image

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ | Осол гэмтэлтэй холбоотой дуудлага ихэссэн

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2208 дуудлага ирснээс 423 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1305 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 67, хүүхдийн өвчлөл 132, осол гэмтэлтэй холбоотой 86 дуудлага холбогдож, өмнөх өдрүүдээс ихэссэн байна.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

(2020.10.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 210 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

ЭХЭМҮТ-д 35 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 290 хүн үйлчлүүлсэн байна. Амралтын өдөр яаралтай 45 мэс засал хийгджээ. Нийт 3311 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Image may contain: text that says '희 терелжсен мэргэшлийн эмнэлэг, эруул тусгай мэргэжлийн тевуудийн мэндийн яам едер тутмын нэгдсэн TOOH мэдээ (2020.10.15) 210 1800-0119 цаг захиалсан дуудлагын TOO зонхилсон евчин хуухдийн евчин гэмтэл -цусны даралт 103 дуудлагын TOO яаралтай дуудлага зевлегее ABCAH 2208 423 1305 терелтийн TOO 35 гэмтэл, ослын TOO мэс заслын TOO 45 эмнэлэгт хэвтэн эмчлуулж буи хуний TOO 290 3311 яаралтай 45 телевлегеет 0 эхэмут- ийн мздээгээр яаралтай тусламжийн тасгаар уйлчлуулсэн TOO 903 хедее, орон нутгаас 138 эрчимт эмчилгээний тасагт эмчлуулэгчийн TOO 364 *гссут-ийн мэдээгээр'

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

BLACKPINK-ийн анхны цомог "нэг сая" хувь борлогджээ

Ийнхүү 1.2 сая хувь цомог борлуулснаар 1990 онд дебют хийсэн охидын S.E.S хамтлагийн тогтоосон 760 мянган хувь цомог борлуулсан амжилтыг эвдэж, рекорд тогтоож буй аж.

Цааш үзэх
Image 10
26

Ногоон өнгөтэй гөлөг “мэндэлжээ”

Урьд өмнө ногоон нохой, ногоон гөлөг харж байгаагүй, ийм өнгөтэй нохой байх юм гэж төсөөлөөгүй Малоккигийн гэр бүл ногоон гөлөгөө Пистачио (ангаахай самар) хэмээн нэрлэсэн нь яг л энэ самар шиг өнгөтэй, бас самрын гадар яс нь ээж шиг нь цайвар шаргалтай ижил гэсэн утгыг агуулж байгаа аж.

Цааш үзэх
Image 10
26

Хүүхдийн шүд ҮНЭГҮЙ эмчлэх эмнэлгүүдийн хаяг, утасны дугаарын жагсаалт

Уг хөтөлбөрт нэг хүүхдийн шүдийг 60 мянган төгрөгөөр эмчлэхээр тооцож, хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулсан юм.

Цааш үзэх