image

ЦИРКИЙН БАРИЛГЫГ НУРААХГҮЙ | ЗАСВАРЫН АЖИЛ ТОВЛОГДСОН ХУГАЦААНДАА ДУУСАХ УУ

Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургуулийн тэнхим болж яваа билээ. Тэд энэ жил сургулийнхаа 80-н жилийн ойг энэ сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэгэхдээ "– градус"-ын хүйтэнд нүүдлийн циркд хүндэтгэлийн тоглолтоо толилуулсан.

Хувьчлагдсан цирк цэнгээний газар, худалдаа үйлчилгээний талбай болон хувирч энд тэндхийн түрээсийн байгууллага үүрлэчихсэн байсан нь циркчид гэлтгүй ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Ойн тоглолтоо толилуулснаас хойш олон талд тарсан Монголын циркчид “Аса цирк”-ийг эргүүлэн авч нэгдэхийг хүсэж байгаагаа илэрхийлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дуу хоолойгоо нэгтгэх болсон юм.

Сонгодог хэлбэрээр хөгжсөн циркийн урлагийн салбар ойн тоглолт, хүндэтгэлийн тоглолт хийх байтугай бэлтгэл сургуулилтын орон зай, байргүй болж Монголын төрд хөсөр хаягдсан уу?

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд циркийн асуудлын талаар олон талд асар хүчтэй шүүмжлэлүүд үргэлжлээд байсан юм. Тэр дундаа циркийг хувьчилж авсан Аса аварга буюу Д.Дагвадорж олон ч хүний хэл амыг дагуулах болов. Шийдэл хүссэн олон ч асуудалд "ор тас" хариу өгөлгүй явсан нь олон түмний бухимдлыг улам хүргэсэн. Өчигдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр АСА ЦИРК-ийг чимээгүй нурааж байна хэмээсэн нийтлэл, зургууд цахим орчноор тарж хэсэг үймээн дэгдээв.

Өнөөдөр 2020 оны аравдугаар сарын 16-ны өдөр: Дээрх асуудалтай холбоотойгоор нэгэн мэдэгдлийг дахин сануулъя

Үзэгчид үйлчлүүлэгчдийн санал гомдол хүсэлтийн дагуу үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах, үзвэр үйлчилгээний чанар стандартыг мөрдөхийн тулд Монголын Үндэсний Цирк нь циркийн үндсэн хийцэд нөлөөдөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлахаар болсон бөгөөд засварын ажил 2020 оны долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хийгдэхээр болсон хэмээх мэдэгдлийг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЦИРК-ээс энэ оны долоодугаар сарын 16-нд албан ёсны цахим хуудсаараа хүргүүлснийг өнөөдөр /аравдугаар сарын 16/ эрх мэдэгч албан тушаалтнууд дахин сануулж асуудалд тайван хандахыг санууллаа.

Гэвч арваннэгдүгээр сарын 15-нд дуусгана хэмээсэн энэхүү ажлыг долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлж засварлах ёстой байсан юм. 

Циркийн сургуулилт бол зориулалтын орон зайд, чанарын шаардлага хангасан бэлтгэлийн байранд сургуулилт хийж үр дүнгээ авах ёстой салбар.

Хэдийгээр анх товлогдсон хугацаанаасаа гажуудсан ч цирк дахин ашиглалтад орж салбартаа үүргээ гүйцэтгэх болсон нь САЙН МЭДЭЭ юм.

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэнтэйгээ шинэ өнгө төрхтэйгөөр эргэн уулзахдаа таатай байна хэмээж засварын ажлаа товлосон циркийн шинэ өнгө төрх хугацаандаа буюу үлдсэн нэг сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, төлөвлөгөөгөө биелүүлэх эсэхийг хүлээх л үлдлээ. 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
26

ОЮУТНУУД: Дарханы замаа ч ашиглалтад оруулаагүй байж их сургуулиудыг нүүлгэнэ гэхээр итгэхгүй байна

Одоо зарим хотод ирж байгаа оюутнууд сурахын тулд биш бараг хотод суурьшихийн тулд ирдэг болсон. Тиймээс сургуулиуд нүүлгэн шилжсэнээс хойш, хэдэн жилдээ МУИС- руу орох гэсэн хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэнэ. Ар өврийн хаалга ч нэмэгдэх байх. Үүнээс шалтгаалаад МУИС шалгуураа өндөр болгочихвол ШУТИС гэх мэт сургуулиудын шалгуур коллежийн шалгууртай л дүйцэхээр болчихно. Үнэхээр мэргэжлээр нь боловсрол эзэмшмээр байгаа хүүхдүүд л хөдөө явах байхдаа.

Цааш үзэх
Image 10
09

СУРВАЛЖИЛГА | ЦИРКЧДЭД "АСА ЦИРК"-ИЙГ БУЦААГААД ӨГӨӨЧ

Монгол Улсын Консерваторийн бүтцийн сургуулийн нэг болох Бүжиг циркийн Мэргэжлийн сургуулийн Циркийн хамт олон санаачлан зохион байгуулж буй Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан Хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 9-ний 11:00 цагт Монгол Улсын Консерваторийн хашаанд байрлах АСАР ЦИРК-д боллоо.

Цааш үзэх
Image 10
08

ФОТО: БУРХНЫ ОРОН МЭТ “ТӨВД” ХЭВ МАЯГТАЙ КОФЕ ШОПООР ЗОЧИЛЛОО

POTALA кофе шопод ирснэр төрөл бүрийн халуун ундаа, кофе, сайн чанарын ааруулаар болон арвайн гурилаар хийсэн амттан, хөнгөн зуушнуудыг амтлах боломжтой. Кофе уунгаа номын дуу сонсож, хүрд эргүүлэн буян хураах таатай орчныг та бүхэнд санал болгож байна.

Цааш үзэх
Image 10
04

НОХОЙНД Ч ГЭСЭН ЭРХ БИЙ | Гэрийн тэжээвэр амьтны хуультай болъё

Азтай савар төрийн бус байгууллага одоогоор 3200 орчим амьтдад туслалцаа үзүүлж спэй заслагыг жил болгон 300-400 нохой, мууранд өөрсдийнхөө цуглуулсан хандив төсвөөр хийдэг аж. Аврах байр байгуулах төлөвлөгөөтэй байгаа ч хууль эрх зүйн орчин бүрдээгүй гудамжны нохой муурыг анхааралдаа авахгүй байгаагаас өдөрт хэдэн зуугаараа үржиж байгаа ийм нөхцөл байдалд боломжгүй гэж үзэж байгаа юм.

Цааш үзэх