image

#SEX EDUCATION | Эрэгтэй хүүхдийн шодой 16-17 настайд өөрөө 100 хувь шамлагддаг

ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙН  ШОДОЙ 16–17 НАСТАЙД ӨӨРӨӨ 100-Н ХУВЬ ШАМЛАГДДАГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

- Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95-96 хувьд бэлэг эрхтэн буюу шодой шамлагддаггүй, ердөө 4-5 хувь нь л шамлагддаг байна. 

- Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн төрснөөс хойш жил жилээр маш бага хэмжээгээр наалдац нь өөрөө салж байдаг.

- 1-3 нас хүрэхэд 30 хувьд, таван насанд 60 хувьд шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс өөрөө шамлагддаг.

- Тээрхийн арьс бэлэг эрхтэний толгойтой наалдсан байх нь хэвийн бөгөөд энэхүү төрөлхийн, онгон наалдац нь 9-10 нас хүртэл байдаг.

- Наалдцыг хүчээр салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг, хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.

-️ Шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс, толгой хоёрын завсар цагаан юм буюу смегма/smegma хуримтлагдах нь хэвийн. Энэ цагаан юм нь товойж харагддах бөгөөд наалдцыг салгаж байдаг.

Бэлгийн хоёр дох бойжилт буюу 12-16 насанд шодой аажмаар өөрөө 100 хувь шамлагддаг.

- Тиймээс эцэг эхчүүд ХҮҮГИЙНХЭЭ БЭЛЭГ ЭРХТЭН-ийг өөрөө болон бусад хүнээр ч битгий оролдуулж байгаарай.

ХЭРВЭЭ хүүхэд тань шээхдээ хүчтэй дүлж шээдэг бол эмчид хандаарай.

Хүүхдийн шодой шээхэд шаар мэт болох, бага зэрэг дүлж шээх нь ХЭВИЙН

Харин хүүхдийнхээ шодойг зөв угааж шодойн ариун цэврийг багаас нь сахиулж сургах хэрэгтэй!

Хүүхэд нь шодойгоороо оролдох нь хэвийн зүйл шүү!

Эх сурвалж: "Хүүхэд ба Гэр бүл" ном

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

SEX EDUCATION | Үтрээнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд болон ХОЛБООТОЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ

Онгон хальс нь төрөлхөөсөө нүхтэй бөгөөд нүхний хэлбэр болоод сунамтгай байдал нь охид бүрд янз бүр байдаг. Ихэнх охидын онгон хальсны нүх дугуй, зууван хэлбэртэй, нимгэн, сунамтгай чанар сайтай байдгаас анхны бэлгийн хавьтлын үед цус гарах, өвдөх зэрэг зовиур үүсэхгүй байж болно. Харин цөөн тохиолдолд онгон хальс нь хагас саран, халаас , шүүрэн шанага шиг олон жижиг нүхтэй, таславч зэрэг өвөрмөц хэлбэртэй байх нь бий.

Цааш үзэх