image

Хүн усгүйгээр хэр удаан амьдарч чадах вэ | ӨДӨРТ НАЙМАН АЯГА УС УУХ ЗӨВ ҮҮ

Хүний бие ямар ч хоолгүйгээр гурван долоо хоногоос илүү хугацаанд хоолгүй байж чаддаг. Махатма Ганди  хоног өлсгөлөн зарласан ч амьд үлдсэн. Харин усгүйгээр амьдарч чадах уу гэвэл тэс өөр түүх өрнөнө.

Насанд хүрэгчдийн биеийн 60-аас доошгүй хувь уснаас нь бүрддэг. Учир нь бие махбодийн бүх амьд эсүүд өөрсдийн үүргээ биелүүлэхэд их хэмжээний ус шаардлагатай байдаг аж. Ус нь бидний үе мөчний “тосолгоо”-ны үүргийг гүйцэтгэж, хөлс амьсгалаар биеийн температурыг зохицуулж, “хог хаягдал”-ыг зайлуулахад тусладаг.

Хоол хүнснээс ялгаатай нь хүний бие усгүй амьдарч чадах хамгийн урт хугацаа нь долоо хоног. Энэ тооцоо цаг уурын эрс тэс нөхцлөөс шалтгаалан илүү удаан, эсвэл арай богино байж магадгүй. Халуун цаг агаартай орчинд амьдардаг бол усгүйгээр амьдарч чадах хугацаа бүр богино болно гэсэн үг.

Шингэн алдалтын аюул

Ус, хоол ундгүй байсан хүмүүс ихдээ долоо хоног л амьдарсан байдаг аж. Харамсалтай хүнс, усны хомсдлоос болж амиа алдсан хүмүүсийн 3-4 өдөр л амьд байсан тухай Вашингтоны Их сургуулийн Биологийн профессор Рэндалл К.Паркер NBC News-ийн сурвалжлагчид онцлон дурджээ.

Цаг агаар дундаж хэмтэй байх үед та ус уулгүйгээр 100 цаг санаа зоволгүй амьдарч болно. Хэрэв сэрүүн, эсвэл нарны шууд тусгал бага үед түүнээс илүү удаан амьдарч ч магадгүй гэж Дьюкийн Их сургуулийн доктор Клод Пиантадоси тайлбарласан байна.

Бидний бие байнга “шингэн алдаж”  байдаг учир өдөрт нэг аяга ус уух нь бие махбодийн алдсан шингэнийг нөхөж чаддаггүй. Хөлрөх, бие засах, амьсгал гаргах үедээ хүртэл тодорхой хэмжээний шингэн алдаж байдаг. Хэрэв алдсан шингэнийхээ хэмжээг нөхөх хэмжээний ус ууж шингэнээ сэлбэхгүй бол биеийн шингэний нийт хэмжээ асар хурдан багасаж, хамгийн аюултай нь цусны хэмжээ буурах аюултай. Таны биед цусны эргэлт хэт бага байх юм бол цусны даралт үхэлд хүрэх хэмжээний болж буурдаг.

Биеийн жингийнхээ 10-аас дээш хувьтай тэнцэхүйц шингэн алдалтын үед эмнэлгийн тусламж яаралтай авахуйц хэмжээний аюултай байдал юм. Алдсан шингэнээ даруй нөхөхгүй бол үхэлд хүрэх болно гэдгийг Рочестерийн Их сургуулийн Анагаах ухааны төвөөс тайлбарласан нийтлэл бий.

Бид юунаас биеийн шингэнээ сэлбэж болох вэ

 Бид хоол хүнснээс бага зэрэг шингэн сэлбэдэг. Гэхдээ ундны ус бол биеийн шингэнээ нөхөж, цангаагаа тайлах хамгийн төгс эх үүсвэр гэдгийг ДЭМБ-аас сануулдаг.

Жимсний шүүс, сүү зэрэг ундаанууд нь биеийн чийгшлээ хадгалахад тусладаг. Харин таны уухаас зайлсхийх ёстой цорын ганц “ундаа” бол архи, согтууруулах ундаа юм.

Өдөрт хэр хэмжээний ус уух ёстой вэ

Олон жилийн турш хүмүүс өдөрт найман аяга ус уух хэрэгтэй гэдэгт итгэж ирсэн. Харин одоо энэ тооцоо илүү нарийн болжээ. Бид өдөрт хэдэн литр шингэн, ялангуяа ус уух ёстой нь бидний биеийн жин болон амьдарч буй орчин, цаг агаараас хамаардаг гэдгийг эрдэмтэд судалж гаргажээ.

Эрэгтэй хүний өдөрт уух усны хэмжээ 2.5-3.7 литр бол эмэгтэй хүн 2-2.7 литр ус уухыг зөвлөх болсон. Энэ хэмжээ бидний эрүүл мэндийн байдал, идэвхтэй хөдөлгөөнтэй эсэх, нас, амьдарч буй газрын цаг агаарын хэмжээс шууд хамаарна. Ус хамгийн эрүүл уух зүйл ч гэлээ цай, ундаа ч биеийн шингэнийг нөхөж чаддаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнс ууж буй шингэний маань 50 хувийг эзэлдэг. Тухайлбал гүзээлзгэнэ, өргөст хэмж, цэцэгт байцааны 90-ээс дээш хувийг ус бүрдүүлдэг. Энэ төрлийн жимс, ногоог идсэнээр биеийн шингэнээ нөхөхөөс гадна аминдэм, эслэгээр баялаг учир давхар ашигтай гэсэн үг.

Тиймээс өөрийн идэвхтэй хөдөлгөөн, амьдралын хэв маяг зэргээсээ харгалзан өдөрт уух усныхаа хэмжээг зохицуулаарай. Ямартаа ч эрэгтэй бол 2.5-3.7, эмэгтэй бол 2-2.7 литр ус уух нь зайлшгүй шаардлагатай хэмжээ гэдгийг бүү мартаарай. 

Л.Жаргал

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Цааш үзэх
Image 10
27

Букингемийн ордны 1000 цагийг ухраахад 40 цаг зарцуулна

Энэ бямба гарагт Их Британи даяар “зуны цагийн хуваарь” дуусч өвлийн цагт шилжинэ. Тиймээс айл бүр, хүн бүр ухаалаг утас, бугуйн цаг, гэрийнхээ цаг, магадгүй зарим нь богино долгионы зуухныхаа цагийг ч бас нэг цагаар ухраах болно.

Цааш үзэх
Image 10
26

Дурлуулснаа мэдэхгүй яваа юм биш биз 🙆‍♂️ Дурласан хүний ихэнх үйлдэл болхи байдаг

Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

Цааш үзэх