image

BTS хамтлаг “Billboard`s Social 50 ” жагсаалтыг 200 долоо хоног тэргүүлжээ

BTS хамтлаг Billboard-ын түүхэнд бичигдсэн нэгэн шинэ амжилтын эзэн боллоо. Тус хамтлаг Billboard`s Social 50 буюу сошиал 50 жагсаалтыг 200 долоо хоног тэргүүлж амжилт тогтоожээ. Ямар ч хамтлаг, уран бүтээлчид ийм урт хугацаанд chart-ыг тэргүүлж байгаагүй аж.

Billboard-ын зүгээс 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн Social 50 жагсаалтыг гаргасан бөгөөд долоо хоног бүр сошиал хэрэглэгчдийн саналаар уран бүтээлчдийн нэр хүндтэй байдал, оролцоог хэмжиж шалгаруулдаг болсон.

BTS хамтлаг уг жагсаалтанд 2016 оны аравдугаар сард анх орж, 2017 оны долоодугаар сарын 29-нд өдөр нэгдүгээр байранд орж, түүнээсээ хойш амжилтаа алдалгүй өнөөг хүрчээ. BTS хамтлаг энэ оны хоёрдугаар сард 163 долоо хоногийн турш Social 50 жагсаалтыг тэргүүлж явсан Justin Bieber-ын амжилтыг эвдсэн юм.

Ийнхүү Billboard-ын түүхэнд Social 50 жагсаалтыг 200 долоо хоног тэргүүлсэн БНСУ-ын BTS хамтлаг цоо шинэ рекордын эзэн болж, хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр сууриа хэдийн олсон гэдгээ баталлаа.

Л.Жаргал

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Цааш үзэх
Image 10
27

Букингемийн ордны 1000 цагийг ухраахад 40 цаг зарцуулна

Энэ бямба гарагт Их Британи даяар “зуны цагийн хуваарь” дуусч өвлийн цагт шилжинэ. Тиймээс айл бүр, хүн бүр ухаалаг утас, бугуйн цаг, гэрийнхээ цаг, магадгүй зарим нь богино долгионы зуухныхаа цагийг ч бас нэг цагаар ухраах болно.

Цааш үзэх
Image 10
26

Дурлуулснаа мэдэхгүй яваа юм биш биз 🙆‍♂️ Дурласан хүний ихэнх үйлдэл болхи байдаг

Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

Цааш үзэх