image

ЗАЛУУСЫН ХАМГИЙН САЙН ТАНЬДАГ "НИЙСЛЭЛИЙН ТАВАН ТӨЛӨӨЛӨГЧ"

Хоёрхон хоногийн өмнө НИТХ-ын сонгууль болж, шинэхэн 45 төлөөлөгч сонгогдлоо. Энэ удаагийн сонгуульд залуусын ирц илт сайн байгаагүй ч харъяаллын дагуу, оршин суугаа хаяг дээрээ байрладаг залуус дээлээ өмсөн сонгуульдаа идэвхтэй оролцсон гэдгээ цахим орчинд харуулаад буй. Мэдээж залуусын хувьд улс төрийн салбар тийм ч ойр биш. Цөөн хувь нь л сонирхож, ажил мэргэжлийн шаардлагаас хамааран судалдаг болохоос онцгойлон чих тавьдаггүй, голчлон сонирхдоггүй нь үнэн.

Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд залуусын хараанд хамгийн ихээр өртөж, тэдэнд зориулсан зорилтот контент хийж “Z”-үүдэд танигдсан “ЗАЛУУЛАГ” таван нэр дэвшигчийг танилцуулж байна.

Наранцэцэгийн АЛТАНШАГАЙ

Тэрээр залуусын дунд трэнд болоод буй “YZ TV” сошиал сувгийн контентод зочноор уригдаж, өөрийн үзэл бодол, хийж буй ажлынхаа тухай тун ойлгомжтой бөгөөд тайлбарласан улстөрч. Нэр дэвшигч нар залууст чиглэсэн зүйлд тэр болгон цаг гаргадаггүй. Чухал гэж боддоггүй учраас ихэнх урилгад хариу өгөлгүй буцаадаг. Тэгвэл Н.Алтаншагай нийгмийн уур амьсгалыг мэдэрч, залуусын хандалтыг өөр дээрээ тусгаж, өөрийгөө таниулж чадсан ЗАЛУУЛАГ төлөөлөгч юм. Мөн тэрээр шинэ үеийн залуустай бүхий л чиглэлээр хамтран ажиллана, ажилласаан ч байгаа гэдгээ уулзалт бүртээ илэрхийлдэг. 

Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР

Ихэнх 35-аас дээш насныхан инстаграм хэрэглэдэггүй. Бүр хаяг ч нээгээгүй байдаг. Тэгвэл П.Наранбаяр багш яг л сүүлийн үеийн залуус шиг инстаграмыг идэвхтэй хэрэглэдэг. Хийж байгаа зүйлээ сторидож,өдөр бүр пост оруулдаг цөөнгүй дагагчтай. Мөн монголын хамгийн анхны GenerationZ үеийн залууст зориулсан HumanZ.mn сайтын 2MOOD буланд зочноор оролцон, залууст улс төрийг энгийн үгээр тайлбарласан. Шинэ үеийн залуустай ямар ч төвөггүй ойлголцдог ЗАЛУУЛАГ төлөөлөгч юм.

Даваахүүгийн ПҮРЭВДАВАА

Түүний “Д.Пүрэвдаваа пүрэв гарагт даваа давна” нэртэй мэдээлэл нь цахим орчинд залуусын эгдүүцлийг хүргээд авсан удаатай. Сүүлийн үеийн залуус аливаа зүйлийг хошин, шог маягаар хүлээн авч “Meme хийж, сошиалаар сэвдэг. Тэгвэл хийх ажлын мэдээндээ өгсөн гарчиг нь Д.Пүрэвдавааг санаандгүй байдлаар залуусын танил болгожээ. Мөн тэрээр хувийн пэйж хуудастаа хамгийн их сэлфи зураг оруулдаг ЗАЛУУЛАГ төлөөлөгч юм.

Мягмаржавын ХАЛИУНБАТ

FUCK UP NIGHT” арга хэмжээн дээр өөрийн бүтэлгүйтэл болон залуу насныхаа алдаа дутагдлыг нуулгүй хуваалцсан гэдгээр залуус түүнийг таньдаг. Мөн залуусын дүгнэснээр, шинээр сонгогдсон 45 төлөөлөгчийн хамгийн царайлаг гэсэн номинацид нэр нь зүй ёсоор багтаж байгаа нэгэн. Сошиал орчинд өдөр бүр л янз бүрийн мааз пост урсдаг. Тэдний дундаас өрсөлдөгч минь юу хийж байгаа бол гэх био нэлээд газар авсан. Тэгвэл энэхүү өнцгийг мэдрэмжтэй ашиглаж, сонгуулийн үеэр “Өрсөлдөгчөөсөө түрүүлж сэрэх үед” тайлбартай сэлфиг үүрээр оруулаад амжсан  ЗАЛУУЛАГ төлөөлөгч юм.

Майнбаярын ТУЛГАТ

“Өөрийгөө хөгжүүлье” номын зохиогч, мөн монголын уул уурхайн хамгийн том гүйцэтгэгч компанийн залуухан удирдлага гэдгээр нь залуу үе түүнийг сайн мэднэ. УИХ-ын сонгуульд өвдөг шороодож, шударга бус зүйлүүдийг өөрийн хаягаар, шууд лайв хийж баримт, нотолгоотой дэлгэдэг. Залууст үлгэр дуурайлал болж, урам зориг бэлэглэж яваа шинэхэн төлөөлөгч бол М.Тулгат билээ. 

Бэлтгэсэн - М.Баасандэлгэр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Цааш үзэх
Image 10
27

Букингемийн ордны 1000 цагийг ухраахад 40 цаг зарцуулна

Энэ бямба гарагт Их Британи даяар “зуны цагийн хуваарь” дуусч өвлийн цагт шилжинэ. Тиймээс айл бүр, хүн бүр ухаалаг утас, бугуйн цаг, гэрийнхээ цаг, магадгүй зарим нь богино долгионы зуухныхаа цагийг ч бас нэг цагаар ухраах болно.

Цааш үзэх
Image 10
26

Дурлуулснаа мэдэхгүй яваа юм биш биз 🙆‍♂️ Дурласан хүний ихэнх үйлдэл болхи байдаг

Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

Цааш үзэх