image

Миний сэтгэл гутралаа давсан түүх | ТУСЛАМЖ ГУЙХААСАА БИТГИЙ ИЧ

Сайн уу намайг Б.Бэлэгбаяр гэдэг. Нисдэг таваг подкастийг эрхэлж хийдэг. Гүйх, барилдах, гитар тоглох, хоббитой. Хүмүүстэй шинээр танилцаж, ярих, жүжиглэх дуртай залуу байна.  Хүн хүний амьдрал өөр, асуудлууд ч өөр. Энэ бол миний сэтгэл гутралаа туулсан тухай түүх юм. 

Би бага насаа бидний хэлж ярьдгаар сансар хороололд өнгөрөөсөн. Манай тэр хавь чинь атаман, хулгианууд ихтэй. Манай эмээг орцонд нь дээрэмдээд, ээмгийг нь чихнээс нь мулт татаад, өшиглөж унагаачхаад хаяаад явчихсан байсан юм. Тийм л  аймар газар байсан. Гарахаар атаманууд дээрэлхэнэ, зодох гэнэ, мөнгө авна. Тиймээс би гэрээс гарах дургүй хүүхэд байсан. Гэртээ ганцаараа, аав ээж ажилтай, ганцаараа видео тоглоом тоглоод л байж байдаг хүүхэд байсан юм.

No description available.

Арван долоон насандаа би сэтгэлзүйн асуудал, сэтгэл гутрал гэдэг зүйлтэй нүүр тулж байлаа. Анхны хайраас болоод ер нь бол энэ асуудал эхэлсэн л дээ. Найз охиноосоо салаад, асуудалтайгаа эвлэрч чадахгүй, Яагаад надад энэ зүйл тохиолдож байгаа юм, яагаад амьдрал ийм муухай ханддаг юм, яагаад яагаад гэсээр байгаад нэг мэдэхэд маш их стресстэй, бүх зүйлийн болохгүй талыг нь харчихдаг болсон байсан. Ер нь бол сэтгэлзүйд нөлөөлөх олон хүчин зүйл байсан ч гол эхлэл нь эндээс эхэлсэн юм.  Би хайртай хүнээ алдчихлаа, надад дахиж ийм хайр тохиох уу, би одоо ингээд ганц бие юм уу гээд л гутарна, өөр дээрээ ачаа өгөөд, өөрийгөө өрөвдөөд л, эрхлээд л  яг энэ асуудлаа л тойрч эргэлдээд байхаар бүр л өөрийгөө өрөвдөөд байгаа юм. Америкийн цуврал контентууд их үздэг байсан. Намайг оюутан байхад хот их бараан саарал, муухай ч замтай байсан. Автобусдаад сургууль, гэр хооронд явж байхдаа хотыг хараад яагаад би ийм газар амьдардаг юм гэж бодно. Үздэг цувралынхаа гоё хотуудтай харьцуулаад, би ийм газар амьдармааргүй байна, заавал гадагшаа явна гэж боддог.Тэр ч бас сэтгэлзүйд маань сөргөөр нөлөөлдөг байсан. Хүмүүстэй шинээр харилцаж, танилцахдаа их муу хүүхэд байсан юм. Гэр сургууль гэсэн л маршруттай, гэртээ байнга компьютер тоглоно, нөгөө л нэг хуучин хэдхэн найзуудтайгаа уулзана, бараг л гарч орохгүй. Шинэ хүрээлэл үүсгэхгүй, сурч мэдэх хүсэлгүй болчихсон байсан. Ер нь бол уруудах замаа өөрөө засаад байгаа юм л даа. Ерөөсөө хичээхгүй, өөрийгөө дайчлахгүй.

Би Канад явбал л аз жаргалтай болно, бүх юм сайхан болно, би аз жаргалтай болно. Гоё ажилд орж, эхнэр хүүхэдтэй болно, тэнд сайхан амьдарна гээд өөртөө бат итгүүлчихсэн. Өөрийгөө дайчлахын оронд асуудлаасаа зугтдаг. Гэхдээ өөрийгөө өөрчлөөгүй үед хаана ч байсан асуудал хэвээр л байна гэдгийг ойлгоогүй байсан. Энэ бүхний эцэст би Канадруу явлаа. Миний очсон хот бол 50 мянган хүн амтай, маш жижиг хөдөөний хот байсан юм. Нийтийн тээвэр нь сайн хөгжөөгүй, тэнд амьдардаг хүмүүс нь бүгд машинтай, би болохоор унаа байхгүй. Автобус нь нэг хэсэг ирэхгүй, өөрөө машингүй хүн чинь байнга алхана, маш их ядарна. Найз нөхөд байхгүй, ганцаардана. Тэнд байдаг азиуд нь бүгд хоорондоо холбоотой. Монгол гэхээр мэдэхгүй, гайхна. Гадагшаа л явбал бүх зүйл сайхан болно гэж боддог байсан бол харин ч эсрэгээрээ маш их ганцаардаж, сэтгэлзүйн асуудал маань бүр хүндэрсэн. Бараг эцэстээ тулсан гэж хэлж болно. Тэр үед амиа хорлох оролдлого ч хийж байсан. Тиймээс нэг жил болоод Монголдоо буцаж ирсэн.

Би сэтгэлзүйн асуудлаа туулсан минь хандлага, амьдралыг харах өнцгөө л өөрчилсөнд байгаа юм. Амьдрал ямар ч байж болно гэдэгтэй эвлэрч би хэтэрхий их гомдоллоод байгаагаа ойлгосон.

Асуудлаа л боддог. Яг хийдэг зүйлсээ  л давтаж хийдэг. Зөвхөн би л азгүй хүн юм шиг яагаад би, яагаад яагаад гэдэг бодлоо хаясан. Би миний үнэ цэнэ яг юу билээ гэдэг талаар бодож эхэлсэн. Тэр үед гомдоллохоо болиод амьдралыг арай өөрөөр харж эхэлсэн л дээ. Нэг өглөө орондоо хэвтэж байгаад өрөөгөө тойруулаад хартал, тоосонд дарагдсан, энд тэнд хувцас хөглөрөөд, хоносон хоолны үлдэгдэлтэй аяга таваг орон доор, тэрийг тэнд хэд хоносныг ч мэдэхгүй байх жишээтэй. Их авахыг хүсдэг хэрнэ, өөрөө өгөх тал дээр мэддэггүй хүн байсан. Тиймээс би өгч эхэлсэн.

Хүнд найз нөхөд хүрээлэл гэдэг их чухал. Миний найзууд дандаа мундаг залуус байдаг. Найзуудаа хараад өөрийгөө голж эхэлсэн. Асуудлаас зугтдаг хүрээлээс хол байгаарай гэж залуусдаа хэлмээр байна. Би найзуудаа зөв сонгосон болохоор ухаарч чадсан гэж боддог. Өөрийгөө ямар олон жил алдчихваа, ямар их юмнаас хоцорсон юм бэ гээд гэнэт л ухаарсан. Гэхдээ ингэж алдсан гэсэн бодлууд минь намайг хурдлуулж, хүч өгч байсан. Одоо надад алдах эрх байхгүй, бүгдийг хурдан хийе. Видео тоглоомоо ч болъё гээд найздаа компьютераа бэлэглэсэн. Видео тоглоом сэтгэлзүйд маш сөргөөр нөлөөлдөг. Бодит байдлаас зугтахад тусалдаг хэдий ч, хэтэрхий удаан тийм байснаас болоод бодит байдлыг хүлээж авч чадахаа больдог. Би хорин жил тоглосон. Тоглоомон дээр нэг үеэ хадгалаад, үхвэл өөр шинэ үе тоглодог. Шинээр эхэлж болдог. Бодит амьдрал дээр хэзээ ч тийм байдаггүй шдээ. Тиймээс сэтгэлээр унадаг байлаа.

No description available.

Алкохоль бол сэтгэлзүйн асуудлыг хааяа намжаадаг ч, ер нь бүр хүндрүүлдэг. Сэтгэлзүйн асуудлаа давах эхлэл бол ерөөсөө маш багаас л эхэлнэ. Уусан ч ажлаа зохичуулчхаад, найзуудтайгаа хөгжилтэй суу. Ажлаа зохицуулаагүй байж, шоудаад байхаар маргааш нь сэрээд асуудлуудаа бодоод гутрана, шартана. Энэ бүхэн бас л аймар нөлөөлдөг. Хэчнээн хиймээргүй байсан ч өрөөгөө цэвэрлээд, нэг гоё кофе ууж сэргэх ч юм уу оролдлого хийх хэрэгтэй. Өнгөрснөө бодоод л сулбайгаад байх хэрэггүй байдаг юм билээ. Сэтгэлзүйн асуудалтай хүмүүс ер нь дийлэнх нь их өнгөрсөндөө амьдардаг хүмүүс байдаг санагдсан. Би өмнө нь гүйх маш дургүй байсан. Өөрийгөө хүчилж гүйж эхэлсэн. Би ингээд л өрөвдөлтэй бүх зүйлийг дуусгахгүй гэдэг бодлоор хүсэхгүй байсан ч бүхнийг хийдэг болсон. Кино бага үз, стрессний нэг үгээр бол эмо дуу бага сонс, хэцүү дурсамжуудыг чинь сэргээдэг дуунууд сонсож өнгөрснөө дурсахгүй байх хэрэгтэй.

Би амьдралд ямар үнэ цэнэ өгөхөө ч мэдэхгүй. Өөрийгөө лаг л гэж боддог, гэтэл бодит байдал дээр надад нийгэмд өгөх сайн сайхан зүйл байгаагүй. Өөрийгөө гурав дахь өнцгөөс харж дүгнэж эхлэх үеэс сэтгэлзүйн асуудлаа чи давж чадна. Би Сингапурт байхдаа сар сэтгэлзүйч дээр явж байсан. Канадад зургаан сар, Монголд байхдаа гурван удаа зөвлөгөө авч байсан. Гэхдээ надад айхтар нөлөөлж байгаагүй. Би сэтгэлзүйчийн өгсөн эмийг ч ууж үзэж байсан. Сэтгэлзүйч чамд туслах ч, чи өөрөө хичээхгүй бол хэцүү л дээ. Хамгийн гол асуудал надад л байгаа юм. Чи өөрөө өөрийгөө л аварна. Чи өөрийгөө дайчлаагүй үед чамд хэн ч тусалж чадахгүй. Одоо би буцаад хуучин үерүүгээ орох гээд байх үедээ өөрийгөө хүчилдэг. Хүчээр хөлсөө гартал гүйдэг. Өвөл байсан ч хамаагүй, зузаан куртиктэй гүйнэ.

Би залуусд хэлмээр байдаг зүйл бол хэтэрхий романтик кино, тархи угаасан зүйлээс хол байгаарай. Бодит байдлыг бодитоор нь хүлээж ав. Амьдрал ямар ч хэцүү зовлонтой байсан ч түр зуурынх. Айдсаа давж сур, мэдээлэлтэй бай, газтай ундаа бага хэрэглэ. Залуус гоё хувцаслаад, арчаатай байх юм бол хот ч гоё харагдана. . Юун түрүүнд ийм асуудал чамд тулгарсан бол сэтгэлзүйч рүү хандах нь хамгийн чухал. Хандахаасаа битгий эмзэглэ, битгий ич. Энэ бол амьдралын чинь хариуцлага юм шүү.

Би гүйхдээ бас хотоор алхахдаа энэ цомогийг сонсож амьдралынхаа хэмнэл, дуу болгосон. Их гоё. Сонирхоод үзээрэй ❤

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3DoWzzNvcxY4w%26t%3D98s%26fbclid%3DIwAR1s5aqHEPlpi7Ne9KhYsMnl_RDTkVBNnIt-QF2PzY_Lf49d8-1-Nd63VF0&h=AT23rexB8yjvIvtESq_WVF0LJfM__HRarr07kUZCRJNvU83mwWqjQwe6sjHBDdymCteNnKFulX4WJWc8XJauHmjTS2kKWFkXQUwanX3JLWDasKdNsZJ8HG7ATjtXlEmG9G9ADA

 

 

Түүний "НИСДЭГ ТАВАГ" подкастийг дэмжээрэй.

Подкаст: at.nisdegtavag/

Б. Бэлэгбаяр инстаграм : @bbeleg

No description available.

5 Сэтгэгдэл:

  1. Дэмжиж байгаа сайт, залуу үеийн төлөөлөл залуучуудад тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл олгож байгаа гоё хамт олон гэж бодож байна. Бүхнийг сэтгэл хөдлөлөөр хийх биш хянах юмаа хянаад албаны байгаасай ядаж л spellcheck-р үг үсгийн алдаагаа хянах ч юм уу? Олон залуучуудад урам өгч байгаа шүү нийтлэл болон баг хамт олны ажлын хичээл зүтгэлд нь амжилт хүсье

  2. Гэртээ гэж бичээч дээ новш гэж... гэртэй гэртэй баба. Заа бусад нь гоё бнаа. Сэтгэлзүй доошоо унах юм бол ёроолгүй хар ангал шүү дээ бурхан минь.

  3. ooroo ooriigoo anzarch uurchlugduh zamaa olson chamd amjilt husey. Yahwe haayaa emoroh ue bdag l yum. bnga l emorch bolku gej boddog doo bi

  4. МОНГОЛЫН ШИЛДЭГ ХҮН! КК

  5. Гоё нийтлэл болжээ.

Сэтгэгдэл илгээх

Image 12
02

ТАНД БАЙНГА ӨЛСӨХ МЭДРЭМЖ ТӨРДӨГ ҮҮ | ШАЛТГААН

Өлсөнө гэдэг нь таны бие махбодид хоол хүнс шаардлагатай байгааг илтгэдэг ба хангалттай хоол хүнс идсэний дараа энэ мэдрэмж алга болдог. Харин зарим хүмүүст хангалттай хоол идсэний дараа ч цадсан мэдрэмж төрөхгүй идсээр л байдаг. Ийм хүмүүс амьдралын хэв маяг болон хооллох дадлаа өөрчилснөөр өлсөх мэдрэмжээ бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч байнгын өлсөх мэдрэмж нь алга болохгүй, ямар нэгэн өвчин эмгэгийг шинж тэмдэг байдлаар илэрч байвал тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг. Өлсөх мэдрэмж байнга төрүүлдэг 17 шалтгааныг танилцуулж байна:

Цааш үзэх
Image 11
25

Р.Энхтүвшин: Хэт эмзэг, санаа зовомтгой, гутранги хүмүүст хөл хорио хүнд тусдаг

Ажлаа хийхгүйгээр удаан хугацаанд гэртээ байгаа энэ цаг үе хүн бүрт үнэт зүйл, суурь хүчин зүйлээс нь хамаараад өөрөөр нөлөөлнө. Ямар ажил хийдэг байсан бэ, ажилдаа хэр дуртай байв, хэр их ажилладаг байсан бэ, ажлын нөхцөл байдал нь таатай байсан уу, ажил нь эдийн засгийн хувьд хэр ач холбогдолтой байсан бэ гэдгээс хамаараад хүн бүр өөр өөр сэтгэл зүйн хариу урвал үзүүлдэг.

Цааш үзэх
Image 11
24

Үерхлийн явцад найз залуугаа залхаадаг ОХИДЫН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД

Охид уйлах нь хайр татам. Бас хайртайгаа илэрхийлж буй нэг хэлбэр. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй. Байнга усан нүдэлж, нулимсаараа айлгаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролдох нь бүтэшгүй санаа. Нэг аргадна, хоёр аргадна, гурав аргадна. Дараа нь аргадахгүй. Энэ дандаа л уйлж байдаг гээд үл ойшооно. Нэг үгээр бол нулимс чинь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл дээр нулимс унагааж, найз залуугаа эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Цааш үзэх
Image 11
23

YOU CAN | Өөртөө "ХӨРӨНГӨ ОРУУЛАХ" тухай

Одоо болоод ирээдүйд тань үр өгөөжөө өгөх хамгийн чухал зүйл бол өөрөө өөртөө өгөх хөрөнгө оруулалт юм. Илүү бүтээмжтэй, амжилттай, сэтгэл ханамжтай амьдрахын тулд хувийн болоод мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг чухалчлах хэрэгтэй. Өөрөө өөртөө оруулах хөрөнгө оруулалт нь таны одоогийн болоод ирээдүйн амьдралын чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх