image

К-поп одод цэргийн алба хаах шаардлагагүй

Өнгөрсөн пүрэв гарагт Солонгосчууд нэгэн сонирхолтой санал асуулгын дүнтэй танилцжээ.

К-поп одод цэргийн алба хаах хэрэгтэй юу гэсэн уг судалгаанд хамрагдсан  солонгосчуудын 60 орчим хувь нь поп оддын цэргийн алба хаах хэрэгтэй гэж үзсэн ч, тэдний цэргийн алба хаах хугацааг хойшлуулах хэрэгтэй гэж хариулжээ. Дэлхийн тавцанд улс орныхоо нэр хүндийг өсгөхөд хувь нэмрээ оруулсан К-поп оддын цэргийн алба хаах хугацааг ид гялалзаж байх үед нь таарах юм бол шаардлагатай хугацаагаар хойшлуулах хэрэгтэй гэдгийг ч судалгаанд оролцсон солонгосчууд онцолсон байна.

Судалгааны үр дүнд Засгийн газраас к-поп одод, драмын жүжигчдийн цэргийн алба хаах хугацааг 30 нас хүртэл нь хойшлуулах, ялангуяа BTS хамтлагийг онцгойлон үзэж, тэднийг дэлхийн хөгжмийн урлагт тэргүүлэх боломж олгохын тулд хуулиа багахан өөрчлөхөд буруудах зүйлгүй гэж бодож буйгаа илэрхийлэгчид олон гарчээ.

Арван наймаас дээш насны 500 хүний дунд явуулсан уг судалгаанд оролцогсдын 58.8 хувь нь Цэргийн алба хаах тухай хуулийг хойшлуулахыг шинэчлэн батлахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 31.4 хувь нь уг хуулийг заавал өөрчлөх шаардлагагүй гэжээ.

Гэхдээ уг судалгаанд BTS болон бусад к-поп хамтлагуудыг үндэстнийг сурталчилахад хувь нэмрээ оруулж буй хүмүүсийн жишээ болгон онцгойлон дурдаагүй байна.

Энэ сард БНСУ-ын Цэргийн боловсон хүчний удирдлага Соёлын сайдынхаа зөвлөмжийн дагуу нэр бүхий жүжигчин, уран бүтээлчдийн цэргийн алба хаах хугацааг хойшлуулах боломжийг холбогдох хуульд шинэчлэн оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уг хуулийн шинэчлэл дэмжигдэж батлагдвал к-поп уран бүтээлчид, түүний дотор BTS зэрэг хамтлагийн гишүүд 30 нас хүртлээ цэргийн алба хаахгүй байх боломжтой болно. Ингэвэл тэд аялан тоглолт хийх  хангалттай хугацаа, боломжтой болох аж.

Сонирхуулахад, БНСУ-ын хуулиар 18-28 насны хөдөлмөрийн чадвартай эрчүүд 18-аас доошгүй сар цэргийн албыг заавал хаах ёстой байдаг. Гэхдээ олон улсын нэр хүндтэй тэмцээн, үндэсний урлагийг сурталчилж өндөр амжилт гаргасан тамирчид, уран бүтээлч, сонгодог хөгжимчдөд 28 наснаас нь цэргийн албанаас чөлөөлөх, эсвэл хэрэгтэй хугацаагаар нь хойшлуулах боломж олгож байгаа юм.

BTS Discuss Subunits, Themes, And More For New Album

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Цааш үзэх
Image 10
27

Букингемийн ордны 1000 цагийг ухраахад 40 цаг зарцуулна

Энэ бямба гарагт Их Британи даяар “зуны цагийн хуваарь” дуусч өвлийн цагт шилжинэ. Тиймээс айл бүр, хүн бүр ухаалаг утас, бугуйн цаг, гэрийнхээ цаг, магадгүй зарим нь богино долгионы зуухныхаа цагийг ч бас нэг цагаар ухраах болно.

Цааш үзэх
Image 10
26

Дурлуулснаа мэдэхгүй яваа юм биш биз 🙆‍♂️ Дурласан хүний ихэнх үйлдэл болхи байдаг

Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

Цааш үзэх