
#SHUUDAN | НАЙЗ: Тэр надад асгартал уйлах эрх чөлөөг олгодог
НАЙЗ ЧАМДАА...
Түүнийг минь Э.Оюун-Эрдэнэ гэдэг. Царайлаг, сайхан бие хаатай, хүмүүжилтэй, ажилч хичээнгүй, авьяаслаг гэж жигтэйхэн. Дуулна, бүжиглэнэ, шүлэглэнэ, ер нь хийж чадахгүй зүйл ховор. Айлын том болоод ч тэр үү найз минь их хэрсүү, ухаалаг нэгэн. Арга ч үгүй биз дунд сургуульд байхаасаа л биеэ даасан юм.
Миний найз олон зүйл сонирхдог. Гэхдээ дүүгийнхээ сонирхлыг өөрийнхөөсөө илүүд тавьдаг, хүсэл мөрөөдлийнхөө төлөө бүжих бяцхан дүүгээ бахархалтай нь аргагүй харах дуртай сайн эгч. Гэр бүл бол түүний үнэт эрдэнэ, үүнээс хамгийн нандин шигтгээ нь Сөөскө (дүү нь) юм. Дүүгээ гуниглахаар дагаад хямарч, баяр хөөртэй үед өмнөөс нь аз жаргалаар бялхана... Тийм л хайр нь ундарсан охин доо...
/Э.ОЮУНБОЛОР ❤️/
Яг л өөрийнх нь зан чанарыг төгс илэрхийлдэг зүйл бол түүний гутал. Тиймээс утасны цаанаас ядарсан хоолойгоор ярихад нь ямар ч байсан өндөр өсгийт, бариу даашинзаас болж ингээгүй гэдэгт нь эргэлздэггүй.
Энгийн хүн харвал харц булаам, хээнцэр дэгжин, эрхэмсэг гоо, хүчирхэг бүсгүй... Найзуудынхаа дэргэд бол хэлээ хазаж ярьдаг эрх танхи, гомдомтгой, хошуугаа унжуулсан бяцхан охин.
Хэцүү санагдвал хамгийн түрүүнд Оюука руу залгана. Учир нь тэр надад асгартал уйлах эрх чөлөөг минь олгодог. Дараа нь заавал би хамгийн хүчирхэг эмэгтэй, би л чадна гэж бодогдтол минь урам хайрлана.
Сайхан үгсээр хэн бүхнийг харамгүй дайлах эелдэгхэн зан түүнд минь л бий.
Айлын хүүхдүүд Outlaw, D45 сонсож хөнгөн гунигладаг байсан бол найз минь Дэндэвийн Пүрэвдоржийн Хөх даалимбан тэрлэг, Сэгс цагаан богд зэрэг найраглалыг сонсож санааширдаг байлаа...
“Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна аа
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юмуу
Сэгс Цагаан Богд ууланд
Сэрүүн унах болоогүй юмуу гээд л өндөр дуугаар уянгалуулна (одоо ч хоолой нь тодоос тод сонсогдож байна)
Хайран дунд өссөн болоод ч тэр үү их уян зөөлөн хүн. Жаахан зүйлд хөл нь газар хүрэхгүй хөөрч, жаахан зүйлд л гомдож туниад нулимс нь эргэлдэнэ. Өөр хүнд бол хаврын тэнгэр шиг гэж бодогдож магадгүй. Надад бол ямар ч тохиолдолд мэдрэмжээ нуудаггүй найз минь жаахан хүүхэд шиг хөөрхөн санагддаг юм.
Борооны дараах үнэр шиг, шимтэж уншсан зохиолынхоо сүүлийн хуудсыг эргүүлэх шиг тийм л тайвшралыг надад өгдөг миний хөгжим шиг найз. Чамайгаа ямар их үгүйлнэ вэ...
Нэг жилийн өмнөх яг энэ өдөр (2019.10.16) тэр минь эрдэм өвөрлөөд ирнэ ээ гэсэн их хүслээр жигүүрлээд алс хол Ирландыг зорьсон билээ. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ... Саяхан л нисэх онгоцны буудлаас үдэж зогссон санагдана.
Найзыгаа сайн яваад би ер эргэлздэггүй ээ. Үргэлж зөв зүйлийн төлөө тэмүүлж, зогсолтгүй хөдөлмөрлөдөг гэдгийг мэддэг болохоор итгэл алдардаггүй юм. Шантарсан ч тэмцэх, шархалсан ч инээх хүч түүнд минь л бий.
Учирсан бүхэндээ жаргал түгээдэг үл ялиг инээмсэглэлт минь чамайг гэх хайр минь ундарсаар л байгаа шүү.. Хэзээд дундрахгүй, жаахан халих гээд л байдаг юм. Дөрвөн жилийн дараа ч яг энэ хэвээрээ л байх болно.
Хичээлээ сайн хийгээд, хүчтэй байдаг юм шүү гэгээхэн минь..
Чиний бяцхан найз Нямдариас нь
13 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл илгээх
БУСАД МЭДЭЭ

27
АСУУДАЛД ОРОЛЦОХОД ЧИНИЙ ХАНДЛАГА АЛЬ ТАЛД ЗОГСДОГ ВЭ
Бид асуудалд хэт их анхаарснаар урд байгаа боломжуудыг олж хардаггүй.
Цааш үзэх
26
Босс Хатагтай нар: Амжилтад хүрсэн эмэгтэйчүүдээс суралцах нь
Дэлхийн хамгийн өрсөлдөөн их алдартай компаны захирлаар эмэгтэй хүн болсон талаар сонсох хүртэл эрэгтэйчүүдийг бизнес болоод эдийн засгийн салбарт үргэлж тэргүүлдэг гэх ойлголт олны дунд байсан. Харин өнөөдөр дэлхий дахинд эмэгтэйчүүд аль ч салбарт өөрсдийн байр суурийг олох боломжтой болсон нь ихэд авууштай билээ. Тиймээс энэхүү нийтлэлээрээ хэцүү замыг цуцалгүй туулж амжилтад хүрсэн ГУРВАН эмэгтэйг онцолж байна.
Цааш үзэх
22
НОМ УНШДАГ ЗАЛУУТАЙ БОЛЗООРОЙ
Болзоондоо ирэхдээ ч халаасандаа номтой ирдэг, ирчхээд буйдхан кафены цонхоор орчныг жаахан ажиглаж байгаад, долоо хоног нь хэрхэн өнгөрснийг жаал чалчиж байгаад уншиж байсан хамгийн романтик номоо ярьж өгдөг залуутай болзоорой.
Цааш үзэх
22
Сэтгэл санааны хөдөлмөр гэж юу вэ | Бид яагаад үүнийг таслан зогсоох ёстой вэ?
“Сэтгэл санааны хөдөлмөр гэж юу вэ?” мөн “Цалингүй хөдөлмөр гэж юу вэ?”. Хөдөлмөр болгон эрх тэгш үнэлэгддэггүй учир энэ сэдвийг бүгдээрээ хамтдаа хөндөцгөөе.
Цааш үзэх
Миний найзын 2 охин үнэхээр хайр цацруулсан, ухаалаг, авъяаслаг гээд сайхан чанар бүхнийг өөртөө шингээсэн яг ээж шигээ сайхан охид шүү... Үргэлж инээж явдаг.. Бүүр нүдэнд харагдчихлаа,,, Сайхан найзуудад нь ч аз жаргал хүсье,,
Миний сайхан дүү нарын минь 2 дох зээ дүү Намуунааг минь нүдэнд харагдтал сайхан бичжээ... Ийм зөв залуус маш олон байх болтугай... Бүх дүү нартаа хайртай шүү...
Goodluck
Ohinihoo naizaar baharhaj bn shvv iim saihan nuhurlul on udaan jil ulam bat buh baih boltugai ohiniig mini nvdend haragdtal bichsend bayrlalaa
Миний дүү чинь эерэг энерги түгээж эелдэг найрсаг зангаараа хүн бүхний хайрыг булаасан үзэсгэлэн гоо хослосон ховорхон эрдэнэ билээ. Чамайг минь гоёх ийм сайн найзууд байгаад үнэхээр хайр хүрч байна.
❤️❤️❤️
yamar hoorhon vum be? bas yasan sain meddeg, ilerhiildeg vum be? boon hairuud vum aa. Namuunaag yag helj ee. saihan naizuudad az jargal husie
Naiziigaa unekheer ikh sanaj baina shuu😭👭💕
Hvniii sainiig hanilan baij meddeg gedeg dee.. 2013 one Ene ohintoi taniltsaagui bailaa. Bid hoyriiin yrtonts neg l tostei. Sonsdog hogjim, oorsdiiin huwtsaslalt, aash zan torh, hamgiin gol n awiyas sonirhol n hvrtel ijil... zvgeer awiyas undraga, chin setgel bolson ohin doo. Zorisondooo hureed eh orondoo ireed ihiig hiij bvteeged ywaarai gvnj min 💕 Neg tiim zvrhend setgeld uyatai ywjil baidag naiz min ym shuu❤️ Bvh saihan jargaliig hvsie 😘❤️
Сайхан бичжээ.Миний шавь чинь 10 жилд байхын бусадтайгаа эвтэй найртай , хүний арга эвийн сайн олдог ,нээлттэй , тусч ,хөдөлмөрч, хичээнгүй ,багшийнхаа үнэнч туслах авьяаслаг хөөрхөн охин байсан даа.Чиний минь үйлс бүхэн тэгш дүүрэн ,мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай.🥰
МИний хөөрхөн Намуунааг минь ёстой л дотны найз шиг яруу тод дүрсэлжээ. Одоогийн охидоос олдохгүй ховор чанар миний дүүд их бий. Ажилч хичээнгүй, нягт нямбай, бүх хоолыг гаргууд сайн хийнэ гээд тоочоод барахгүй. Ээжийхээ эзгүйд дүүдээ яг л ээж шиг нь байдаг мундаг охин шүү. Сайн ханьтай учирч аз жаргалаар бялхаж явах болтугай. Тэр болтол Single байсан нь дээр. Ажилгүй арчаагүй залууд өгөхөөс хайран охин шүү.
Хөөрхөн охидууд шүү 🤩🥰💕
Huuh bur aimar uilchihlaa... yu gej helehee ch medehgui baina.