image

ГАНЦААРДЛЫН ТУХАЙ | ГАНЦААРДАЖ СУР

ГАНЦААРДАЛ: Бид бүгдээрээ энэ мэдрэмжийг мэднэ.

Заримдаа үгээр илэрхийлэхийн аргагүй ганцаардал хэмээх мэдрэмж биднийг дотроос нь минь бага багаар хөнөөж, үхлийн ирмэгт хүргэдэг. Энэ нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг ажээ. Хүндрэхээрээ тухайн хүнийг гадаад ертөнцтэй харилцах чадваргүй болгож, хэл ярианы бэрхшээлд хүртэл хүргэдэг гэнэ. Ингээд ганцаардал бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг олж мэдэцгээе

Судалгаагаар ганцаардах нь зүрхний титэм судасны өвчлөлийн эрсдлийг 29%-иар, хорт хавдраар нас барах эрсдлийг 25%-иар тус тус нэмэгдүүлж, 32% нь цус харвах эрсдэлтэй байдаг гэжээ.

Ганцаардмал хүмүүс олон зүйлд анхаарлаа төвлөрүүлэх, ажиллуулах чадвар энгийн хүнээс хавьгүй сул байдаг. Тиймээс ч тэдний ажлын бүтээмж нь бага гэсэн үг. Харин энгийн хүмүүсийн хувьд олон зүйлд анхаарлаа төвлөрүүлж, олон ажлыг зэрэг зэрэг хийж, хурдан шалмаг ажилладаг ажээ.

ГАНЦААРДЛААС АНГИЖРАХ АРГУУД БА ГАНЦААРДАЖ СУРАХ ТАЛААР

Хайртай, дотны хүмүүстэйгээ харьцаатай бай

Та бусдаас тусгаарлагдсан мэт санагдаад байвал энэ нь үнэн ч байж мэдэх юм. Иймээс найзууд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, бүх зүйлсийн талаар ярилцаарай.

Бусад хүмүүстэй харилцаж ярилцах нь бидний сэтгэл санааны эрүүл мэндэд тустай байдаг нь судалгаагаар нотлогдсон ажээ. Хэн нэгэнтэй хамт хоолонд орох эсвэл утсаар ярих нь таны сэтгэл санааг хэчнээн их өргөнө гээч.

Ганцаараа байхаас эмээх хэрэггүй /СУР/

Ганцаараа байхаасаа эмээх хэрэггүй. Өөрөө өөртэйгөө цагийг сайхан, тухтай өнгөрүүлж сурах нь чухал. Ялангуяа та бие махбодийн хувьд бус сэтгэл санааны хувьд бусдаас тусгаарлагдах хандлагатай байдаг бол энэ арга танд туслах болно.

Өөрийгөө олохын тулд бусдын тусламжийг авах хэрэгтэй гэж ихэнх хүмүүс боддог. Үнэндээ тийм биш юм. Хүн бүр тус тусдаа бүрэлдэж, өсөж, бий болсон хувь хүмүүс. Иймээс бусдад хэт их найдах нь буруу бөгөөд олон асуудал үүсгэж орхидог. Зарим үед та өөрөө өөртөө үнэ цэнэтэй гэдгээ сануулах хэрэгтэй ба зөвхөн та өөрөө л өөрийгөө аз жаргалтай болгож чадна гэдгээ мартаж болохгүй.

Сайхан муухай ямар ч мэдрэмжийг хэрхэн хэзээ бий болохыг тааварлахын аргагүй юм. Мэдээж ганцаардал бол сайн зүйл огт биш. Тиймээс ганцаардлыг хэрхэн даван туулахыг мэддэг байснаар зөв ганцаардаж сурч буюу өөрийгөө аварч чаддаг болох юм.

Өөрчлөлтийг бага багаар хий

Өөрчлөлт бүр гэнэтийн, огцом байх албагүй. Өөрчлөлт дэвшлийг аажим аажмаар шат дараатай хийх нь чухал. Иймээс ганцаардах, сэтгэл гутрах мэдрэмжүүд нэг л өдөр алга болчихоно гэж бодох хэрэггүй. Том өөрчлөлт гэдэг бол олон удаагийн жижиг өөрчлөлтүүдийн нийлбэр юм. Иймд багаас эхэлж, зөвхөн урагш алхаарай.

Та бүх цагийг гэртээ өнгөрүүлээд дасчихсан бол хааяа хааяа гадагш гарч салхилж, цэвэр агаар амьсгалж болно. Хэрэв та буруу хооллодог бол хамгийн багадаа долоо хоногт 1 удаа зөв зохистой хооллоно хэмээн өөртөө амлалт өг. Иймэрхүү жижиг өөрчлөлтүүд аяндаа үржигдсэнээр таны сэтгэл санааны байдал дээшилж, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэх болно.

Өөрийн сонирхолоо ол

Сэтгэл гутрал гэх өвчний үед илрэх нэг шинж тэмдэг бол өмнө нь сонирхолтой санагдаж байсан бүхэн сонирхол татахаа болих байдаг. Танд ч бас ийм шинж тэмдэг ажиглагдаж байвал энэ хоосон орон зайг ямар нэгэн шинэ зүйлээр нөхөх хэрэгтэй. Шинэ хобби буюу сонирхолоо олох амаргүй ч амьдралын амтыг ахин мэдрэхэд туслах гол хэрэгсэл тул хичээгээрэй.

Ганцаардаж, гуниглаж суухын оронд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлснээр сэтгэл санааны байдлаа өөдрөг байлгаж чадна. Ур чадвараа улам сайжруулж эсвэл хуучны сонирхолоо сэргээж, шинэ зүйл туршиж болно. Мөн та найз нөхөд багатай бол энэ нь шинэ хүмүүстэй танилцах сайхан арга юм шүү. 

Найз нөхөдтэй бол /Хүрээллээ тэл/

Сэтгэл гутралыг даван туулах нэг арга бол шинэ хүмүүстэй танилцаж, нөхөрлөх байдаг. Өөрийгөө бусдаас тусгаарласнаар улам л их ганцаардаж, гутранги байдалтай байх болно. Ярилцаж суух найз нөхөд хомс байгаа бол шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй.

Нас биенд хүрсэн хойно шинэ найзтай болно гэдэг хэцүү. Айдас, ичих мэдрэмжээ дарахын тулд ямар нэгэн сургалт, дамжаанд явж болно. Ижил зорилго, сонирхолтой хүмүүс таныг илүү сайн ойлгох магадлал өндөр. Иймээс олны дунд орж, шинэ танилуудтай болоорой.

Ганцаардал, сэтгэл гутралыг даван туулах амаргүй ч, боломжгүй зүйл бол биш юм. Дээрх аргуудыг туршиж үзэхээс гадна шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг санаарай.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
02

ТАНД БАЙНГА ӨЛСӨХ МЭДРЭМЖ ТӨРДӨГ ҮҮ | ШАЛТГААН

Өлсөнө гэдэг нь таны бие махбодид хоол хүнс шаардлагатай байгааг илтгэдэг ба хангалттай хоол хүнс идсэний дараа энэ мэдрэмж алга болдог. Харин зарим хүмүүст хангалттай хоол идсэний дараа ч цадсан мэдрэмж төрөхгүй идсээр л байдаг. Ийм хүмүүс амьдралын хэв маяг болон хооллох дадлаа өөрчилснөөр өлсөх мэдрэмжээ бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч байнгын өлсөх мэдрэмж нь алга болохгүй, ямар нэгэн өвчин эмгэгийг шинж тэмдэг байдлаар илэрч байвал тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг. Өлсөх мэдрэмж байнга төрүүлдэг 17 шалтгааныг танилцуулж байна:

Цааш үзэх
Image 11
25

Р.Энхтүвшин: Хэт эмзэг, санаа зовомтгой, гутранги хүмүүст хөл хорио хүнд тусдаг

Ажлаа хийхгүйгээр удаан хугацаанд гэртээ байгаа энэ цаг үе хүн бүрт үнэт зүйл, суурь хүчин зүйлээс нь хамаараад өөрөөр нөлөөлнө. Ямар ажил хийдэг байсан бэ, ажилдаа хэр дуртай байв, хэр их ажилладаг байсан бэ, ажлын нөхцөл байдал нь таатай байсан уу, ажил нь эдийн засгийн хувьд хэр ач холбогдолтой байсан бэ гэдгээс хамаараад хүн бүр өөр өөр сэтгэл зүйн хариу урвал үзүүлдэг.

Цааш үзэх
Image 11
24

Үерхлийн явцад найз залуугаа залхаадаг ОХИДЫН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД

Охид уйлах нь хайр татам. Бас хайртайгаа илэрхийлж буй нэг хэлбэр. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй. Байнга усан нүдэлж, нулимсаараа айлгаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролдох нь бүтэшгүй санаа. Нэг аргадна, хоёр аргадна, гурав аргадна. Дараа нь аргадахгүй. Энэ дандаа л уйлж байдаг гээд үл ойшооно. Нэг үгээр бол нулимс чинь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл дээр нулимс унагааж, найз залуугаа эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Цааш үзэх
Image 11
23

YOU CAN | Өөртөө "ХӨРӨНГӨ ОРУУЛАХ" тухай

Одоо болоод ирээдүйд тань үр өгөөжөө өгөх хамгийн чухал зүйл бол өөрөө өөртөө өгөх хөрөнгө оруулалт юм. Илүү бүтээмжтэй, амжилттай, сэтгэл ханамжтай амьдрахын тулд хувийн болоод мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг чухалчлах хэрэгтэй. Өөрөө өөртөө оруулах хөрөнгө оруулалт нь таны одоогийн болоод ирээдүйн амьдралын чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх