image

Берлинчүүдийг гайхшруулж, бухимдлыг нь төрүүлсэн зурагт хуудас

Цэцгэн хээтэй даавуун гараар хийсэн амны хаалт зүүсэн хөгшин эмэгтэй дунд хуруугаа гозойлгосон зурагт хуудас Берлин хотын иргэдийг гайхшруулж, басхүү бухимдуулж байна.

“Маск (амны хаалт) зүүгээгүй хүмүүст хандаж хэлэхэд, бид титэмт вирусын эсрэг дүрмийг дагаж мөрддөг” гэсэн бичиг бүхий уг зурагт хуудсыг хотын гудамж, нийтийн тээвэрт наажээ. Уг зурагт хуудас кампанит ажлын турш буюу ирэх оны гуравдугаар сар хүртэл байрших аж. Үүнтэй төстэй зарим зурагт хуудас ч мөн гоц содон үгс, зурагтай байгаа юм. Тухайлбал өөр нэг зурагт хуудаст "Liberty, Equality and Fraternity” хэмээх Францын үндэсний уриа болох ЭРХ ЧӨЛӨӨ.ТЭГШ БАЙДАЛ.АХАН ДҮҮС хэмээх уриаг ашигласан байна. Гэхдээ Fraternity гэх үгийн оронд Charite хэмээх (Liberté. Egalité. Charité) үгийг оруулсан нь Берлины томоохон эмнэлгийн нэр гэнэ. Ингэснээр эрх чөлөө, тэгш байдал, эсвэл Шарите эмнэлэг үү гэсэн далд утга агуулж буй хэрэг юм.

ХБНГУ-ын нийслэл Берлин хотынхон цар тахлаас сэргийлэхтэй холбоотойгоор эхлүүлсэн шинэ кампанит ажлын уг зурагт хуудас яагаад ийм хачирхалтай байгаа юм бол ...

Зурагт хуудас, сурталчилгааг бүтээгч Visit Berlin компанийн хэвлэлийн төлөөлөгч Кристиан Танзлер CNN-ийн сэтгүүлчид “ Зурагт хуудасны гол зорилго нь ердөө л хүмүүсийн анхаарлыг татан цочирдуулан гайхшруулах явдал. Берлинчүүдийн дийлэнх нь дурэм журмыг ягштал баримтладаг. Гэхдээ дүрмийг үл тоомсорлодог хүмүүс цөөнгүй бий. Тэд бусдын амь нас, эрсдэлт бүлгийнх иргэдийн амь нас, амьдралыг эрсдэлд оруулдаг. Бид энэ асуудалд л иргэдийн анхаарлыг хандуулахыг хүссэн” гэж тайлбарлажээ. Мөн “Берлинчүүд шулуун шударга зангаараа алдартай. Бид үүнийг л гол зорилгоо болгон харуулсан” гэж нэмж хэлжээ.

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Цааш үзэх
Image 10
27

Букингемийн ордны 1000 цагийг ухраахад 40 цаг зарцуулна

Энэ бямба гарагт Их Британи даяар “зуны цагийн хуваарь” дуусч өвлийн цагт шилжинэ. Тиймээс айл бүр, хүн бүр ухаалаг утас, бугуйн цаг, гэрийнхээ цаг, магадгүй зарим нь богино долгионы зуухныхаа цагийг ч бас нэг цагаар ухраах болно.

Цааш үзэх
Image 10
26

Дурлуулснаа мэдэхгүй яваа юм биш биз 🙆‍♂️ Дурласан хүний ихэнх үйлдэл болхи байдаг

Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

Цааш үзэх