image

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО| ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫН ТАРЬСАН БАЛАГ

 

Хөгжлийг хэрхэн тодорхойлж болох вэ?

Би хувьдаа цаг үеэ илүү хурдтай мэдэрч хувьсан өөрчлөгдөхийг хөгжил гэж ойлгодог. Хувь хүний хөгжил ч мөн адил. Дэлхий нийт цаг үеэ мэдэрч хөгжих боломжийг эрэлхийлсний үндсэнд “Тогтвортой Хөгжлийн Зорилт- 2030”-ыг баталж нийт 17 зорилт дэвшүүлсэн нь хэдийнээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн загвар болоод амжжээ.  Манай улс хөгжлийн зорилтууд тавьдаг ч түүндээ хүрэх нь ховор. Тэр дундаа нийгмийн хөгжлийн олон үзүүлэлтээр тодорхой ахицгүй явж иржээ. Гэхдээ бидэнд улс үндэстнээрээ хичээвэл ойрын хугацаанд эерэг дүр зураг үзүүлж болох нэгэн хөгжлийн зорилт бол жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, нийгэм, соёл, эдийн засгийн бүхий л салбар, түвшинд эрэгтэй эмэгтэй иргэдийнхээ тэгш оролцоогоор тогтвортой хөгжлийг хангах зорилт юм. Учир нь бид ажиллах хүчний дутагдалтай жижиг эдийн засагтай улс орон шүү дээ.

Тэгвэл бид хэрхэн нийгмээрээ жендэрийн мэдрэмжтэй, боловсролтой улс үндэстэн болж болох вэ?

Дэлхий нийтээрээ жендэрийн тэгш байдлыг дэмжих аян өрнүүлж байхад бид хаана явна вэ? Энэ талаар Жендэрийн үндэсний хорооноос юу гэж үздэг талаар тодруулахад Монголын төрөөс “Эмэгтэйчүүд ба хөгжил” гэсэн гол үзэл баримтлалтайгаар жендэрийн асуудалд хандаж байсан бол одоо “Жендэр ба хөгжил” хандлага руу шилжиж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд тулгардаг жендэрийн асуудлуудад ижил хэмжээнд ач холбогдол өгөх болсноо хэлж байна. Мөн манай улс Ази, Номхон далайн бүс нутагтаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан хуулийг анхалж баталсан түүхтэй. Хууль батлаад орхичихоогүй хэрэгжилтийг хангах үндэсний хоёр ч хөтөлбөр хэрэгжүүлээд дуусч байгаа зэрэг төрийн зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлыг дурдвал их.  Сүүлийн 10-аад жилд ЖҮХ-оос засгийн газрын харьяа есөн салбар яамд, 21 аймгийн удирдлагын түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт хийх чадамжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой ихээр анхаарч ажилласныг ч бас энд дурдах нь зүйтэй. Харамсалтай нь хөндлөнгийн үнэлгээ дүгнэлтээр манай нийгэмд жендэрийн эрх тэгш байдлыг үгүйсгэдэг хандлага, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хэт ялгамжтай дүрүүдэд хуваадаг хэвшмэл ойлголтууд түгээмэл байсаар байгаа нь иргэд хүйсээс үл хамааран хөгжлийн үйл явцад тэнцүү оролцож, үр шимээс адил хүртэх боломжийг хязгаарлах нөхцлийг бий болгосоор байна.

Хаана, хэзээ, хэн зохиосон нь тодорхойгүй хэвшмэл ойлголтууд нь эрх тэгш нийгмийг бүтээхийг зорьсон олон жилийн  тууштай зүтгэлийн баллаж байна.  

Иймээс цаашид энэ чиглэлд ахиц гаргахын тулд бүх нийтийн жендэрийн боловсролд анхаарч, хүн бүр мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх шаардлага байна. Иймд энэ нийтлэл таны жендэрийн боловсролд чамлахааргүй нэмэр болно гэж найдаж байна.  

Нэн тэргүүнд уншигч танд хүйс ба жендэрийн ялгааг товч тайлбарлах хэрэгтэй болов уу.

Хүйс бол биологийн өгөгдөл буюу заяамал шинжтэй, аль ч нийгмийн хувьсалд өөрчлөгддөггүй. Харин жендэр бол нийгмийн хувьслыг даган, хүйсийн онцлогт суурилан өөрчлөгдөж байдаг дүр төрх, үзэл санаа, хэв шинжүүд  юм.

Жишээлбэл, биологийн заяамал өгөгдөл буюу нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооноос нь улбаалаад хүүхэд, тээж төрүүлэх нь эмэгтэйчүүдийн үүрэг мэтээр хэвшүүлсэн нь аливаа хүн өөрийн бие махбодтой холбоотой шийдвэрийг бие даан гаргах эрхгүй мэтээр ойлгогдож болохоор. Өөрөөр хэлбэл нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр эдгээр зохиомол ойлголтууд буюу хэвшмэл ойлголтууд нь өнгө төрхөө өөрчилсөн ч шинж чанараа алдаагүй байгаагийн илрэл юм. Гэтэл нийгмийн хөгжлийг дагаж хувьсах учиртай жендэрийн үүрэг нь бахь байдгаараа, бараг л чулуун зэвсгийн үеийнхээрээ байсаар. Тийм ээ, нөгөө л эрэгтэй хүн хамаг хүнд хүчрийг хийж, тэжээгч, хамгаалагч, довтолгогч, удирдагч шинжээ хадгалж үр удмаа үлдээх, эмэгтэй нь гэр, хороо хотлоо сахиж, аж ахуйн бүхий л ажлыг хийж, “үр хүүхэд өтгөс буурлаа асрах ажилд автаж гэрийн хаяа, хатавчнаас холддоггүй дүр зургийг хэлээд байна.

Гэтэл орчин үетэй хөл нийлүүлж буй нийгэмд жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь улс төр, эдийн засаг, эрх зүй, соёл, гэр бүлийн гээд нийгмийн бүхий л харилцаанд ЯМАР ХҮЙСТЭЙ байхаас үл хамаарах эн тэнцүү оролцоотой байхыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүйсээсээ болж уламжлалт дүрд тоглох шаардлагагүй эрх чөлөө, хүний эрхтэй болсон гэсэн үг юм.

Хэвшмэл ойлголтын үр дагавар

Нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байр суурь, дүр үүрэг, зан чанар, сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой байдаг бөгөөд ихэнхдээ бодит бус ойлголт, нийтийн үзэл, соёлоор бэхждэг. Хэвшмэл ойлголт бат бөх оршдог нийгэмд эрх чөлөөтэй, бие хүний сонголт хийнэ гэдэг давшгүй даваа болж хувирдаг. Тухайлбал, Эмэгтэй хүн болж төрсөн л бол хүүхэд гаргах, хүүхдээ өсгөх нь тэдний анхдагч буюу биологийн үүрэг, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцохыг үүнээс дээгүүрт тавих нь утгагүй гэх үзэл давамгай хүмүүсийн дунд тэд сурсан мэдсэнээ нийгмийн сайн сайхны төлөө зориулна, эргээд үр шимийг нь тэгш хүртэнэ гэдэг амаргүй сонголт болно.

Манай нийгэмд энэ мэт хоёр туйл руу хэвийсэн хэвшмэл ойлголт, ялгамжтай хандлага хөгжлийн асуудал болтлоо даамжирныг хэдхэн жишээгээр нотлоё.

Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлээс ихээр гарч байгаа нь мэдээж сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал тэргүүтэй олон шалтгаантай. Гэтэл үүний цаана чимээгүй гэтэх “хэрэгтэн” бол ар гэрийн хөлсгүй ажлыг эмэгтэйчүүд гардаж хийх нь зохимжтой, тэд ч энэ ажилдаа сайн гэх хэвшмэл ойлголт юм. Хамгийн гол нь эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн дарамт гэж хүлээж авдаггүй ажээ. Хөлсгүй хөдөлмөрт эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд 7 хоногт даруй 164 цагийг илүү зарцуулж, ингэснээрээ ямар их боломжийг алдаж байгаагаа хүлээн зөвшөөрхийг хүсдэггүй. Тэд хөлсгүй хөдөлмөрт ихэнх цагаа зарцуулснаар тэдний ажиллах хүчний оролцооны түвшин тасралтгүй унасаар 2018 оны байдлаар 53.4%-д хүрчээ.

Хөлсгүй хөдөлмөрийн инфографик: 

Эрэгтэй хүн гэрийн эзэн, ноён нуруу байх ёстой гэсэн хүлээлтэд нийцүүлж амьдрахын тулд эрэгтэйчүүд юу золиосолж байна вэ? Ерөнхийдөө, эрэгтэйчүүд гол төлөв гэрийн эзэн байх дуртай. Тэд ухуамсартай бөгөөд ухамсаргүйгээр үүнд дурладаг. Зөвхөн энэ хэвшмэл ойлголтоос болж эрчүүд санхүүгийн эрсдэлээ ганцаар үүрч, эрсдэл бүхий салбаруудад ажиллаж, эрүүл мэндээрээ хохирон, сэтгэл санааны гүн дарамтад орж байна. Тэд насаараа ажиллаад 65 насандаа тэтгэвэрт гарч дунджаар 66 насандаа таалал төгсөж байна гэсэн судалгааг та ч харсан байх. Үүнээс гадна хүн амтайгаа харьцуулахад 100.000 хүн тутам дахь амиа хорлолтоор Ази тивдээ хоёрдугаарт жагсдаг. Амиа егүүтгэсэн хүмүүсийн 85 хувь нь эрэгтэйчүүд. Хэвшмэл ойлголт хэрхэн ажил хөдөлмөр эрхлэхэд сөргөөр нөлөөлдийг авч үзье.

No description available.

Зурагт хуудас: 4

Хэдэн жилийн өмнө ажлын ярилцлагад орж байтал надаас “Та ойрын хугацаанд гэр бүлтэй болж, хүүхэд гаргах төлөвлөгөөтэй байгаа юу?” гэж асуухад нь “ТИЙМ” гэж хариулаад тэнцээгүй юм. Өөр нэгэн танил эрэгтэй маань маникюрын салонд ажилд орох хүсэлтээ гаргасан ч “эрэгтэй болохоороо” тэнцээгүй талаараа хуваалцаж билээ. Энэ мэт бодит бус хэвшмэл хандлагын нөлөөгөөр хохирч байгаа над шиг, манай танил шиг хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал гэж ойлгоход болно.

Нийгэмд хэвшмэл ойлголтуудыг тэгвэл хэн бий болгоод байгаа юм. Та, би, бид. Тэгвэл хэн үүнийг өөрчилж чадах вэ? Та, би, бид мэдлэг ойлголтоо өөрчлөхөөс л эхэлнэ.

No description available.

Нэгдүгээрт жендэр гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодгоо больё. Энэ бол ХЭНИЙГ Ч ҮЛ ОРХИГДУУЛАХГҮЙ ахуйн түвшнээс эхлээд нийгэмд байр сууриа эзлэх хүртэлх бүх түвшинд яригддаг, цаашлаад улс орныг тогтвортой хөгжилд хүргэдэг арга зүй гэж зөв утгаар нь ойлгоцгооё.

Хоёрдугаарт хэвшмэл ойлголт гэж юу вэ? Эр хүн болж төрснийх нь төлөө бүх хариуцлагаа үүрүүлээд эцэс сүүлд нь амиа хорлох, эмэгтэйчүүдээс 10 жилээр богино наслахад нь тултал нь өндөр хүлээлт тавихаа больё. Бас эмэгтэй болж төрснийх нь төлөө гэрээ гийгүүлээд л гэртээ суудаг, удирдах албан тушаалд зохимжгүй, нийгмийн дайвар бүтээгдэхүүн шиг үзэхээ больё. Манайх шиг хүн ам, хөдөлмөр эрхлэх насны иргэд цөөтэй улс хүн амынхаа дийлэнх буюу 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдээ гэрт нь суулгаад хөгжил ярина гэдэг цамаархал юм.

Гуравдугаарт жендэр бол танд, таны гэр бүлд хамаатай асуудал гэдгийг ойлгоцгооё. Өнөөдөр танд аз тохиож ямар нэгэн ялгаварлан гадуурхалтад өртөөгүй, эсвэл өртсөн ч мэдээгүй байж болно. Тэгвэл одоо мэдэхгүйгээ мэдэж, маргааш, эсвэл нөгөөдөр өртөж мэдэх хайртай хүмүүсээ хамгаалъя. Амны билиггүй санагдаж магадгүй ч шударга бус явдал хэнийг ч ялгаж, тойрч байсан удаагүй. Энэ бүх шударга бус, буруу ойлголтуудыг тойроод гарч чадахгүй ч үр хойчдоо өвлүүлэхгүй байх нь бидний хүлээсэн үүрэг юм.

Дөрөвдүгээрт жендэр гэдгийг эрэгтэй, эмэгтэй хүн амын тоог тэгшитгэх оролдлого гэж харахаа больё. Манай улсын хүйсийн харьцаа 49:51. Гэтэл нэг эрэгтэйд 10 эмэгтэй оногдож байгаа гэх цуу яриа тархах болсон шалтгаан юу вэ. Үнэндээ Монгол эрчүүд “улаан номонд орох” шахсан биш, тэгш эрхийг эрхэмлэдэг, боловсон Монгол залуус л цөөрсөн биз. Энэ нь нөгөө л “эрэгтэй хүнд боловсрол чухал биш, хар бор ажил хийгээд амьдралаа аваад явчихна” гэсэн хэвшмэл ойлголтын нөлөө юм.

Зурагт хуудас: 5

Хэдий энэхүү нийтлэлээрээ жендэрийн талаарх буруу ойлголтуудыг тань залруулахыг хичээсэн ч эцсийн эцэст надаас биш, танаас шалтгаалах зүйл гэдгийг бүү мартаарай. Хэвшмэл ойлголтоо өөрчлөнө гэдэг асар их хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч шаардагдах зүйл огтоос биш. Хамгийн гол нь хандлагаа өөрчлөөд, буруу ойлголттой хэн нэгнийг хандах зүгээ зөв тогтооход нь туслаад бие биедээ үлгэрлээд явахад атаархангуй хардаг Скандинавийн орнууд шиг нийгмийг цогцлоох боломж бий. Цөөхөн хүн амтайн давуу талаа бид жендэрийн асуудалд ашиглах хэрэгтэй байна. Жендэрийн эрх тэгш байдлын төлөөх тэмцэлд танай, манай гэж байхгүй. Бүгд тэнцүү оролцоотой байх, бүгдэд хамаатай хөгжлийн асуудал учир тайвширч болно.

No description available.

Тэгш байдал тогтсон нийгэм ямар байдаг вэ?

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснийхээ төлөө гадуурхагдахвий гэх айдасгүй нөхөн үржихүйн асуудалд таатай хандаж, төрөлт ихэсдэг болохыг Европын Холбооны судалгаа харуулж байна. Ингэснээр улс ажиллах хүчний дутагдалд оролгүй, ядуурал буурч, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл багасах эерэг талтай. Бид ийм нийгэм цогцлоохын төлөө л хөгжил ярьдаг биш бил үү? Жендэрийн тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл гэдгийг дахин хэлье. Эрх тэгш нийгэмд эрчүүд нь ч гэсэн хэт өндөр үүрэг хариуцлага, дарамт ачаа үүрч, хэвшмэл дүрд багтах гэж өөрийгөө зовоох шаардлагагүй, өөрийнхөөрөө байж хүндлэл хүлээх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь бид хамтдаа урт удаан амьдрах боломжтой болно. Энэ бүхэн алсад харагдах зүүд зэрэглээ биш, хаяанд байх “хэвшмэл ойлголт” гэх хананы цаана байгаа зүйл гэдгийг ойлгож, хамтдаа хандлагаа өөрчилье.

 

 

Анхаарал хандуулсанд БАЯРЛАЛАА

 

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

BLACKPINK-ийн анхны цомог "нэг сая" хувь борлогджээ

Ийнхүү 1.2 сая хувь цомог борлуулснаар 1990 онд дебют хийсэн охидын S.E.S хамтлагийн тогтоосон 760 мянган хувь цомог борлуулсан амжилтыг эвдэж, рекорд тогтоож буй аж.

Цааш үзэх
Image 10
26

Ногоон өнгөтэй гөлөг “мэндэлжээ”

Урьд өмнө ногоон нохой, ногоон гөлөг харж байгаагүй, ийм өнгөтэй нохой байх юм гэж төсөөлөөгүй Малоккигийн гэр бүл ногоон гөлөгөө Пистачио (ангаахай самар) хэмээн нэрлэсэн нь яг л энэ самар шиг өнгөтэй, бас самрын гадар яс нь ээж шиг нь цайвар шаргалтай ижил гэсэн утгыг агуулж байгаа аж.

Цааш үзэх
Image 10
26

Хүүхдийн шүд ҮНЭГҮЙ эмчлэх эмнэлгүүдийн хаяг, утасны дугаарын жагсаалт

Уг хөтөлбөрт нэг хүүхдийн шүдийг 60 мянган төгрөгөөр эмчлэхээр тооцож, хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулсан юм.

Цааш үзэх