image

ЗӨВЛӨГӨӨ | Анхны болзоог үнэтэй газар хийгээд хэрэггүй

Анхны болзоо гэдэг нь бие биенээ сайн мэддэггүй хүмүүс анх удаа уулзаж, эрэгтэй эмэгтэй хүнийхээ үүднээс хоорондоо танилцаж, танин мэдэхийг хэлж байгаа юм шүү. Түүнээс биш аль хэдийн дотно болчихсон хүмүүсийн албан ёсны анхны болзооны талаар энд яригдахгүй. Тэгэхээр бие биенээ анхлан мэдэж байгаа үед үнэтэй газар уулзах нь яагаад дэмий вэ гэдэг талаар танд дуулгая.

1. Тэнд байгаа хүн жинхэнэ чи биш байх магадлал өндөр
Хэрвээ чи өдөр бүр үнэтэй ресторанд оройн хоол идэж, тансаг дэлгүүрүүдээр байнга хэсдэг нэгэн биш бол шүү дээ. Чи тэр болзоонд зориулж хамгийн дажгүй гэж бодсон даашинз эсвэл тийм нэг хувцаслалтаа сонгож, хэчнээн минутаар толины өмнө сууж нүүрээ будаад очно. Мэдээж анхны сэтгэгдэл учир сайхан байлгахыг хичээж эелдэг зан гаргана, үг үйлдлээ цэгнэнэ. Энэ нь өөрийн мэдэлгүй чамайг жинхэнэ өөрөөс чинь бүр хол авааччих магадлал өндөр.

Rob Hefferan. amazing detail and realism with such short simple strokes!

2. Анхны уулзалтаар үүсгэсэн тэр дүр төрхөө байнга хадгалах хэрэгтэй болно
Хоёр дахь, гурав дахь ... 10 дахь уулзалтын үеэр ч чи өнөөх анх дүр төрхөө хадгалах хэрэгтэй болно. Энгийн өдрүүдэд кет, жинс өмсөж, нүүрээ бараг будалгүй хөнгөхөн алхах дуртай бол энэ нь чамд бүр ч хэцүү санагдана. Магадгүй болзоо бүр дээр нөгөө хүнээ таньж мэдэхээс илүү юу өмсөх, хэрхэн харагдах талаараа л боддог болчхож мэдэх юм.

3. Огт өөр дүр төрхийг түүний сэтгэлд бий болгосноор өөртөө итгэлгүй болох магадлал өндөр
Та хоёрын болзоо амжилттай өрнөж, тэр чамд соронз мэт татагдаж байна. Гэхдээ түүний үг дунд “Чи биеэ үнэхээр сайхан авч явдаг, үзэсгэлэнтэй, хөөрхөн бүсгүй” гэх мэт үгс байх л юм бол чи түүний дэргэд жинхэнэ өөрөөрөө байх бараг л боломжгүй болж байна гэдгээ ойлгоно. Ялангуяа тэр ч чамд таалагдаж байгаа бол чи түүнийг алдахгүйн тулд “жүжиг” –ээ өдөр бүр давтах хэрэгтэй болох нь гарцаагүй. Эцэст нь жинхэнэ өөрөөсөө ичиж эхэлнэ.

4. Энэ залуугаас хойш ч эрчүүдэд чи таалагдахыг хүсдэг болчихно
Муухайгаар төсөөлөөд үзье л дээ. Тэр чиний үнэн дүр төрхийг харснаар ахин чамд татагдахаа больчихлоо гэж бодъё. Энэ үед чи хэнийг, юуг буруутгах вэ? Мэдээж өөрийн байгаа байдлыг л түрүүлж буруутгана. Эсвэл яагаад заавал ийм үед таарчихдаг байна аа гэж бурхан, амьдралыг зүхнэ. Цаад утгаараа “Би энэ байгаагаараа хэзээ ч эрчүүдэд таалагдахгүй юм байна” гэсэн бодол төрж, түүндээ итгэнэ. Гэтэл яг үнэндээ энэ хэний ч буруу биш. Зүгээр л тэр залуу чамд биш чиний хиймлээр бий болгосон гадаад төрхөд татагдаж байсан байна. Эсвэл чамайг огт өөр нэгэн байсныг мэдээд уурласан ч байж болох юм.

5. Дээрх дөрвөн сул тал түүнд ч мөн адил үйлчилж магадгүй
Ер нь эрчүүд чинь бидэнтэй л ижилхэн хүн. Өөртөө итгэнэ, өөртөө гутарна, намайг тоохгүй болов уу гэж айна, сайхан залуу байхыг хүснэ, болзсон бүсгүйдээ таалагдахыг хүснэ. Тиймээс дээрх дөрвөн сул талууд түүнд ч тохиолдож болно. Чамайг гайхалтай бүсгүй байна гээд харчихвал бүр ч өөртөө итгэх итгэл нь уначхаж мэднэ.

Тиймээс анхны болзоогоо хэт үнэтэй газарт хийх хэрэггүй. Хаана хийвэл зүгээр вэ гэж үү? Миний туршлагаас бол гудамжинд хийх нь зүгээр. Зүгээр л хамт суугаад юм ярьж болох цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, парк гээд л... Тэгээд уулзахдаа чи өдөр тутамдаа ямар байдаг яг тэр хэв маягаараа л оч. Тэр хэв маягаараа л ярь. Анхнаасаа өөрийнхөөрөө байчихвал харилцаа чинь илүү энгийн бас ойлголцоход хялбар байх болно. Бие биенээ таних цаг хугацааг ч дөтөлчихнө.

Харин бүр дараа нь албан ёсны болзоот үдшээр ганган, үзэсгэлэнтэй болж очин, гайхалтай бүсгүй дэргэд нь байгааг ойлгуулангаа түүнийг өөртөө нэг мөсөн дурлуулаад ав.

Preferencje, gify i zdjęcia związane z tobą i Bts. #losowo # Losowo # amreading # books # wattpad

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Цааш үзэх
Image 10
27

Букингемийн ордны 1000 цагийг ухраахад 40 цаг зарцуулна

Энэ бямба гарагт Их Британи даяар “зуны цагийн хуваарь” дуусч өвлийн цагт шилжинэ. Тиймээс айл бүр, хүн бүр ухаалаг утас, бугуйн цаг, гэрийнхээ цаг, магадгүй зарим нь богино долгионы зуухныхаа цагийг ч бас нэг цагаар ухраах болно.

Цааш үзэх
Image 10
26

Дурлуулснаа мэдэхгүй яваа юм биш биз 🙆‍♂️ Дурласан хүний ихэнх үйлдэл болхи байдаг

Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

Цааш үзэх