөөрөөд л наанаа халамж үзүүлж чададгүй ч гэсэн дотроо байнга шаналдаг. Хурдан зүгээр болоосой гээд залбирана.

- Та хоёрыг ялгах хялбар арга?

Г. Үүрийнтуяа: Ялгаа гэвэл олон байгаа. Сайн харвал удаан хамт байгаад ирвэл ондоо. Би хацар дээрээ гоё мэнгэтэй.. Мэнгээр маань  хүмүүс ялгадаг гэдэг.  

Г. Үүрийнцолмон: Манай ихэр хацар дээрээ мэнгэтэй гэхдээ бид хоёр тийм ч адилхан биш.

Хэн нь хамгийн ухаантай вэ, яагаад?

Г. Үүрийнтуяа: Би илүү ухаантай гэхээсээ илүү сэргэлэн байх.

Г. Үүрийнцолмон: Хоёулаа л байх. Нэг адилхан зан чанар нь хүнд үгүй гэж хэлж чаддаггүй аль болох болж бүтэх талаас нь юмыг үздэг. Бас хүн танихдаа сайн.

- Ихрийнхээ өмнөөс ажил, хичээл, шалгалт, уулзалт, гэх мэт юманд явж байсан уу?

Г. Үүрийнтуяа: Үгүй. Одоо харин туршиж үзмээр санагдаад байгаа.

Г. Үүрийнцолмон: Үгүй ээ баригдах байх, хоорондоо бага зэрэг өөр болохоор.

Аав ээж, найз залуу, найз охин нь ямар нэгэн байдлаар андуурч байсан уу, байсан бол яаж?

Г. Үүрийнтуяа: Дотны хүмүүс болохоор нээх андуураад байдаггүй. Байнга хамт байдаг учраас.

Г. Үүрийнцолмон:  Ойр дотны хүмүүс маань андуурч байсан тохиолдол байхгүй ээ 

- Хол хэдий ч нэгнийгээ мэдэрч байсан тохиолдол байгаа юу?

Г. Үүрийнтуяа: Бид хоёр хүйн холбоогоо салгуулсан учраас харьцангуй гайгүй байдаг.

Г. Үүрийнцолмон: Бид хоёр анх удаа нэгнээсээ долоо хоногоор хол байж үзсэн. Тэр үед хоорондоо утсаар яриад нэгний маань бие жоохон өвдөөд байна гээд тэгсэн минийх бас хэд хоногийн өмнө яг тэгж өвдсөн юм. Бодоод байхад энэ үед л мэдэрсэн юм боловуу гэхдээ ер нь мэдэрдэг. 

No description available.

- Хэн нь хамгийн сахилгагүй хөдөлгөөнтэй нь вэ, яагаад?

Г. Үүрийнтуяа: Би арай хөдөлгөөнтэй, яриа хөөрөө сайтай гэж боддог.

Г. Үүрийнцолмон: Үүрийнтуяа юмуу даа. Арай сэргэлэн адтай хэлэмгий байдаг.

Хэн нь хамгийн хөөрхөн нь вэ, яагаад?

Г. Үүрийнтуяа: Хоёулаа хөөрхөн 

Г. Үүрийнцолмон: Хүмүүс намайг л гээд байдаг. Олны үг ортой байх.

Ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг үү. Тийм бол яагаад, үгүй бол яагаад?

Г. Үүрийнтуяа: Мэдээж бид хоёр хоёулаа хүсдэг. Ихрүүд хамтдаа өсөөд, нэг нэгнийхээ түшиг тулгуур болоод амьдрах сайхан байдаг.

 Г. Үүрийнцолмон: Би саяхан хөөрхөн хүүхдийн ээж болсон. Мэдээж ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг. Тэрэсхэн өсөөд том болсон ч амар. Би өөрөө ихэр байх ямар байдаг талаар мэддэг болохоор ихэр хүүхэдтэй болохыг ер нь хүсдэг.

 

 

 

6 Сэтгэгдэл:

  1. hoorhon shv ta 2r mine amidraldn az jargal ervvl enhiig hvsie sergelen ohiduud mine hairtai shvvv 😘😘😘

  2. 2 эгчтэй амжилт хүсье✌😍

  3. tsrai mutud

  4. Хөөрхөн шүү дүү нар минь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье

  5. Hairshuu minii nzuud

  6. yamar hoorhon yum be az jargal hvsey ta 2too gehdee hvvhdiig mini ergej irhed hen. ni ergej irj baigaag medehgvi bi joohon so baidald orj baisan hhh hoorhon yumaaa

Сэтгэгдэл илгээх

Image 11
16

Фото | Ихэр мэт бие биетэйгээ ижил дотно найзууд ChaeLisa

Ихрүүд хоорондоо хамгийн сайн найзууд байдаг. Нэгнийхээ үнэнч найз, хамтрагч, зөвлөгч, туслах, гээд итгэл даах бүх зүйл нь. Харин яг л ихэр мэт ижилдэн дассан, яг нэг хүн мэт биедээ ууссан найзууд гэж байдаг. “Найз” гэдэг нь таны сонгож авсан гэр бүл гэсэн үг юм. Хүнд хэцүү болоод баяр жаргалтай үед хэзээд хажууд тань байдаг хүмүүсийг хэлдэг.

Цааш үзэх
Image 11
10

Ихрүүдийн сонирхолтой баримтууд l Цагаан идээ түлхүү хэрэглэдэг хүмүүс ихэрлэх магадлал өндөр

Ихэр төрдөг тавилан олон мянган жилийн турш хүн төрөлхтнийг гайхшруулсаар ирсэн. Ихэр хүүхэд яагаад төрдөг талаар мэддэг хүн цөөн. Тиймээс бид танд ихрүүдийн талаар зарим нэг сонирхолтой баримтуудаас хүргэж байна. Ихэр хүүхэд олноор мэндлэх нь тухайн газар орноос ихээхэн хамаардаг гэнэ. Хоорондоо усны дусал шиг адилхан ихрүүдийг нэг генийн ихрүүд гэдэг бол адилгүй ирүүдийг ах дүүс гэж нэрлэдэг. Түүнээс гадна Сиамын ихрүүд гэгддэг эд эрхтэнээрээ нийлсэн ихрүүдээс гадна долоон өөр хэлбэр байдаг байна.

Цааш үзэх
Image 11
06

Г.СҮРЭН | Ихрүүдийн ээж хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрдэг

Эмэгтэй хүн нэг хүүхэд төрүүлэхэд л хэчнээн их өвдөж байж хоёр яс салдаг билээ дээ. Тийм байхад хоёр ихэр хүүхэд цагийн зайтай төрүүлнэ гэдэг бол, яг эхэнд авсан өвдөлтөө дахиад авна гэсэн үг шдээ. Маш их тамирдана, өвдөнө. Хоёр охин дээрээ их дотуур урагдал, язралтай төрж байсан. Хэдий тийм ч гэлээ цээжин дээр минь хүүхдүүдийг минь тавиад, хоёр талдаа амлуулахад би энэ хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрсэн. Та нар төсөөлөөд үз дээ, хоёр талын хөхнөөс чинь яг адилхан хоёр нүд чамруу ширтээд, бяцхан гараараа энгэрийг чинь зуураад би тэр мэдрэмж, дүр зургийг одоо ч сэтгэлдээ хадгалж, яг тэр хэвээр нь зураглаж боддог. Хоёр хүүхэд зэрэг өсгөнө гэдэг бол асар их ядардаг.

Цааш үзэх
Image 11
04

2MOOD | Сайн уу БИД БОЛ УРАН НУГАРААЧ ИХРҮҮД

Ихэр болж төрөх, тэр дундаа усны дусал шиг ижилхэн, нэг эсийн ихрүүд болж мэндэлнэ гэдэг хорвоод юутай ч харьцуулшгүй их аз завшаан, баяр хөөр билээ. Зөрж өнгөрсөн хүмүүсийн гайхах төрх, өхөөрдөж өнгөрөх харц, сайхан дулаан үгс, зүгээр л ихэр байгаагаараа хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг ямархан их аз билээ дээ. Бид хоёр яг сайн харвал зарим зүйлс нь өөр шдээ гээд ярьж байгаа нь хүртэл адилхан хөөрхөн байсан шүү. Ихрүүдийн хайр бол нэг насны үнэнч хайр юм гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

Цааш үзэх